Стэйси Драгила

Стэйси Драгила

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стэйси Рэни Микэлсэн
Төрсөн огноо 1971 оны 3 сарын 25 (1971-03-25) (53 настай)
Төрсөн газар Калифорни, Обурн
 
Медалиуд
Зуны олимп
Алт Сидней 2000 Тулгууртай харайлт
Дэлхийн АШТ
Алт Севилья 1999 Тулгууртай харайлт
Алт Эдмонтон 2001 Тулгууртай харайлт
Танхимын ДАШТ
Алт Парис 1997 Тулгууртай харайлт
Мөнгө Будапешт 2004 Тулгууртай харайлт

Стэйси Рэни Микэлсэн (Англи: Stacy Renée Mikaelsen, 1971 оны 3 сарын 25-нд Калифорни муж улсын Обурн хотод төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, тулгууртай харайлтын тамирчин юм.

Тэрээр эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөл олимпын наадамд анх удаа багтсан 2000 оны зуны олимпод Дэйв Нилсэний удирдлага дор оролцож, алтан медаль хүртжээ. Түүнээс гадна дэлхийн хошой аварга (1999, 2001), 1997 оны танхимын дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг олон удаа шинэчлэн тогтоож, Жессе Оуэнсийн шагналыг 2 удаа хүртсэн (2000, 2001) тамирчин билээ. Тэрээр хувийн дээд амжилт 4.83 метрээ Острава хотноо 2004 онд тогтоож байв.

Драгила өдгөө Калифорни муж улсын Сан-Диего хотод оршин суудаг бөгөөд Альтиус хөнгөн атлетикийн клубийг үүсгэн байгуулжээ.

Тэрээр хамгийн сүүлд 2009 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 4.25 м-ийн амжилт үзүүлэн шигшээ тэмцээнд шалгарч чадаагүй[1]. Драгила нь эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын спортын эхэн үеийн хамгийн хурц од байсан бөгөөд түүний хувийн дээд амжилт нь тэр үеийн бусад тамирчдынхаас хол тасархай байлаа[2].

Драгила Америкийн зээрэнцэг шидэгч Иан Вальцтай гэрлэж, охин Алликс Жозефин Вальцаа 2010 оны 6 сарын 21-нд төрүүлжээ[3].

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]


Үзүүлэлт
Өмнөх
Австрали Эмма Жорж
Эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын
дэлхийн дээд амжилтын эзэн

1999 оны 8 сарын 21 – 2003 оны 7 сарын 13
Дараах
Орос Елена Исинбаева
Шагнал
Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Марион Жонс
Оны шилдэг хөнгөн атлетикч эмэгтэй
2001
Дараах
Их Британи Пола Радклифф