Су-27

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Су-27
Үүрэг/төрөл Агаарт ноёлогч байлдааны онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс / Орос
Үйлдвэрлэгч Сухой
Анхны нислэг 1977 оны 5 сарын 20
Танилцуулагдсан 1984 оны 12 сар
Статус Ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Оросын Нисэх Хүчин
Хятадын Нисэх Хүчин
Украйны Нисэх Хүчин
Үйлдвэрлэгдсэн 1984–одоо
Үйлдвэрлэсэн тоо 680
Нэгжийн өртөг US$30 сая
Хувилбарууд Су-30
Су-33
Су-34
Су-35
Су-37
Шэньян Ж-11

Су-27 (орос. Сухой Су-27, НАТО код: "Flanker" [Фланкэ]) нь Зөвлөлт Холбоот Улсын Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор анх бүтээсэн олон төрлийн зориулалттай 4 дэх үеийн тийрэлтэт сөнөөгч онгоц. Су-27 нь хүнд зэвсэглэл, нарийн авиониктой бөгөөд маневр маш сайтай онгоц юм.

Су-27 загварын онгоц дээр тулгуурлан бусад өөр зориулалттай олон онгоц зохион бүтээсэн. Тэдгээрээс заримыг нь дурдвал Су-27УБ (байлдаан, сургуулилтын хосолсон зориулалттай), Су-33 (нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцоос хөөрч буух зориулалттай), Су-30 (голдуу экспортын зориулалтаар тухайн орны шаардлага, нөхцөлд зориулж тусгайлан өөрчилсөн 2 нисгэгчийн суудалтай онгоц. Жишээлбэл, Энэтхэг Улсад зориулж Су-30МКИ(Индия), БНХАУ-д зориулж Су-30МКК(Китай), Малайзи Улсад зориулж - Су-30МКМ(Малайзия)), Су-35, Су-34 (хөнгөн бөмбөгдөгч) зэрэг онгоцууд байна.

Мөн түүнчлэн БНХАУ Су-27 онгоц дээр суурилан Шеньян J-11 онгоц үйлдвэрлэж эхэлсэн.

Түүх

1960-д оны сүүлд АНУ агаарт ноёлох зориулалт бүхий дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцны F-X төсөл нууцаар боловсруулж байсан бөгөөд ЗХУ уг агаарын хөлгийн хариу болгож өөрийн дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц бүтээх ажилд орсон байна. Су-27 загвар онгоцыг анх 1977 онд нисгэсэн бөгөөд 1984 оноос эхлэн зэвсэглэлд ашиглаж эхэлсэн.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр