Суя

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Суя
Бүгд тоо
330 (2010)
Төвлөрсөн газар орон
Бразил
Хэл аялгуу

Суя хэл

Суяа буюу Кисэджэ - Бразилын нутаг, Шингу голын эх орчмын ширэнгэн ойд амьдардаг индиан омог юм.

Ёс заншил[засварлах]

Эдний заншил ёсоор эхнэртэй болсон эрэгтэйчүүдийн доод уруулыг цоолж, тойрог нь 5-7 см, бүдүүн нь 2 см бүхий цагираг хийдэг байна. Энэ нь өрхийн тэргүүлэгчид үзүүлдэг хамгийн өндөр хүндэтгэлийн тэмдэг аж. Цагариг хийлгэсэн Суя хүн түүнийг уруулаасаа огт салгадаггүй. Зөвхөн усанд ороход цагаригаа түр авч тавиад, нүүрээ гараараа дарж сууж биеэ угаадаг бөгөөд биеэ угааж гүйцсэн дороо цагаригаа дахин хийж авдаг. Тэд цагариггүйгээр хүнд харагдахаас маш их ичдэг авч ямар ч хувцас хунаргүй нүцгэн шалдан явахаас ер ичдэггүй юм. Тэд усанд орсны дараа цагаригныхаа дээд тал болон уруулаа улаан будгаар будахаас гадна чихэндээ зүүсэн цагаригаа (ээмэг) шохойгоор будаж, хөмсөг, сормуус, хушуугаа бас улаан будгаар буддаг байна. Биеэ ингэж будсан хүнийг тэд маш их гоё “хувцасласан” гэж үздэг.

Суяд дотор толгойлогч Пентоти л гурван эхнэртэй байна. Том эхнэр нь бүх аян аялалд нөхрөө дагаж явдаг, дунд эхнэр нь дал модны навчаар утас ээрч, юм нэхдэг ба бага эхнэр нь хоол хийдэг байна. Хоолонд голдуу загасны мах хэрэглэдэг бөгөөд сав суулгыг шавраар хийдэг юм.