Сур харваа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улсын наадмаар сур харвааны тэмцээн.
Эмэгтэй сур харвааны тэмцээн.
Сур харвааны байн дээр харваачид оноолтыг дохиолж уухайлж байгаа нь.

Сур харваа буюу Монгол сур харваа нь Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадам юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг бөгөөд буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 янз байна.

Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн хонгио хэлбэрийн бөмбөгийг эгнүүлэн өрж, алс зайнаас олон удаа нумнаас сум харвах бөгөөд хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг.