Сун Ятсэн
Сун Ятсэн (хя. 孫文; 孫中山; 孫逸仙; латин галиг Sūn Yìxiān) (1866 оны 11 дүгээр сарын 12-нд төрж, 1925 оны 3 дугаар сарын 12-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн удирдагч. Сун Хятадын Бүгд Найрамдах Улсын анхны удирдагч байсан тул Үндэсний эцэг гэгддэг. Сун 1911 оны 10 дугаар сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болж байсан бөгөөд сүүлд Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байлаа. Сун эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улс төрчдийн дундаа өвөрмөц юм.
Сун орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчдын нэг гэж тооцогддог боловч түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Хувьсгал амжилт олсны дараа Сун шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сун нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан. Суний гол өв нь Ард түмний гурван зарчим хэмээх улс төрийн философи юм (ард түмний харилцаа/холбоо, ард түмний хүч, ард түмний амьжиргаа/сайн сайхан байдал, буюу заримдаа орчуулгаасаа хамааран үндэсний үзэл/бүрэн эрхэт байдал, ардчилал, социализм/популизм/амьжиргаа гэж хэлдэг).
Эшлэл [засварлах]
Гадны холбоос [засварлах]
- ROC Government Biography
- Sun Yat-sen in Hong Kong University of Hong Kong Libraries, Digital Initiatives
- Contemporary views of Sun among overseas Chinese
- National Dr. Sun Yat-sen Memorial Hall Official Website
- Dr. Sun Yat Sen Middle School 131, New York City
- Dr. Sun Yat Sen Museum, Penang, Malaysia
- Was Yung Wing Dr. Sun's supporter? The Red Dragon scheme reveals the truth!
- Miyazaki Toten He devoted his life and energy to the Chinese people.
- Sun Yat-sen Memorial Hall A place to commemorate Sun Yat-sen in Guangzhou
- MY GRANDFATHER, DR. SUN YAT-SEN - By Lily Sui-fong Sun
- 浓浓乡情系中原—访孙中山先生孙女孙穗芳博士 - 我的祖父是客家人
- Dr. Sun Yat-Sen Foundation of Hawaii A virtual library on Dr. Sun in Hawaii including sources for six visits
- Who is Homer Lea? Sun's best friend. He trained Chinese soldiers and prepared the frame work for the 1911 Chinese Revolution.