Стэллэрийн нөмрөг бүргэд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стэллэрийн нөмрөг бүргэд
АНУ, Сан Диего амьтны хүрээлэн
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 VU.svg
Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцагынхан
Төрөл: Haliaeetus, Нөмрөгбүргэд
Зүйл: H. pelagicus
Латин нэр
Haliaeetus pelagicus
(Pallas, 1811)
Улбар шар: зөвхөн үрждэгНогоон: жилийн турш сууринЦэнхэр: зөвхөн өвөл Хөх ягаан: хэрмэл.
Улбар шар: зөвхөн үрждэг
Ногоон: жилийн турш суурин
Цэнхэр: зөвхөн өвөл
Хөх ягаан: хэрмэл.
Дэд зүйл

бичлэг үзэх

Ижил утгатай нэршил

Aquila pelagica


Стэллэрийн нөмрөг бүргэд, Haliaeetus pelagicus нь Харцагынхан овгийн томхон махчин шувуу юм. Тэд зүүн хойд Азийн эрэг очмоор амьдрах ба голдуу загасаар хооллоно. Дундаж хэмжээ нь 4.9-9 кг ба дэлхийн хамгийн хүнд бүргэд болно. Энэхүү бүргэд нь Германы байгаль шинжээч эрдэмтэн Георг Вилхэлм Стэллэрийн нэрээр нэрлэгджээ.

Биеийн хэмжээг хүнтэй харьцуулахад.

Гадаад төрх[засварлах]

Стэллэрийн нөмрөг бүргэд Haliaeetus төрлийн хамгийн том биетэй зүйл юм. Биеийн урт 86.5-105 см, далавчаа дэлгэхэд 203-241 см байна. Эмэгчин нь биеэр илүү том бөгөөд 6.8-9 кг, эрэгчин 4.9-6 кг жинтэй. 2 дэд зүйл байх ба нэг нь уг нөмрөгбүргэд, нөгөө нь Солонгосын Haliaeetus pelagicus niger юм.

Солонгосын дэд зүйл нь амьдрах орчны өөрчлөлт болон агнуураас болж 1950 оны үед устсан байна.

Нас гүйцсэн нь далавч, сүлний цагаан хэсгээс бусад бие нь харавтар өнгөтэй, хөл, бахим хошуу нь тод шар өнгөтэй. Залуу бүргэд нь бор зүстэй байдаг.


Тархалт[засварлах]

Тэд Камчаткын хойг, Агнуурын тэнгисийн эрэг орчим, Амар мөрний доод бэлчир, хойд Сахалин муж зэргээр нутаглана. Ихэнх шувууд өвлийн улирлыг өмнөд Курилийн арлууд, Японы Хоккайдод өнгөрөөдөг аж. }

Идэш тэжээл[засварлах]

Энэхүү нөмрөг бүргэд нь голчлон загасаар хооллодог. Хамгийн дуртай нь яргай (Onchorhynchus spp.), хулд, сагамхай зэрэг загас ажээ.

Мөн заримдаа нугас, галуу, хун, цахлай зэрэг усны шувуу, хөхтөн амьтад, хавч, арваалж болон улай сэг иддэг.


Үржил[засварлах]

Тэд хад, эсвэл модонд зассан хэд хэдэн үүртэй байна. Үүрний хэмжээ 150 см өндөр, 250 см голчтой. 2-3 сард үржилд орох ба 4-5 сард цайвар ногоон 1-3 өндөг гаргадаг. 39-45 хоног дарж саарал, цагаан өд сөдөөр бүрхэгдсэн ангаахай гарж, нэг нь л амьд үлдэн нас гүйцдэг ажээ. 2 сарын дараа бор өнгийн өд сөд ургасан байх ба нисэж сурна. Залуу бүргэд 4-5 нас хүрээд үржилд орох нас гүйцэх ба 8-10 нас хүрж байж харавтар зүсмийн өд сөд ургаж дуусдаг байна.

Галлерей[засварлах]


Номзүй[засварлах]

  • BirdLife International (2004). Haliaeetus pelagicus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 6 May 2006-д авсан. Database entry includes a range map, a brief justification of why this species is vulnerable, and the criteria used
  • Brown, Leslie Hilton (1976): Eagles of the world. David & Charles, Newton Abbot. ISBN 0-7153-7269-6
  • Ferguson-Lees, James; Christie, David A. & Franklin, Kim (2005): Raptors of the world: a field guide. Christopher Helm, London & Princeton. ISBN 0-7136-6957-8
  • True, Dan (1980): A family of eagles. Everest, New York. ISBN 0-89696-078-1
  • Wink, M.; Heidrich, P. & Fentzloff, C. (1996): A mtDNA phylogeny of sea eagles (genus Haliaeetus) based on nucleotide sequences of the cytochrome b gene. Biochemical Systematics and Ecology 24: 783-791. Загвар:DOI PDF fulltext

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Haliaeetus pelagicus