Сэлэнгэ
- "Сэлэнгэ" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Сэлэнгэ (салаа утга)-г үзнэ үү.
| Сэлэнгэ аймаг | |||||
|
|||||
| Байгуулагдсан | 1934 | ||||
| Аймгийн төв | Сүхбаатар | ||||
| Нутаг дэвсгэр • Талбай |
41,152.6 км² |
||||
| Хүн ам • Нийт (2006) • Нягтшил |
90,190 2.19 хүн/км² |
||||
| Утасны дугаар | +976 (0)136 | ||||
| Машины код | СБ | ||||
| ISO 3166-2 | MN-049 | ||||
| Цахим сүлжээ | selenge.mn | ||||
Сэлэнгэ нь Монгол улсын аймаг юм. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.
Агуулга |
[засварлах] Газар зүй
Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Их Алтат, Бугант, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.
Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоц явна. Цагааннуур зэрэг нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.
[засварлах] Амьтан ургамал
Нутгийн уулархаг хэсгээр (42%), ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.
[засварлах] Аж үйлдвэр
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурамын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
[засварлах] Сумд
- Алтанбулаг сум
- Баруунбүрэн сум
- Баянгол сум
- Ерөө сум
- Жавхлант сум
- Зүүнбүрэн сум
- Мандал сум
- Орхон сум
- Орхонтуул сум
- Сайхан сум
- Сант сум
- Түшиг сум
- Хүдэр сум
- Хушаат сум
- Цагааннуур сум
- Шаамар сум
| Сэлэнгэ | |
|---|---|
| Алтанбулаг сум | Баруунбүрэн сум | Баянгол сум | Ерөө сум | Жавхлант сум | Зүүнбүрэн сум | Мандал сум | Орхон сум | Орхонтуул сум | Сайхан сум | Сант сум | Түшиг сум | Хүдэр сум | Хушаат сум | Цагааннуур сум | Шаамар сум Аймгийн төв: Сүхбаатар |
|
| Монгол Улсын засаг захиргааны том нэгжүүд | |||||
|---|---|---|---|---|---|
|
|||||