Суман гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тэрхийн цагаан нуураас эх авч 50орчим км урсаад Чулуут голын зүүн хэсэгт цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3/с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хойд Тэрхийн голыг Суман голын эх нь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас хур тунадас эрс багасч, Тэрхийн цагаан нуурын усны түвшин доошлон, тэр хэрээр Суман голын усны урсац эрс багассан байна.