Сэвгэр бохио
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Сэвгэр бохио | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Male in winter at New Jersey, USA
|
||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Mergus serrator Карл Линней, 1758 |
||||||||||||||
Амьдрах бүс
|
||||||||||||||
| Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Merganser serrator |
Сэвгэр бохио (Mergus serrator), урьд Сэвгэр нугас гэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд Хойд Америкийн хойд зүгт, Гренланд, Европ, Азийн цэнгэг уст гол нууранд амьдарна.
[засварлах] Гадаад төрх
Нас бие гүйцсэн нь 52–58 см урт, далавчаа дэлгэхэд 67–82 см болно. Толгойдоо урт боссон сэвлэг залаатай, урт нарийн, улаан өнгийн хошуутай. Эрэгчин бохио ногоон туяатайхар бараан толгой, цагаан хүзүү, боровтор цээж, хар нуруутай. Эмэгчин нь боровтор толгой, сааралдуу өнгийн биетэй. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй ба хүзүүндээ цагаан хэсэггүй, мөн далавчны цагаан толбо нь жижиг юм.
Сэвгэр бохио усанд шумбаж сэлэн хоол тэжээл олж идэх ба голдуу жижиг загас, усны шавьж, хавч хэлбэртэн зэргээр хооллох ба заримдаа мэлхий иднэ.
[засварлах] Гадаад холбоос
- Cornell Lab of Ornithology-Red-breasted Merganser
- Massachusetts Breeding Bird Atlas-Red-breasted Merganser
- Red-breasted Merganser videos, photos & sounds on the Internet Bird Collection
| Commons: Mergus serrator - зураг, дуу, бусад юмс |