Сэтгэлийн археологич зигмунд фрейд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


Зигмунд Фрейд /Sigmund Freud 1856-1939/


Австрийн нэрт сэтгэл судлаач,сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд 1856 оны 5-р сарын 6-нд Фрейбург хэмээх Моравийн бяцхан хотод худалдаачны гэр бүлд мэндэлжээ.Нэрт эрдэмтэн маань тийм ч сайхан амьдралтай байсангүй.Түүнийг 4 настай байхад нь 1860 онд тэдний гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч Венад нүүн иржээ.Тэрээр Венад 1938 он хүртэл амьдарч байгаад Англируу цагаачилсан юм. Хэдийгээр Фрейд 8 ам бүлтэй,ядуухан айлын хүүхэд байсан боловч багаасаа сурлага сайтай хүүхэд байлаа.Гимназид ороод ч тэрээр маш сайн сурч байсан ажээ.Тэрээр "Би 7 жилийн турш ангидаа тэргүүний сурагч байсан бөгөөд ямар ч шалгалтгүйгээр ангиас анги дэвшиж байсан юм." хэмээн бичиж байв. З.Фрейд еврей байсан учраас тэр үеийн бичигдээгүй хуулиар анагаах ухаан болон хууль эрхээс бусад бүх мэргэжил түүнд хориотой байсан аж. Ингээд Ч.Дарвин,В.Гетё нарын нөлөөгөөр тэр 1873 онд Венийн их сургуулийн анагаах ухааны факультетад орж суралцсан.

Венийн их сургуульд тэр бусад оюутнуудаас илүү 3 жил буюу 8 жил суралцсан бөгөөд еврей гаралтай хэмээн гадуурхагдаж,доод зиндаанд түүнтэй харилцаж байсан нь зорьсондоо хүрэх бэрхшээлийг даван туулах чадварыг түүнд улам нэмж байлаа.Тэр суралцахын зэрэгцээ Эрнст Брюкегийн физиологийн институтэд ажиллаж байжээ.Фрейд Гистологийн чиглэлээр бие даасан судалгаанууд хийж,анатоми,неврологийн салбарт олон тооны өгүүлүүдийг нийтлүүлж байв. 26 насандаа Венийн их сургуульд анагаах ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж,Брюкегийн институтэд үргэлжлүүлэн ажиллаж,тэндээ орон тоо гарахыг хүлээж байсан хэдий ч Фрейдээс өмнө 2 эмч ажиллаж байсан учраас боломж олдсонгүй.Энэ үедээ Фрейд анхны дурлалтай учирч,хэрэв гэрлэхэд хүрвэл гэр бүлээ тэжээж хангалттай цалинтай байх ёстойг сайтар ухааран,дургүй байсан ч хувиараа практикт ажил хийж эхэлсэн бөгөөд түүнд эрдэм шинжилгээ,судалгааны ажил нь маш их сонирхолтой хэвээр байв. Эхлээд тэр мэс заслын эмч,дараа нь сэтгэц засалч,бүр дараа нь Венийн нэгдсэг эмнэлэгт "гэрийн эмч"-ээр ажиллажээ.Энэ хугацаанд тэрээр психиатрийн курс дүүргэж түүний сонирхол нь сэтгэцийн эмгэг болон бие махбодийн өвчний хоорондын асуудал руу татагдаж эхэлсэн ажээ. Ингээд 1885 онд түүнд аз тохиож тэрээр Венийн их сургуульдаа багшаар ажилд орсон юм. 1884-1887 онд Фрейд кокаитай холбоотой хэд хэдэн судалгаануудыг хийснээр кокаин сэргээх шинж чанар нь түүнийг гайхашралд хүргэж байв.Тэрээр кокаиныг биеийн болон оюун санааны туйлдсан үед хэрэглэж болох талаар бичиж байсан боловч түүнээс гарах хор уршгийн талаар бусад судлаачдын саналтай нэгдэж,удалгүй энэ судалгаагаа орхисон юм. Брюкегийн тусламжтайгаар Фрейд Парижд Шаркогийн удирдлага дор ажиллаж байхдаа истери өвчнөөр өвчилсөн өвчтөнүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байдаг бөгөөд,энэ өвчний гарал үүслийг зөвхөн сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Фрейд ахмад үеийнхнээс нилээд нэрд гарсан сэтгэл мэдрэлийн эмч Брейртай хамтран 1895 оноос хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийг ховсдон унтуулж,өвчнийг үүсгэсэн үйл явдал,тохиолдлуудын талаар яриулдаг байв.Зарим тохиолдолд өвчтөнүүд уйлж,сэтгэл санаа нь ихэд догдолж байсан нь тэдний эдгэх нэгэн нөхцөл болж байжээ.Брейр энэ аргаа катарсис /цэвэрших гэсэн утгатай латин үг/ гэж нэрлэж байв.Энэ арга нь Фрейдийн сонирхлыг ихэд татаж,тэрээр энэ ондоо "Хийрхэх өвчин судлал" хэмээх ном туурвижээ.


Фрейд уг хамтарсан ажлаа дүгнэн хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийн өвчний шинж тэмдэг,сиптомууд нь амьдралын үйл явдлын үр дагавар юм./Үүнийг травма хэмээн нэрлэсэн/ Ингэхлээр анагаах арга нь сэргээн сануулахад оршино гэж бичиж байв. Гэвч удалгүй Фрейд ховс унтуулга буюу гопноз нь тийм ч сайн арга биш гэдгийг ойлгон,өвчин хүндэрсэн тохиолдолд ховс унтуулга нь өвчтөний зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг явдал нь шинэ арга замыг хайхад хүргэжээ.Ингээд Фрейд үүнийг чөлөөтэйгээр бий болох ассоциаци /холбож бодох,нийлэмж/ зүйд,санамсаргүйгээр хэлж орхисон өгүүлбэрүүдийг тайлбарлах аргаар шийдсэн юм.1896 онд Фрейд анх удаа "Психоанализ" хэмээх нэр томъёог сэтгэцийн процесс,үйл хөдлөлүүдийг

   Фрейд энэ байшинд төрсөн  

тайлбарлах замаар сэтгэл санааны хямралтай өвчтөнүүдийг эмчлэх аргадаа хэрэглэсэн байна.Тэрээр өөрийн анализаа 1897 оноос хийж эхэлсэн юм.1900 онд Фрейдийн шилдэг гэгдэх "Зүүд нойрыг тайлбарлахуй" зохиол нь хэвлэгдэн гарчээ.Хожим нь 1931 онд зохиолч уг номынхоо талаар дурдахдаа "Миний бодож байгаагаар энэ ном нь миний нээх завшаан олдсон нээлтүүдийг агуулж чадсан юм." хэмээн бичсэн байдаг.1901 онд "Ердийн амьдралын психопатологи" 1905 онд "Сексийн шинж чанарын тухай онол" "Нэгэн хийрхлийн түүхээс" зэрэг Фрейдийн бүтээлүүд гарч байв. Ингээд Фрейдийн психоанализ нь улам алдартай болж,тэрээр өөрийн нэрийн дор өөрийн үзэл баримтлалыг сонирхогч олон эрдэмтдийг тухайлбал, А.Адлер, Ш.Ференчи, К.Юнг, О.Ранк, К.Абрахам, Э,Жоунс , К.Хорни нарыг нэгтгэсэн байна.1910 онд АНУ-ын Кларзын их сургуульд урилгаар лекц уншин түүний зохиол бүтээлүүд нь англи хэлээр хэвлэгдэн гарч байв.З.Фрейдийн онол,үзэл баримтлалыг сонирхогчдын тоо улам ихээр олширч байлаа. 1910 онд "Леонардо Да Винчи",1913 онд "Шүтээн ба хориг" зохиолууд нь хэвлэгджээ. Фрейдийн неврозыг эмчлэх арга нь бие хүн ба түүний хөгжлийн тухай сонгодог сургааль болон хувирчээ.Фрейд бүхий л амьдралынхаа туршид өөрийн психоанализаа улам бүр боловсронгуй болгож байлаа.


1908 онд Зальцбург хотноо психоаналитикчдийн анхдугаар их хурал хуралдаж 1909 онд психоанализийн олон улсын сэтгүүл гарч эхэлсэн байна.1920 онд Берлинд психоаналитикийн анхны дээд сургууль нээгдэн дараа нь Вена,Лондон,Будапешт,Нью-Йорк,Чикаго зэрэг олон хотуудад мөн ижил сургуулиуд байгуулагджээ.1923 онд Фрейд нүүрний арьсны хавдраар өвчилж нийт 33 удаа хагалгаанд орсон боловч өвчин цаашид хүндрэхээс сэргийлж чадсангүй.Үүний зэрэгцээ Фрейд өвчнөө үл тоон маш их ажиллаж байсан ба түүний түүвэр зохиол нь бүгд 24 боть болдог.Фрейдийн нэр,зохиолууд нь алдартай болох тусам түүнийг шүүмжлэгчид ихэсч байлаа.Учир нь Фрейд хүний төрх байдлын далд шалтгаан бүхнийг бүхэл бүтэн тогтолцоонд нь тайлахыг зорьж,хүний сэтгэцийн хамгийн эмзэг нууц,хамгийн бага судлагдсан хөшгийг нээсэн нь тухайн үедээ шүүмжлэлд маш их өртөж байсан юм.Фрейдийш тойрон хүрээлэгчдээс Юнг,Адлер,Ранк болон бусад судлаачид түүнтэй үзэл бодол таарахгүйн улмаас өөрсдийн онол,үзэл баримтлалыг боловсруулан түүнээс салан явцгаажээ.


Түүний ширээ,эд зүйлс 1933 онд Германд нацистууд засгийн эрхийг авсаны дараа Зигмунд Фрейдийн сургаалийг хүний эсрэг зарлаж зохиол бүтээлүүдийг гь галдан шатаажээ. 1938 онд Франц улс дах АНУ-ын элчин сайд,олон улсын психоананлитикчдийн холбооны нийгэмлэгийн оролцоотойгоор Фрейдийг Венээс Лондонруу явахыг зөвшөөрсөн боловч дараа жилийн /1939/ 9-р сарын 21-нд түүний өвчин улам хүндэрч,тэрээр өөрийн хүсэлтээр эмчлэгч эмчдээ унтуулах тариа хийхийг хүсч,үүнийг ёсоор болгов. Ийнхүү суут эрдэмтэн,психоанализийг үндэслэгчийг сүүлчийн замд нь үдсэн юм. "Бидний ухамсарт байдаг далд ертөнцийг нээж өгсөнд нь бид Фрейдэд бүх л талаар өртэй юм" хэмээн нэгэн эрдэмтэн бичсэн байдаг.

Зигмунд Фрейд (Герман хэл: Sigmund Freud, 1856 оны 5 сарын 6 - 1939 оны 9 сарын 23) нь Австрийн мэдрэлийн эмч ( мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн алдарт сэтгэл судлаач байсан юм. "Психоанализмийн эцэг" гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг. Монголчууд Фрейд гэдэг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг тул Фройд гэж бичих нь зөв юм. Түүнийг анх Зигмунд Шломо Фрейд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фрейд болгон өөрчилсөн.

Хүмүүсийн ухаангүй хийдэг ухаангүй үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухаангүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.

Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фрейд нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм. Фрейд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогын үйлчлэлээс болдог гэж үздэг байсан. Фрейд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Гитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ. Түүний охины талаар багахан мэдээлэл хүргэхэд:








Анна Фрейд /Anna Frued 1895-1982/


Анна Фрейд 1895 оны 12-р сарын 3-нд Фрейд болон Мартагийн 6 хүүхдийн хамгийн бага нь болон мэндэлжээ.Тэрээр бага байхынхаа сэргэлэн цовоо,олны дунд байр сууриа төвөггүй олдог охин байлаа.Фрейд 1899 онд өөрийн найз Флайсст бичсэн захидалдаа "Аннагийн алиа хошин зан нь үнэхээр хөөрхөн юм." гэж дурьдсаныг бодвол Анна дэггүй нэгэн байж. Анна өсөж том болох тусам түүнээс хоёр насаар эгч Софитой зарим талаараа ер таардаггүй байжээ.Хожим 1913 онд Софи хүнтэй гэрлэж хадамд гарах болсонд Анна бичсэн захидалдаа "Би түүнийг хуримаа хийж байгаад үнэхээр их баярлаж байна.Учир нь бид хоёрын таагүй уур амьсгал ийнхүү төгсгөл боллоо." хэмээн тухайн үед эгчдээ дургүй байсан сэтгэгдлээ аавтайгаа хуваалцсан байдаг.

Анна 1912 онд Венын "Cottage Lyceum" сургуулийг төгссөн боловч хараахан мэргэжилээ сонгоогүй байсаар 1914 онд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр Англи улсыг зорьсон юм. 1910 он гэхэд аавынхаа бүтээл туурвилыг уншиж сүүлд 1918 онд Психоаналитикыг ихэд нухацтай судалж улмаар 1920 онд аавтайгаа хамт Хагуйд болсон олон улсын психоаналитикчдын хуралд оролцсон юм.Тэрээр психоанализд шимтэн сонирхож үүнийг ашиглан хүнийг гүн гүнзгий ойлгож чадна гээд ирээдүйд сэтгэл судлаач мэргэжилтэн болохоор хатуу шийджээ.


Анна 1922 онд "Зөгнөл болон мөрөөдлийг биелүүлэх нь"(Beating Fantasies and Daydreams) хэмээх өгүүлэл бичиж Венын Психоаналитикын нийгэмлэгт танилцуулснаар тус нийгэмлэгийн гишүүн болсон юм.Тэр дараа жил нь хүүхдүүд дээр туршилт хийж 1925 онд хүүхдэд анализ хийх арга барилыг Психоанализын сургалтын институтид хэрэглэж туршив.Тэрээр энэхүү бүтээлээ ном болгож багш,сурган хүмүүжүүлэгч нарт цуврал лекцээ хүртээл болгож байв.1923 онд Зигмунд Фрейд хорт хавдараар өвчилсөн учир түүний охин Анна асран халамжилж үүний хажуугаар нь 1927-1934 оны хооронд олон улсын Психоаналитик холбооны нарийн бичигийн даргаар ажиллан семинар,хурал зөвлөгөөн идэвхитэй зохион байгуулсаар байлаа.1935 онд Психоаналитик сургалтын институтийн захирал болж дараахи жилүүдэд "эго"-г таагүй байдлаас хамгаалах арга замын тухай сэтгэл судлалд нөлөө бүхий "хамглаалалтын механизм болон эго" хэмээх бүтээлээ бичиж үүгээрээ психоаналитикчдын уламжлалт сэтгэлгээг өөрчилж чадсан юм.Тэрээр энэхүү судалгаагаараа өөрийн онолын сууриа тавьж алдартай сэтгэл судлаач болжээ.

1930-аад оны үед Австрид улс төр-эдийн засагийн байдал эрс хурцдаж нийгмийн амьдрал доройтож байх үед Америкын иргэн Эдиф Жэксоны санхүүжилтээр Анна найз Дороти Бурлингхамтайгаа хамтарч ядуу хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулсан юм.Энэхүү завшаанаар Анна Фрейд хүүхдийг эрх чөлөөтэй байлгаж,ажиглалт хийж туршилт хийхээр төлөвлөөд байлаа.Хэдийгээр эцэг эх сургуульд хүүхдээ авч ирэх нь цөөрсөнд Анна "...Бид хүүхдүүдийг энд байлгахын тулд байж болох бүхий л аргыг хэрэглэж байна.Үүний үр дүнд тэд чөлөөтэй суралцаж олон зүйлийг сурч,бие даан ярьж,идэж,өөрийгөө үнэлж чаддаг зэрэг олон үнэт чанарыг эзэмшдэг болохоор эцэг эхчүүд хийсэн бүхнийг минь үнэлэх биз ээ" гэж тухайн үед тэмдэглэж үлдээсэн байна.Гэвч хэдхэн сарын дараа 1938 оны 3-р сард Австрид нацист дэглэм тогтож буяны байгуулгыг нь татан буулгасан учир гэр бүлээрээ Англи руу дүрвэн зугтаасан юм.Тэд Англид ирсэндээ сэтгэл хангалуун байж ямар нэгэн дарамт шахалтгүй,жинхэнэ эрх чөлөөт орон бол англи хэмээн бичиж байв.


1939 оны 9-р сард дайн эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа эцэг Зигмунд Фрейд нь харамсалтайгаар нас барсан боловч Анна хүүхдийн сэтгэл судлалын шинэ лекц,практикаа англи хэлээр хөрвүүлж хүмүүст таниулсаар байлаа.Хожим Аннаг Лондонд ирэхэд Их Британын психоаналитикын нийгэмлэг үзэл баримтлалын улмаас дотороо хоёр хэсэг болон хуваагдсан байв.

Дайны хүнд хэцүү үед Хампстедийн хүүхдийн асрамжийн газар байгуулан хагас өнчин 80 гаруй хүүхдийг асран хамгаалж ойр дотны хүмүүсээр нь дамжуулан "аттачмент" хийж тусалж байлаа.Мөн дайн дууссаны дараа ч өөр асрамжаас хэсэг хүүхдийг авч мэргэжил нэгт Буллдогс Банкын гэрт асарч хүүхдийн авъяас чадвараар нь дур сонирхолыг илрүүлэх туршилт хийсэн юм.1947 онд Анна болон Кэйт нар Хампстед хүүхдийн сэтгэл заслын курс байгуулж 5 жилийн дараа хүүхдийн эмнэлэг болгон өргөтгөсөн байна


Анна Фрейдийн төв Анна Фрейд 1950 оноос амьдралын сүүлийн мөч хүртлээ АНУ-аар аялж,лекц,хичээлээ зааж мөн найзуудынхаараа зочилж байв.Тэрээр 1970-аад онд нийгэм дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд түлхүү анхааран энэ талаар судалж зааж сургаж байсан юм.Мөн Жозеф Голдстейн,Алберт Солнит нартай хамтран Яали их сургуульд "Хүүхдийн хамгийн их сонирхдог зүйлийн цаана" хэмээх хүүхдийн өөрсдийнх нь тухай болон хууль зүйн талаар 1973 онд илтгэл тавьж байжээ.

Эцэг Зигмунд Фрейдийн багшилж байсан Кларк их сургуульд хүүхдийн сэтгэл судлалын багшаар 1980 он хүртэл ажиллаж, Харвардын их сургуулиас тэтгэвэртээ гарсан юм.Энэ их урт хугацаанд докторын зэрэг хамгаалж мөн Хатан хаан II Элизабет C.B.E шагнал хүртэж байсан байна.Анна Фрейд 1973 онд өөрийн төрөлх хотдоо дайнаас хойш анх удаагаа ирж олон улсын психоаналитикын холбооны ерөнхийлөгчөөр томилогдож аавынхаа адил алдартай сэтгэл судлаач болж чадсан юм.1968 оноос эхлэн бичсэн боть номынхоо 8 дахь цувралыг 1983 онд бичиж дуусгасан боловч дараа жил нь ховоогийн мөнх бусыг үзүүлжээ.Аннагийн хийж бүтээсэн бүхнийг үнэлж түүний байгуулсан Хампстидын асрамж газарыг "Анна Фрейдийн төв" гэж нэрлэн өөрийнх нь хүсэлтээр 40 жилийн өмнө амьдарч байсан гэрийг нь музье болгосон юм.

Анна Фрейдийн амьдрал тэр чигтээ шинжлэх ухааны төлөө,психоанализыг хөгжүүлж,хүүхдийг танин мэдэхийн төлөө байсан юм."Миний намтар шилдэг нь байхад хангалтгүй" гэж тэр хожим хэлж билээ.Түүнийг цөөн үгээр тодорхойлбол "амьдралаа хүүхэдтэй холбосон" сэтгэл судлаач билээ.

Сэтгэл судлалын хандлагууд

Өнөөдөр сэтгэл судлалын шинжлэх ухаанд аль нэг дэг сургууль нь ганцаараа давамгайлсан тохиолдол байхгүй. Урьд өмнө нь ч гэсэн маш олон хандлага, үзэл баримтлалын хүрээнд сэтгэл судлалыг авч үздэг байв. Харин өнөө үед сэтгэл судлаачид зан үйл ба танин мэдэхүйн судалгаа, мөн төрөл бүрийн эх сурвалжаас судалгааны арга зүй, онолуудыг хавсран түлхүү ашиглах хандлагатай болжээ. Хүмүүнлэгийн, биологийн, психоаналитик, танин мэдэхүйн, зан үйлийн гэсэн сэтгэл судлалын судалгааны үндсэн хадлагууд байдаг. Биологийн хандлага. Орчин үеийн сэтгэл судлалд зан үйлийн үндэс болох биологийн процессийг ойлгох нь нэн ач холбогдолтой болжээ. Сүүлийн хэдэн арван жилд зан үйлийн генетикийн судалгаагаар баталж, зан үйлийн үйл ажиллагааны ойлголтонд нилээд ач холбогдол өгөх болсон. Тархи ба мэдрэлийн систем нь биднийг хүртэхүйгээ тайлж мэдэхэд, мэдээллийг хадгалахад, шийдвэр гаргахад тусалдаг. Тиймдээ ч сэтгэл зүйн эмгэг, ой тогтоолт, нийгмийн харилцан үйчлэл, бие хүн, сэдэл зэрэг эдгээрийн биологийн тайлбар байдаг ажээ. Хүмүүнлэгийн хандлага. Гештальт сэтгэл судлаачдын зарим үзэл санаа нь хүмүүсийн сайн мэдэх хүмүүнлэгийн сэтгэл судлалд тодорхойлогддог. Эдгээр сэтгэл судлаачид хүнийг ер бусын гоц авъяастай, бүрэн гүйцэт бие махбодьтой, хүн бүрт дээд зэргийн хүч бололцоонд хүрэх чадамж байдаг гэж онцолдог юм. Ялангуяа хүмүүнлэгийн онол бие хүн, сэдэл, сэтгэл заслын хүрээнд чухал нөлөө үзүүлсэн. Психоаналитик хандлага. Ухамсаргүйн сэдэл, бэлгийн хүсэл, зан үйлийн түрэмгийлэл зэргийг психоаналитик онол авч үздэг. Энэхүү хандлагын тусламжтайгаар бие хүн, сэтгэл зүйн эмгэг, эмчилгээний хүрээнд томоохон нөлөө үзүүлсэн билээ. Танин мэдэхүйн хандлага. Энэхүү хандлага нь сэтгэцийн процесс буюу сэтгэхүй, хүртэхүй, ой тогтоолт, асуудлыг шийдвэрлэх зэргийг судалдаг. Танин мэдэхүйн хандлагын иймэрхүү судалгааны гол шалтгаан нь структурализм болон психоанализ зэрэг дэг сургуулиудын нөлөөгөөр бий болсон гэдэг. Үнэндээ орчин үеийн сэтгэл судлалын бүхий л хүрээнд танин мэдэхүйн хандлага чухал байр суурьтай болоод байна. Зан үйлийн хандлага. Бихевиоризм болон функционализм дэг сургуулийн ихэнх үзэл санаа нь бид яагаад үйлдэл хийх болов гэдэг зан үйлийн үндсэн ойлголтын цаана тодорхой ажиглагддаг. Орчин үед маш олон сэтгэл судлаачид бихевиоризм онолыг ашиглаж байгаа бөгөөд өнөөгийн зан үйлийн хандлага нь өмнө нь байснаасаа нилээд өөрөөр тодорхойлогдох болсон.

Биологийн - Зан үйлийн эх сурвалж биологийн процессийг Хүмүүнлэгийн - Хүний чадамжийг Психоаналитик - Ухамсаргүйн сэдлийг Танин мэдэхүйн - Сэтгэцийн процессийг Зан үйлийн - Зан үйлийн суурь шалтгаан





Фрейд ба Психоаналитик хандлага

Өнөөдөр бидний дунд зүүдний тайллаар мэргэшсэн хүмүүс байдаг бол психоанализыг үндэслэгч Зигмунд Фрейдийн бүтээлүүдэд талархаад ч барахгүй билээ. Психоанализ бол дараах зүйсээс бүрдэнэ. - Хүний сэтгэцийн мөн чанар тухай онол - Сэтгэцийн асуудлыг эмчлэх - Бидний нийгмийг нэвт ойлгон харах чадвар Фрейд эмчийн мэргэжилтэй бөгөөд түүний шинжлэх ухааны сургалт нь Фрейдийн бодол санаа, сонирхлоо хөгжүүлэхэд тэргүүн ач холбогдолтой байв. Тэрээр амьдралынхаа ихэнх үеийг Венад өнгөрөөсөн. Гэхдээ 1885 онд Парисын эмнэлэгт ажиллаж байхдаа истеригээр өвчилсөн хүнтэй уулзаж байв. Өвчтөний эмч өвчний үүсэл оюун ухаанаас гаралтай байж магадгүй, тархины гэхээсээ илүү сэтгэл зүйн эмгэг байх гэж таамагласнаа өөрт нь танилцуулж байлаа. Энэ явдлын дараа тэрээр 1885 онд Венад буцаж ирээд нейропсихологийн чиглэлээр дадлага хийх болсон юм. Түүний хамтрагчдын нэг урьд өмнө нь ярьж эмчлэх аргыг ашиглаж нэгэн бүсгүйг эмчилж байлаа. Тэр бүсгүй бол истеригийн олон шинж тэмдэгтэй, хүмүүсийн сайн мэдэх Анна О байв. Ховсонд оруулж өвчнийхөө эрт үеийн үүсэл, шинж тэмдгүүдийнх нь тухай яриулмагц өвчин нь эдгэрдэг арга зүйгээр тэр эмэгтэйг эмчилсэн билээ. Энэ явдлаас хойш олон жилийн дараа Фрейд "ярьж эмчлэх" гэдэг санаагаа хэрэгжүүлж, түүнийгээ "чөлөөт нийлэмж"-ийн арга болтол нь хөгжүүлсэн юм. Чөлөөт нийлэмжийн арга нь толгойд орж ирсэн ямар ч хамаагүй бодол санаагаа илэрхийлэхийг санал болгодог. Тэдгээр бодол санаанууд нь далд нууцлагдмал зүйлсийн үүсэл гэж үздэг байв. Энэ техник нь ухамсарлагдаагүй мартагдсан, нуугдсан, дарагдсан баримтуудыг сэргээх зорилготой байдаг. Чөлөөт нийлэмжийн процесст тохиох саад тотгорууд болох үг хэлэхдээ татгалзах, зогсох, алдах үзэгдлийг Фрейд өвчтөн ухамсраасаа чухал баримтуудыг авах гэсэн тэмцэл, ухамсарлан танин мэдэхийг сэтгэцийн эсэргүүцэж буй үйлдэл хэмээн үздэг байв. Фрейд иймэрхүү саад бэрхшээлийг "эсэргүүцэл" гэж нэрлэдэг байсан. Хамгийн хүчтэй эсэргүүцэл бол бэлгийн мөн чанар, цаашлаад үүнийгээ бэлгийн тэвдэлт ба сэтгэцийн хүч хоорондын зөрчлийг бий болгох оюун ухааны будлиант хөгжилтэй холбож дүгнэлт хийсэн билээ. Дээрх дүгнэлттэй холбогдуулан Фрейдийн бүтээлүүд эмэгтэй өвчтөн, тэдгээрийн бэлгийн амьдрал руу чиглэх болсон. Ингэх нь психоанализ эрэгтэй сэтгэцийг ч мөн адил судлахад тохиромжтой юм гэдгийг ухаарсан хэрэг байлаа. Фрейд өөрийгөө гүн гүнзгий задлан шинжлэхээр шийдсэн. Энэ шийдвэр нь магадгүй түүний аавынх нь үхэлтэй холбоотой сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байж мэднэ. Энэ явдлаас болж урт хугацаанд дарагдсан сэтгэл хөдлөлийн утга учрыг ойлгож, өөрийнхөө эрт үеийн туршлага, мэдрэмжинд анхаарлаа хандуулах болсон юм. Харин тэдгээрийн утга учрыг мэдэхийн тулд зүүдний тайллын техникийг хэрэглэж зорьсондоо хүрсэн. Зүүд бол ухамсаргүйд хүрэх харгуй гэдгийг тодорхойлж, бид яагаад зүүдэлдэгийг, бидний амьдралд зүүд ямар үүрэгтэйг нарийн нягт боловсруулан дүгнэсэн хүн бол яахын аргагүй З. Фрейд мөн билээ. Психоаналитик онолууд


Зигмунд Фрейд хэмээх эрдэмтэн хамгийн анх бие хүний онолыг ухамсаргүйн нөлөө, зүүд, бэлгийн амьдрал, төрөлхийн зөн билэг зэрэг ойлголтуудыг системтэйгээр, сайтар тайлбарлан онол болгож чадсан юм. Тэрээр ухамсаргүйн оюун ухаан, бэлгийн сэдэл, түрэмгийллийн нөлөө хүмүүсийн зан үйлд хэрхэн нөлөөлдгийг судалж сэтгэл судлалын шинжлэх ухаанд цоо шинэ нээлт хийж байв. Фрейдийн психоаналитик онол. Гол санаа нь бидний амьдралд өдөр тутам тохиодог сэтгэл хөдлөл нь зүүдэнд ухамсаргүйгээр илрэн харагддаг гэж үздэг. Зигмунд Фрейдийг психоаналитик онолын "эцэг" гэгддэг бөгөөд хүний зан үйлийн талаарх бие хүний онолуудаас эрс ялгаатай байсан юм. Мөн түүний үзэл санаа өнөөгийн үгийн баялаг болон өдөр тутамд хэрэглэгддэг шинжлэх ухааны нэр томъёо болж чаджээ. Фрейд анагаах ухаанаар карьераа эхэлж байсан. Түүний өвчтөнүүд зүүд, бодол санаа, бусад харилцааны сэдвүүд, мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийн асуудал зэргийг ярих бүрт Фрейд ихэд анхааралтайгаар тэмдэглэн авдаг байв. Тэрээр онолоо бага насны туршлага, ялангуяа бэлгийн амьдралын ач холбогдол дээр тулгуурлаж хөгжүүлсэн юм. Түүний үзсэнээр бага насны туршлагыг ухамсарт нь хүргэх туйлаас чухал хэдий ч тэдгээр туршлагуудын ихэнх хэсэг нь мартагдаж, дарагдан алга болдог гэдэг байв. Ийм учраас насанд хүрэгчдийн ихэнх зан үйлийн бодит учир шалтгааныг танин мэдэж чаддаггүй гэж Фрейд дүгнэн тайлбарлажээ. Бие хүний бодол санаа нь мөсөн уулын оройн хэсэг буюу маш өчүүхэн гэж адилтгадаг. Энд бидний амьдралын өдөр тутмын мэдлэгүүд оршино. Ухамсарт оройн хэсгийн доор ухамсрын өмнөх түвшин буюу зайлшгүй мэдэх ёстой төрсөн өдөр, гэрийн хаяг гэх мэт мэдлэгүүд багтана. Өөрөөр хэлбэл ухамсрын өмнөх түвшиний мэдлэгийг ухамсарт оюун ухаан руу төвөггүй шахан оруулж болдог. Ухамсрын өмнөх түвшиний доор ухамсаргүйн түвшин байрлана. Ухамсаргүйн мэдээлэл маш нууцлагдмал, бидэнд мэдэгдэхгүй. Түүний үзсэнээр бидний айдас, тааламжгүй дурсамжууд ухасамргүйн оюун ухаанд дарагдан үлддэг гэжээ. 1940 онд хэвлэгдсэн түүний "Психоанализын хураангуйлал - Outline of Psychoanalysis" хэмээх бие хүний онолын номонд нь эго, суперэго, ид гэсэн чухал гурван ойлголтыг бичсэн байдаг. Ид бол төрөхөөс эхэлж бий болох бөгөөд хүний үндсэн зөн билэгт хүсэл, биологийн хэрэгцээг хэлнэ. Ид нь тааламжийн зарчимтай харилцан үйлчилж зөн билэгт ухамсаргүйн хүслийг эрэлхийлнэ. Өөр нэгэн баримтлалыг либидо гэнэ. Либидо нь бие махбодын энерги, ид-ийн хүслийг агуулж байдаг. Ид нь үндсэн хоёр зөн билгийг агуулах бөгөөд амьдралын, нөгөөх нь үхлийн гэсэн хоёр төрөлд авч үздэг. Амьдралын зөн билэг нь ЭРОС буюу амьд үлдэх, бодгалийн хүсэлд үйчлилж байдаг. Секс бол амьдралын зөн билгийн нэгэн чухал илэрхийлэл бөгөөд хүний олон төрлийн бодол санаа, зан үйлийг сэдэлжүүлдэг. Фрейдийн үзсэнээр либидо нь маш том бэлгийн энерги бөгөөд ЭРОС-ийг сэдэлжүүлдэг гэж тайлбарладаг байв. ЭРОС нь бэлгийн шууд сэдлийг хязгаарладаггүчй харин ямар хамаагүй тааламж авч болохуйц идэвхийг татан оруулдаг. Үхлийн зөн билэг буюу ТАНАТОС нь түрэмгийлэл, устган сүйтгэхийг агуулдаг (Freud, 1940). Фрейд үхлийн зөн билгийн талаарх ойлголтыг бүрэн гүйцэт хөгжүүлээгүй харин амьдралын зөн билгийг тодорхой бичсэн. Суперэго бол эцэг, эхээс олгосон хүмүүжил ба нийгмийн ёс суртхууны бүрдлүүд юм. Энэ нь Ид-ийн импулсийг хязгаарлаж, ёс суртхууныг бий болгох бөгөөд бодит байдлаас илүү идеаль шинжтэй байдаг. Үүнээс гадна "ичих нүүр" буюу үйлдлийн зөв, бурууг нь ялгах чадвартай болно. Эго бол бодит байдалтай ухаалгаар нийцэж, ухамсарлан хүртэх бүрдэл хэсэг юм. Өөрөөр хэлбэл Ид ба Суперэгогийн хоорондыг зохицуулж шууд таашаалыг түр хойшлуулна гэсэн үг. Эго бодит зарчим дээр үйлчилдэг бөгөөд зөв төлөвшсөн бие хүний эго нь давамгайлах үүргийг гүйцэтгэдэг ажээ. Юнгийн Аналитик сэтгэл судлал. Швейцарын сэтгэл судлаач Карл Юнгийн бие хүний онолыг аналитик сэтгэл судлал гэдэг. Тэрээр дарагдсан бодол санаа, дурсамжаас бүрддэг бодгалийн хувийн ухамсаргүйг хүлээн зөвшөөрөөд үүний дээр бүх хүн төрөлхтөн хамтын ухамсаргүйтэй гэсэн ойлголтыг нэмсэн юм. Бүх хүн төрөлхтний хэдэн зууны турш давтагдсан туршлагууд хамтын ухамсаргүйд хадгалагддаг. Сэтгэц нь бодгалийн бодол санаа, мэдрэмжийг (ухамсартай ба ухамсаргүй) агуулдаг. Юнгийн үзсэнээр эго бол ухамсарт оюун ухаан буюу бодол санаа, дурсамж, сэтгэл хөдлөл, хүртэхүй зэрэгтэй холбоотой сэтгэцийн нэг хэсэг нь гэж сургадаг байв. Эго бол бидний эргэн тойронд буй ертөнцөд хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхийг чиглүүлдэг тул туйлаас чухал. Мөн тэрээр ЛИБИДО-гийн энерги гадагшаа чиглэж болохыг экстраверт, эсвэл дотогшоо чиглэж ч болох юм гээд үүнийгээ интроверт гэж нэрлэдэг байв. Интроверт хүн ичимхий, зожиг байх хандлагатай бол экстраверт хүн нөхөрсөг, нийгэм рүү чиглсэн байдаг. Хүн бүрт эдгээр хоёр хандлагын аль нэг нь давамгайлах бөгөөд тэдгээр нь эго-г удирддаг аж. Харин давамгайлах бус хандлага нь хувийн ухамсаргүйд үлдэнэ. Мөн экстраверт, интровертээс гадна хүн дэлхий ертөнцтэй хэрхэн нийцэж байгааг бодол санаа, мэдрэмж, сэрэл, зөн билэг гэсэн сэтгэл зүйн дөрвөн үйл ажиллагаагаар тайлбарласан юм. Бодол санаа ба мэдрэмж нь хүн өөрийнхөө туршлагыг үнэлж дүгнэхэд хэрэглэгдэх ухаалаг үйл ажиллагаа юм. Бодол санаа бол аливаад шүүмжлэлтэй хандаж, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг бол мэдрэмж нь юу сайхан тааламжтай, тааламжгүй байна гэдгийг тодорхойлдог. Харин сэрэл ба зөн билэг нь үнэлэлт, дүгнэлтэнд ашиглагддаггүй тул ухамсарт үйл ажиллагаа биш юм. Сэрэл бол эрхтний сэрлийн өдөөгчөөр бий болох шууд туршлага. Зөн билэг нь гадаад өдөөгчөөс үүсэхгүй харин дотоод эх сурвалжаас бий болдог (Жишээ нь ирээдүйг урьдчилж мэдэх). Юнг хоёр хандлагыг тодорхойлоод, тэдгээр нь дөрвөн үйл ажиллагаатай, үйл ажиллагаа нь нийтдээ найман сэтгэл зүйн төрлийг бий болгодог гэж үзсэн. Экстраверт бодол санаатай хүмүүс нь обьектив, хөөрүү шинжтэй байдаг бол экстраверт мэдрэмжтэй нь сэтгэл хөдлөл ихтэй, нийцтэй байдаг. Харин экстраверт сэрэлтэй хүмүүс нь шинэ туршлагыг таашаадаг, шинэ хүмүүстэй уулзах дуртай. Экстраверт зөн билэгт төрлийн хүмүүс бүтээлч, бусдыг сэдэлжүүлж чаддаг. Эсрэгээрээ интроверт бодол санаатай хүмүүс зожиг, итгэл үнэмшил дээр төвлөрдөг. Интроверт мэдрэмжтэй хүмүүс дуу цөөтэй, ичимхий байдаг бол интроверт сэрэлтэй хүмүүс мэдрэмтгий, ганцаардмал байдаг. Харин интроверт зөн билэгт хүмүүс этгээд ер бусын, ичимхий байдаг. Юнгийн тодорхойлсон сэтгэл зүйн төрлийн гол ойлголт дээр үндэслэж Майрс-Бриггсийн Хэв шинжийг Тодорхойлогч буюу MBTI хэмээх бие хүний тест зохиогдсон юм. Адлерийн бодгаль сэтгэл судлал. Алфред Адлерийн бодгаль сэтгэл судлалын онол нь Фрейдийн онолоос хэд хэдэн суурь ойлголтоороо ялгагддаг. Адлерийн онол нь бодгаль хүн бүрт нууцлаг орших ер бусын зүйлд төвлөрдөг аж. Тэрээр ухамсаргүйн ач холбогдлыг төдий л авч үздэггүй байсан бөгөөд хүний бэлгийн амьдрал нь бие хүн болон бие хүний эмгэгийн суурь үндэс болдог гэдгийг үгүйсгэдэг байлаа. Мөн хүний дээд сэдэл нь хамгийн хүчирхэг байхад оршино гэж үзээд хүүхдүүд жижигхэн биетэй, насанд хүрэгчдээс хамааралтай байгаа нь тэдэнд өөрсдөд нь хүчирхэгийн байхын нөгөө тал буюу дутуугийн комплексийг үүсгэдэг гэжээ. Улмаар хүүхдүүд өөрийнхөө хийж чадахгүй зүйлтэйгээ тэмцэлдэж тэд өөрсдийн дутуу дулимаг байдлаа тэгшитгэх буюу давуу байдал руу зүтгэдэг байна. Зарим тохиолдолд тэгшитгэх зүтгэл нь хэтэрч, давуу байдлын комплекс хөгжсөнөөр тэд өөрсдийнхөө зан төлөв, ур чадвараа хэтрүүлдэг. А. Гитлер үүний нэг жишээ юм. Бага насны туршлага насанд хүрэгчдийн зан чанар бий болоход бүхэлдээ хамаарна гэсэн Фрейдийн үзэл баримтлалыг үгүйсгэдэг байсан. Харин удамшил, орчны хүчин зүйлс зэрэг нь амьдралын хэв маяг буюу насанд хүрэгчдийн сэтгэх, үйлдэх арга барил хөгжихөд нөлөөлдөг гэж үздэг байв. Адлер (1939) -ийн үзсэнээр хүн бүр амьдралынхаа асуудлыг шийдэхийн тулд хэн нэгнийг хайрлаж, ажил хийж, бусадтай харилцан үйлчлэх ёстой гэж сургасан. Ерөнхийдөө бие хүний Адлерийн баримтлалаар бол хүн нийгмийн байх мөн чанартай ёстой гэдэг. Хүн бусдыг хайрлах, нийгэмд ашиг тустай үйл ажиллагаа хийх, бусадтай хамтрах зэрэг нийгмийн сонирхлоор сэдэлжих хэрэгтэй. Хүн хүчирхэг байхын тулд аминч үзэлгүй бусадтай хамтрах ёстой гэдэг нь бодгаль сэтгэл судлалын үндсэн зарчим билээ. Хорнигийн соёл иргэншлийн сэтгэл судлал. Карен Хорни психоанализын эмчийн сургалтанд хамрагдаж байв. Тэрээр бусад хамтран зүтгэгч Юнг, Адлер нарын адил бие хүн бүрэлдэхэд биологи чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн Фрейдийн санааг эсэргүүцсэн юм. Үнэндээ эмэгтэйчүүд бэлэг эрхтэнгүй учраас эрэгтэйчүүдэд атаархдаг гэсэн Фрейдийн үзэл Хорнид таалагдаагүй хэрэг. Харин Хорнигийн үзлээр нийгэмд эрчүүд бие даасан байдалтай, амжилттай, бэлгийн амьдралын эрх чөлөөтэй, хүчтэй байгаад нь эмэгтэйчүүд атаархдаг гэжээ (Хорни, 1939). Фрейдтэй санал нийлдэг зүйл бол эрт үеийн хүүхэд насны туршлага чухал гэдгийг хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бага насанд нийгмийн нөлөөлөл хүүхдэд төвөг учруулдаг гэдгээрээ ялгаатай. Бага насанд ханамж ба аюулгүй байдлын гэсэн хоёр хэрэгцээ үүсэх бөгөөд эдгээр хоёр хэрэгцээг хангаж чадахгүй бол суурь түгшүүр буюу сул дорой ба ганцаардлын мэдрэмж үүснэ. Улмаар сул дорой хүүхдийг томчууд үргэлж асрах шаардлагатай болох ч энэхүү хараат байдалдаа дургүйцэж, эцэг эхдээ өшөөрхдөг аж. Гэхдээ хүүхэд угаас томчуудын анхаарал халамжинд байдаг тул энэхүү өшөөрхөл манай нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй юм. Ингээд өшөөрхөл ухамсаргүйд дарагдаж суурь түгшүүрийг үүсгэх хүчин зүйл болдог. Хүн өөрийгөө суурь түгшүүрээс хамгаалахын тулд бусдаас хайр, хүсэл, хүч чадлыг хүлээж авах хэрэгтэй. Эдгээр хичээл зүтгэл нь зарим талаараа амжилттай болж бие хүний нэгэн хэсгийг бүрдүүлдэг аж. Хорни хэд хэдэн невротик хэрэгцээнүүдийг тодорхойлсон бөгөөд суурь түгшүүрийг тойруу арга замаар шийдэхэд амжилт, хайр, дарлалаас ангижрах, төгс төгөлдөр байдал, хүч чадал, нэр алдар, бие даасан байдал зэрэг ордог байна. Хамгийн сүүлд Хорни арав гаруй невротик хэрэгцээнүүдийг тодорхойлж, тэдгээрийн гурав нь невротик хэв маяг буюу дасан зохицдог. Уян зөөлөн (Хүн рүү хандсан) бие хүн гэдэг нь хайрлах, бусдаас хэрэгцээтэй байх гэсэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй хүнийг хэлдэг. Түрэмгий (Хүнтэй сөргөөцөлдсөн) бие хүн нь ертөнцийг дайсагналын нүдээр хардаг. Ангид тусдаа бие хүн нь бусдаас зайгаа барих хэрэгцээтэй байдаг. Хорнигийн бие хүний онол Фрейдийн үзлээс илүү өөдрөг юм. Учир нь Фрейдийнх шиг биологийн хүчин зүйлсийг онцолдоггүй, нийгэмд анхаарлаа хандуулсан, бие хүн өөрчлөгдөн хувьсаж болно гэж үздэг ажээ. Психоаналитик бие хүний онолууд сэтгэл судлалд чухал үүргийг гүйцэтгэсэн. Гол зарчим нь бага насны туршлага, танин мэдэхүйн дүрийг онцгойлон үздэг. Мөн психоаналитик нь сэтгэл заслын хамгийн анхны албан ёсны төрөл нь болж чадсан хэдий ч зарим талаараа чанд хатуу хязгаарлалттай (Liebert & Speigler, 1990). Психоаналитик хандлагын гол дутагдал нь бие хүний ухамсаргүйд анхаарлаа хандуулдаг боловч тэрхүү ухамсаргүйг туршин сорьж болдоггүй ажээ. Бэлгийн онолын гурван өгүүлэл (A) "Бэлгийн зөн билэг" - ийн төсөөллөөр хүн ба амьтдын бэлгийн хэрэгцээний явдал биологи байдлаар илэрхийлэгддэг. Энэ зөн билэг нь өлсөх, идэхтэй зүйрлэбэл ижил төстэй юм. Бэлгийн илэрхийлэл бол өлсөхийг ярианы хэлээр илэрхийлж болдоггүйтэй адил болой. Тиймээс шинжлэх ухаан "либидо" (Шунал, тачаал гэсэн утгатай. "Либидо" бол амьдралыг хөдөлгөгч хүч. Энэ нь объектод чиглэсэн тодорхой хэмжээний энерги юм.) хэмээх нэр томъёог ашигладаг юм.

Олон нийтэд түгэн дэлгэрсэн ойлголтоор энэхүү бэлгийн зөн билгийн мөн чанарыг тодорхойлон авч үздэг. Энэ ойлголт нь бага насны үеийн будлиан болон бэлгийн хөгжил гүйцэж нас биенд хүрэх үетэй холбогдож буй цаг хугацаанд таамагладаг. Тодруулбал нэг бэлгийн амьдралаар буюу бэлгийн нэгдэх хүсэл юм уу түүнийг удирдсанаар боломжгүй зүйлийг татан оролцуулахыг хичээн зүтгэдэг нь маш тодорхой.

Гэвч бодит байдлыг айхавтар сайн баталж чадаагүй эдгээр таамаглал бүрт шалтгаан байдаг гэдгийг бид олж харах юм. Сүүлийн судалгаагаар тэдгээр таамаглалууд алдаатай, буруу, хөнгөн хуумгай дүгнэлтүүд дээр үндэслэсэн байжээ. Ингээд хоёр нэр томъёог танилцуулъя. Бэлгийн обьект бол тухайн хүний бэлгийн ажилд татан оролцуулж буй зүйл. Бэлгийн хүсэл бол зөн билгийн эрмэлзэл юм. Нарийн, нягт нямбай судалгааг шаарддаг бэлгийн хүсэл болон обьектийн талаарх тайбарт нилээд алдаа байсныг бидний туршлага дараа нь харуулсан билээ.

Бэлгийн обьектод өгсөн тайлбар Бэлгийн зөн билгийн талаарх олон нийтэд түгсэн онол бол хайр дурлалаар нийлэхийг эрмэлздэг эрэгтэй - эмэгтэй гэж хоёр хуваагдсан хүний яруу сайхан шүлгээс үл ялгагдана. Эрчүүдийн бэлгийн обьект бол эмэгтэйчүүд биш харин эрэгтэй хүн, эмэгтэйчүүдийн бэлгийн обьект бол эрчүүд биш харин эмэгтэй хүн байдгийг олж мэдэх нь тун гайхмаар. Иймэрхүү хүмүүсийг эсрэг тэсрэг бэлгийн амьдралаар тодорхойлдог бөгөөд тэдний бэлгийн харилцааг тонгоруу утгаар нь нэрлэдэг. Үнэн зөв барагцаалан тоолоход нэн бэрх тэдгээр бодгаль хүмүүс маш их.

Солигдол Солигдмол болох зан үйл. Янз бүрийн аргуудаар хүмүүс зан үйлээ төрөл бүрээр илэрхийлдэг.

 (A) Зарим нь үнэхээр солигдсон байдаг. Эсрэг хүйс тэдний хувьд урт хугацааны бэлгийн обьект ер болж чадахгүй тул бэлгийн обьект нь үргэлж ижил хүйснийх байх ёстой. Эсрэгээрээ бол зөрчилдөөн юм уу дургүйцлийг төрүүлж болзошгүй. Тэдгээр хүмүүс хэвийн бэлгийн амьдралтай мэт дүр үзүүлж хамаг таашаалын мэдрэмжээ алдаж, дургүйцлээ илэрхийлдэггүй.

(B) Тэд бол амфигенез болж солигдсон (психосексуаль нь манин буюу гермафродит). Тэдний бэлгийн обьект эсрэг болон ижил хүйстний аль аль нь байх саармаг шинжтэй. Солигдол гачигдсан үед өвөрмөц зан авираар илэрдэг.

(C) Нөгөө хэсэг нь хааяа солигдмол байдалд ордог. Хааяа солигдмол болдог хүмүүс гол төлөв бэлгийн хэвийн обьектод хүрэх боломжгүй юм уу даган дууриаж чадахгүй тохиолдолд тэд ижил хүйсийн хүнийг бэлгийн обьект болгож, ийм маягаар бэлгийн ханамж авахаар эрэлд гардаг байна.

Солигдмол хүмүүсийн бэлгийн зөн билгийн онцлогийг шүүн үзвээс маргаад байх зүйлгүй олширсон зан үйл юм. Солигдлын талаар зарим зүйлийг авч үзвэл тэд либодогоор энгийн хүмүүсийг эрж хайдаг, ямар нэг үйл явдлын үр дагавар байдаг бөгөөд бусад хүмүүс шиг ижил эрхээр тууштай хамгаалуулдаг билээ. Бусдаар бол тэдний солигдлыг эсэргүүцэж, жигшин зэвүүцдэг.

Өөр аргуудаар түр зуурын холбоог аргалах тал бий. Ямар ч бодгалийн хувьд солигдмол зан төлөв нь тэдний өмнөх дурсамжтай холбоотой, эсвэл тэдний бэлгийн хөгжил гүйцсэний дараах юм уу өмнөх үед ийм бэлгийн хөгжилтэй гэдгээ өөрсдөдөө баталж, илэрхийлсэн байх талтай. Хэвийн хөгжил явагдаж байхад солигдмол зан төлөв төсөөлөгдөж, заримдаа ор тас алга болж, аль эсвэл амьдралаас нь үлдсэн үлдэгдэл нь байж болзошгүй. Хэвийн байх хүсэл болон солигдмол бэлгийн обьектын дунд тогтмол хэлбэлзэж байдаг. Сонирхол татмаар кейсүүдийг харж байхад либидо өөрчлөгдөх юм уу бэлгийн хэвийн обьекттой байж байгаад зовлонт явдлын дараа солигдмол зан төлөв илэрдэг гэж таамаглаж байгаа юм.

Ерөнхийлсөн эдгээр өөр хувилбар категориуд өөр нэгэн бие даасан зүйлийг үүсгэж байгаа юм. Нэг талыг хэт барьсан кейсүүдээс үзвэл солигдол бол бүх цаг үед үргэлж оршихын сацуу хүн өвөрмөц байдлаар таашаалын мэдрэмж хүртдэг гэж дүгнэж болохоор байгаа юм.

Маш олон зохиогчид бүх кейсүүдийг нэр бүрчлэн тоочиж нэгтгэхийг хүсэхгүй бөгөөд тэдгээр бүлэг хүмүүсийн нийтлэг зан чанар гэхээсээ илүү ялгааг нь чухалчилж таарна. Ингэж байгаа нь солигдмол хүмүүсийг бодож тунгаасан тэдний хэрэг явдал шүү дээ. Гэвч тэд яаж чин шударгаар ангилсан нь тодорхойгүй байна.

Солигдлын ойлголт. Солигдлын эхний судалгаанууд дэвшүүлсэн таамаглалд ахиц өгсөн юм. Юу нь вэ гэхлээр солигдол бол төрөлхийн мэдрэлийн доройтлын шинж тэмдэг гэж таамаглаж байгаа хэрэг. Энэхүү арай ядан тохируулсан таамаглал нь хүмүүсийн мэдрэлийг хамгийн анх олж тогтоосон эмч нарын баримттай холбоотой. Үүний талаарх тодорхойлолтонд анхаарч үзүүштэй хоёр элемент байдаг. Тэдгээрийг төрөлхийн ба олдмол гэж нэрлэдэг.

Олдмол. "Олдмол - Degeneration" гэдэг нэр томъёо учир дутагдалтайд эргэлзэхгүй байна. Энэ нэр томъёог төрөл бүрийн зүйлд ашигладаг тул маргааныг ч үүсгэж болох талтай. Олдмол байдлаар үүссэн халдвар юм уу гэмтэл шархаас үүдэлтэй гэж нэгэнт бүхнийг муйхар ойлголтоор харахаа больжээ. Үнэн хэрэгтээ Магнаны олдмолын ангилал нь мэдрэлийн идэвхийн хамгийн ерөнхий хэлбэрүүдийг үүсгэх олдмолын ойлголтыг бүрдүүлэх боломжийг нээж өгсөн юм. Түүний ойлголтод "Олдмол" гэдэг санааг урьд өмнө хэрэглэж байсан юм уу, эсвэл одоо шинэ утга санааг илэрхийлээд байна уу гэсэн асуулт тулгарч байгаа юм. Үүнийг хангалттай сайн барагцаалан дурьдаж чадаагүй тайлбаруудыг дурьдвал: (1) Хэвийн байдлаас үүссэн хэлбэлзлийг хангалттай оношилсон нь цөөн. (2) Өнгөц ерөнхийлсөн оношилгоогоор боломжгүй байдаг гэжээ.

Солигдмол хүмүүс бол олдмол биш гэдгийг тусгайлсан агуулгатай дараах баримтуудаас харж болно. 1. Солигдмол хүмүүсийн хэвийн байдлаас үүссэн хэлбэлзлийг оношилж чадаагүйг харж болно. 2. Иймэрхүү хүмүүсийн оюун ухааны чадамжинд ямар нэг саад бэрхшээл байдаггүй. Эсрэгээрээ бүр ёс зүйн соёл төдийгүй оюун ухааны өндөр хөгжлөөрөө онцгойрч байдаг. 3. Хэрэв хэн нэгэн тэдний амьдралыг үл хүндэтгэж, хошуу дүрвэл тэд хоёр зүйлтэй тулгардаг. Харин түүнээс сэргийлэхийн тулд олдмол шинж тэмдэгтэй солигдлыг анхааран үздэг.

(a) Тэдгээр хүмүүсийн соёлын өндөрлөг дэх эртний улс үндэстүүд дунд "солигдол" хэмээх ойлголт үргэлж байсныг сануулах юун. Энэ бол нийгмийн тогтоосон чухал үйл ажиллагаатай тэдэнд зориулсан "тусгай эрх" гэж ойлгож болох юм. (b) Ийм үзэгдэл бүдүүлэг хүмүүс, балар эрний угсаануудад түгээмэл тархсан байдаг. Тэгээд олдмол гэдэг нэр томьёо илүү өндөр иргэншилтэй улс үндэстэнд ерөнхийдөө тохирно (I. Bloch). Үүнтэй адил европын орны хамгийн өндөр хөгжилтэй улс орны амьдралын хэмнэл, сэтгэл санааны байдал нь солигдол, хандлагад маш хүчтэй нөлөө үзүүлдэг.

Төрөлхийн. Эхний болон сүүлийн бүлэг солигдмол хүмүүсийн өөр замаар явагддаг бэлгийн зөн билэгтэй тэдний амьдралыг төрөлхийн байх ёстой гэж төсөөлсөн боловч ганц удаа ч болтугай баталгаатай гэх зүйл ажиглагдсангүй. Мөн өөр хоёр, түүн дээр нэмээд гурав дахь баримт үүсэн гарч байгаа бөгөөд эдгээр баримтуудаар солигдол бол төрөлхийн хэмээн дэвшүүлсэн таамаглалыг батлах нэн бэрх ажээ. Чухамхүү ийм учраас солигдлын ерөнхий ойлголтыг үгүйсгэж буй бусад үр дүнгүүдээс солигдмол хүмүүсийг хэтэрхий тусгаарлах гэсэн үзэл байсаар байгаа юм. Ийм учраас хэд хэдэн кейсүүдийг хараад байхад солигдол бол төрөлхийн төлөв гэж дүгнэхээр байгаа ч мөн бусад шалтгаанаас үүссэн байж магадгүй юм.

Үүний эсрэг зарчим нь бэлгийн зан төлөв олдмол байдлаар илэрдэг бөгөөд солигдол үүнтэй адил хэмээн таамагладаг. Энэ таамаглал дараах баримтууд дээр үндэслэв.

(1) Олон солигдмол хүмүүс эрт үеийн бэлгийн таагүй сэтгэгдлээр гомосекс хандлага нь хөгжсөн гэдгийг баталсан байдаг. (2) Амьдралын өсөж дэвжихэд нь нөлөөлж буй гадаад хүчин зүйлс ба тэвчээрийн чанар нь солигдол тэдний өмнөх болон хожуу үеийн амьдралд ч шилжиж болох талтайг баталж байгаа юм. (3) Ховсдож солигдлыг арилгаж чадаж магадгүй. Хэрэв энэ солигдол төрөлхийн зан төлөв мөн юм бол ховсдож эдгээнэ гэдэг үнэхээр гайхалтай хэрэг болно.

Дээрх таамаглалуудын үзэл санаа төрөлхийн солиглол гэж гарцаагүй байдгийг батлах гээд байгаа бол эргэлзэх зүйлгүй асуулттай тулгарна. Төрөлхийн солигдмол хүмүүсээс либидогийн чиг баримжааг эрт үеийн бага насны туршлагыг тодорхойлсноор илрүүлж болох гэсэн зорилтыг тавьж буй тэдгээр нягт нямбай судалгаанууд мухардалд орж болзошгүй. Эрт үеийн бага насны туршлага гэдэг нь хүний ухамсарт ой тогтоолтын үлдэгдэл бус харин шаардлагатай нөлөөгөөр ой тогтоолтыг буцаан авч ирж буй "дүр зураг" юм (Havelock Ellis). Эдгээр зохиогчдын ийнхүү үзэж байгаагаар солигдлыг бэлгийн зөн билгийн хэвшмэл ойлголтоор тодорхойлсон байна.

Энэ ойлголтоор маргах зүйлгүй зорьсондоо хүрч чадна л даа. Гэхдээ л эрс татгалзсан хариултаар няцаагдаж болно. Татгалзсан хариу нь юу вэ гэхлээр маш олон хүмүүсийн туршлагыг сөхвөл өмнө нь бага залуугийн бэлгийн нөлөө нь (өдөөлт, харилцан гар хангалга) лав солигдмол биш, тэгэж ч байгаагүй хэмээн маргаан дэгдээнэ. Энэ маргаан таамаглалыг хүндрүүлсээр төрөлхийн ба олдмол гэсэн сонголтууд ерөөсөө гүйцэт бус, солигдлын талаарх өнөөгийн асуултанд хариулж чадахгүй болгоод байна.

Солигдлын тайлбар. Олдмол юм уу төрөлхийн юм уу гэсэн таамаглалаар солигдлын мөн чанарыг тайлбарлахгүй л дээ. Эхний тохиолдолд бэлгийн тодорхой обьектыг бэлгийн төрөлхийн зөн билэгтэй холбон авч үздэг хүмүүсийн бүдүүлэг тайлбарт бид сэтгэл ханамжгүй байгаа бол төрөлхийн гэж юу байдгийг бид дурьдах хэрэгтэй юм. Хоёр дахь тохиолдолд тайлбарыг дутуу дулимаг аргаар хийж байснаас хангалттай тайлбар хийж туслах олон аргууд нь дээр үү гэсэн асуулт тулгарна. Энэ сүүлийн няцаалт бидний үндсэн дүгнэлтээс гажуу юм.

Гомосекс хандлага. Frank Lydston, Kiernan, Chevalier нараас хойш шинэ цуврал үзлүүд гарч ирсэнээр хүйсийн солигдлын талаарх дажгүй тайлбарыг өгөөд байгаа. Хүмүүсийн итгэл үнэмшилд хүчтэй цохилт өгөхөөр гарч ирсэн шинж үзэл хандлага юм. Тэрхүү үзэл хандлагад хүн төрөлхтөнд эр, эм талуудын аль аль нь байдаг гэж үздэг ажээ. Шинжлэх ухааны хувьд бэлгийн зан төлөвийн гадаад төрх мэдэгдэх нь тодорхой бус, ийм болохоор бэлгийн өвөрмөц шинж хэцүү, тэр тусмаа анатом талаасаа бүр хэцүү байдгийг кейсүүдээс нь харж болдог. Иймэрхүү хүмүүсийн бэлэг эрхтэн эр-эм нэгдмэл (гермафродит) байдаг. Ер бусын тохиолдлуудыг үзвэл тэднээс бэлгийн физиологи эрхтэн системийн хэсгүүд ингэж хөгжсөн (бодит гермафродит ) ба биеийн (соматик гермафродит) гээд эдгээрийн аль аль нь байдаг ажээ.

Эдгээр эмгэгүүдийн чухал гэмээр хуурамч баримтууд хэвийн бүтцийг ойлгоход санаандгүй тус хүргэж байгаа юм. Гермафродит анатомын тодорхой нэр хүнд нь үнэхээр хэвийн гэх хамааралтай болгоод байгаа юм. Хэвийн бус эрэгтэй, эмэгтэй хүйс нь алдаатай хүйсийн физиологи явагдах замаар буюу анхны эрхтнээрээ үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх, өөр үйл ажиллагаа руу шилжих гээд энэ хоёрын аль нь ч дээрх үр дүнд хүргэдэг.

Хөгжлөөс гажсан хүйсийн жоохон үлдэгдэл цаашлаад бисексийг сонирхоход хүргэдэг юм гэсэн анатомын ойлголтыг бид аль эртнээс мэдэх билээ.

Гермафродит сэтгэцийн илэрхийлэл буюу хүйсийн будлианы асуудалд хүн солигдлыг мэдрэх, бодох ба сэтгэцийн үйл ажиллагаа бий болоход хүйс шилжигдэж байгаа нь төрөлхийн юм гэсэн үзэл байгаа юм. Шийдвэр гаргах асуудлыг авч хэлэлцсэнээр гермафродит соматик шинжтэй, сэтгэцтэй солигдлыг зөв дүгнэх өөр нэгэн тохиролцоонд хэрэг болох юм.

Гэвч энэхүү хоёр дахь оролдлого биелээгүй. Сэтгэц ба анатомын андрогений холбоо ойр байна гэж ер төсөөлж байгаагүй л дээ. Эрхтнүүдийн хэсэгхэн анатомын бууралт ба бэлгийн зөн билгийн ерөнхий бууралтыг ганц төрлөөр олон дахин хайж үзсэн юм. Тэгтэл хайсныхаа хирээр олсон боловч хэвийн ч юм уу давамгайлсан арга ухаанаар олдсон хэрэг биш байлаа. Түүнчлэн бид солигдол болон соматик гермафродит зэрэг нь бие биеэсээ тусдаа ойлголтууд юм гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна даа.

Хоёр дахь, гурав дахь гэмээр хүйсийн зан төлөвүүдэд хандах нь маш чухал ач холбогдолтой хийгээд тэдгээр нь солигдмол хүмүүст нэгдэн дэлгэрдэг гэдгийг ихэд чухалчилсан билээ (H. Ellis). Энэ үнэхээр үнэн. Гэвч хоёр дахь ба гурав дахь хүйсийн зан төлөвүүд бусад хүйстнүүдэд олон дахин үзэгддэг юм гэсэн андрогенгүй шинж бүхий энэ зүйлийг бүү мартаасай. Гэхдээ л бэлгийн обьект өөрчлөгддөг.

Хэрэв бэлгийн обьектийн солигдол бусад сэтгэцийн чанарууд буюу бусад хүйсийн ялгагдах зан чанар, зан төлөвүүдтэй ихэд ялгараад байх зүйлгүй ойролцоо бол сэтгэцийн гермафродит илүү бодитой, найдвартай зүйлээс үүсч байгаа юм. Гэхдээ зан төлөвийн иймэрхүү солигдол эм хүйсийн солигдолтой зарим талаараа нэгдэн нийлэхийг хүлээж байдаг. Ихэнх цэвэр эрэгтэй хүн байх сэтгэцтэй хүмүүс солигдолтой нэгдэн нийлэх магадлалтай. Сэтгэцийн гермафродит таамаглалыг нэг чигээр тууштай батлахын тулд нэг зүйлийг нэмэх ёстой. Тэр нь эсрэг тодорхойлолтыг баталсан багахан хэмжээний нотолгоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй билээ ... З. Фрейд








З.Фрейдийн "Мөсөн уул" загвар






Фрейдийн зүүдний задлан шинжлэл

Фрейд өөрийнхөө хамгийн шилмэл бүтээлүүдийн нэг болох Зүүдний Тайлал номоо хэвлүүлсэн нь түүний хувьд жинхэнэ амжилт байлаа. Тэрээр энэхүү бүтээлдээ бидний оюун ухаант амьдралын зохицуулалтанд зүүд чухал үүргийг гүйцэтгэдэг хэмээн сургадаг аж. Тэрээр энэ талаарх баримтуудыг өөрийнхөө болон өвчтөнгүүдийнхээ зүүднээс цуглуулдаг байсан. Сэтгэцийн энергийг либидо гэж нэрлэдэг бөгөөд үүнийгээ маш том зүйлтэй адилтгадаг. Гэхдээ дан ганц бэлгийн хэрэгцээ биш, харин бүх өдөөх хүч, туйлын чадвар, хүч чадлын саад бэршээл зэрэгт нөлөөтэй гэдгийг танилцуулдаг байв. Либидо нь хор хөнөөлийг арилгаж, сэрэмжлэх үүрэгтэй байдаг. Хэрэв зайлшгүй сэтгэл санааны ханамж авах олон зүйлсийг эсэргүүцэж, татгалзвал сэтгэцээс тэрхүү зүйлсийг суллан гаргахыг эрмэлздэг. Эрмэлзлэлийг хүсэл гэх ба түүний шаардлагаар ханамж авах боломжтой байдаг. Фрейдийн үзсэнээр зүүд бол либидогоос үүссэн хүслүүдийн олон талын хэрэгжүүлэлт, тэдгээрийн зүсээ хувиргасан илрэл гэжээ. Зүүд бол зүсээ хувиргасан хүслийн илэрхийлэл гэсэн. Тэгвэл үүний учир нь сэтгэц дэх хүсэл тачаал, түүнийг барьж тогтоох үүрэгтэй дарамт шахалт, тэдгээр нь хоорондоо харилцан буулт хийсний үр дүн юм. Нойрны явцад байнга биш, хэсэг хугацаанд байж боломгүй хүслүүдийг хэвийн хэмжээнд дарж тогтоодог ухамсарт оюун ухаанын цензурыг султгадаг. Учир нь цензурыг султгагч хэсэгхэн хугацаанд тохиолддог бөгөөд зүүдэн дэх хориотой хүслүүд дүрээ хувиргах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл цензурээс зугтахын тулд дарагдсан хүслүүд нь гүн гүнзгий бэлэгдэл болон хувирдаг. Тийм учраас зүүдийг ойлгохыг хүсвэл кодыг тайлах ёстой. Зүүдний дүрээ хувиргасан маскыг тайлахын тулд зүүдний нуугдсан агуулгыг тодорхой агуулга болгон шилжүүлэх процессийг зүүдлэгч хүн эзэмшсэн байх шаардлагатай. Бид зүүдний бодит агуулгын ээдрээг нь гаргах, хөрвүүлэх ёстой. Мөн зүүдийг төөрөгдүүлдэг, ээдрээтэй болгодог эффектүүдийг дурьдвал: - Конденсаци (Товчлол). Тодорхой нэг зүүдэнд хальт үзэгддэг өөр өөр далд элементүүдээр явагдах процесс юм. Үүнд далд элементүүд ба тодорхой элементүүдийн хооронд шууд холбоо байдаггүй. - Шахан гаргах (a). Ихэнх хойшлуулж боломгүй хүслүүд эргэн санаж чадсан зүүдэнд бага зэрэг үзэгддэг. - Шахан гаргах (b). Өөр юмыг нэг зүйлээр орлуулахыг хэлнэ. Жишээ нь, хэн нэгний ээжийг шулам, хүүхдийг зулзага гэж зүүдэлдэг. - Дүрслэл. Зүүдэн дэх вербал бодол санаанууд нь дүрсээр үзэгддэг. Зүүдний кодыг тайлах хэрэгтэй байлаа гэж бодоход, тэдгээр дүрсүүдийг үг рүү буцаан хөрвүүлдэг. Үүнийг чөлөөт нийлэмж гэнэ. - Хоёр дахь хяналт. Бид зүүдээ ярихдаа зарим уялдаа холбоотой ярих төрөлх хандлагатай байдаг. Ийм учраас ярианы бодит, тодорхой, агуулга зэргийг гажуудуулах магадлалтай байдаг.

Ухамсаргүйн хүслийн илэрхийлэл буюу зүүдний цензурын хил хязгаарт нуугдаж буй кодыг тайлах боломжтой.

Жинхэнэ нэрний марталт 8:21 PM Энхтүшиг 1898 оны үеэр би “мартах сэтгэцийн механизм” хэмээх богино хэмжээний өгүүллэгээ хэвлэн нийтлүүлсэн юм. Би энэхүү нийтлэлийнхээ агуулгыг дахин хөндөж, цаашид хэлэлцүүлэг болгон авч үзнэ. Нийтлэг тохиолддог оноосон нэрний түр зуурын марталтанд би сэтгэл зүйн задлан шинжлэл хийв. Айхавтар чухал биш, байнга тохиолддог ой тогтоолтын сэтгэцийн үйл ажиллагааны алдаа хэмээн тайлбарлан дүгнэж байна. Өөрөөр хэлбэл нэгэн хэвшмэл үзэгдэл юм. Хэрэв энгийн нэгэн сэтгэл судлаач нэрийг эргэн санах процессийн алдаа хэрхэн бий болдог тухай тайлбар хийхийг асуувал оноосон нэр ямар ч ой тогтоолтын бусад агуулгаас илүү мартах боломжтой байдаг гэсэн хариултаар магадгүй өөрийнхөө асуултанд хариулж болох юм. Магадгүй тэр хүн оноосон нэрний марталтанд тохирсон үнэмшилтэй шалтгааныг тоочиж болно л доо. Гэхдээ л мартах процесст явагдах ямар ч гүн хүчин зүйлсүүдийг мэдэж чадахгүй байх болов уу.

Би зарим кейсүүдээс ерөнхийд нь биш үнэхээрийн онцгой ажиглалтаар түр зуурын марталтын үзэгдлийг нарийвтар шалгаж үзсэн. Эдгээр нь зөвхөн марталт төдийгүй буруу дурсамжтай холбоотой байна. Хүн санахгүй байгаа нэрийг ухамсартаа барьж тогтоохын тулд орлуулагч нэрээр /шууд байдлаар буруугаар танин мэдэх/ тэсгээхийг хичээдэг. Гэсэн ч агуу их чармайлт гаргаснаар хүмүүс өөрсдөдөө тогтоож, цухуйлган санаж болно. Нэр марталт дахин тохиох процесс нь буруу орлуулалтаар солигдсонтой холбоотой.

Одоо миний таамаглалаар орлуулалт бол сэтгэцийн замбараагүй процесс биш. Харин тодорхой дүрэм журамтай, зүй зохистой замаар явагддаг. Өөрөөр хэлбэл орлуулах нэр (эсвэл нэрс) бол нэр марталттай шууд холбоотойгоор оршидог хэмээн би таамагладаг бас итгэдэг юм. Би энэхүү холбоог амжилттайгаар баталж чадвал нэр марталтын үүслийг олж мэдэхэд хонгилын үзүүрт оч ассантай адил ач холбогдолтой бөлгөө.

1898 онд задлан шинжлэл хийсэн нэгэн жишээг дурьдвал уран бүтээлчийн нэрийг санах гээд дэмий л чармайлт гаргасан байжээ. Тэрээр Orvieto-гийн пөмбөгөр оройнд “Last Judgment” хэмээх ханын сүртэй зураг зурсан юм. Signorelli гэсэн мартагдсан нэрний оронд хоёр өөр уран бүтээлчийн Bottecelli, Boltraffio гэсэн нэр тэднээс салахгүй байжээ. Эдгээр нэрсийг буруугаар миний бодол шууд, тодорхой байдлаар үгүйсгэсэн байна. Гадны хүчин зүйлээр надад зөв нэр орж ирэх үед ямар нэг эргэлзээгүйгээр дээрх асуудлын үнэн зөвийг таньсан юм. Нийлэмжийн зам ба нөлөөлөл, тэдгээрийн судалгаа нь Signorelli нь Botticelli, Boltraffio-руу орлуулалт хийсэн үр дүнгээс шалтгаалж байна:

(А) Signorelli нэрийг мартах шалтгаан нь энэхүү нэрний өөрийн харийн шинжтэй, нөхөж гүйцээдэг холбоосын сэтгэл зүйн зан чанар зэрэг эдгээрийн аль нь ч биш. Түүнийг Milanese-ийн сургуультай холбоотой гэдгээс илүү зүйлийг хэлж чадсан байгаа юм. Цаашлаад Bottecelli, Boltraffio гэдэг орлуулах нэрсийн нэг нь мартагдсан нэртэй миний хувьд илүү ойр холбоотой байсан. Ийм байдлаар холбоос нэр марталтын орон зайд орж надад өөрийгөө мэдрүүлж байна. Бас энэ тийм ч ул суурьтай тайлбар биш юм. Би тээврийн хэрэгслээр Ragusa, Dalmatia гэдэг танихгүй хүмүүстэй хамт Herzegovina-гийн буудал руу аялж байлаа. Бид Итали дахь аялалын тухай яриа рүү хэлбийж би замын ханиасаа та Orvieto-д байж үзсэн үү ? Тэндхийн алдартай ханын ----- зурагийг үзэж байсан эсэхийг асуусан юм.

(B) Яриа өрнөхөөс өмнө би сэдвийг даруй хэлэлцэхийг санах хүртэл нэр марталтыг тайлбарлаж чадаагүй. Марталт дараа нь өмнөх сэдвээсээ шалтгаалж шинээр үүссэн сэдвийн зөрчлөөр өөрийгөө танин мэдсэн байна. Миний өмнө нь асууж байсан аялалын найз маань Orveito-д байсан бол бид Bosnia, Herzegovina-гийн туркчуудын амьдралын зан заншлыг ярилцах байсан. Өөрсдийнхөө ур чадвараа батлан харуулж байсан тэдгээр хүмүүс дунд анагаах ухааны дадлага хийж байсан миний мэргэжил нэгт хүнээс би юу сонссоноо холбосон байна. Өвчтөнд туслалцаа үзүүлэхгүй гэж нэг хүн гомдол мэдүүлэхэд, тэдгээр хүмүүс “Ноёнтоон (Herr), Юугаар туслах уу ? Хэрвээ тэр хүн тусалж чадвал та түүнийг аварч чадна гэдгийг би мэднэ.” Эдгээр өгүүлбэрүүдээс бид Bosnia, Herzegovina, Sir (Herr) зэрэг нь Bottecelli, Boltraffio, Signorelli гэсэн нийлэмжийн цувралуудад нөхөгдөн орсон байгааг олж харж болно.

(C) Bosnia-гийн Туркчуудын зан заншилд бодлын урсгал төвлөрөх нь дараагийн бодолд саад болох үүдийг нээдэг. Учир нь би ийм зүйл болохоос өмнө анхаарлаа эргүүлэн татсан. Миний ой тогтоолтонд байх хоёр дахь яриа холбогдохыг хүссэнийг би эргэн санасан юм. Мэргэжил нэгт найзад минь өвчтөн нь түүнд ингэж хэлжээ: “Ноёнтоон (Herr) Үүнийг болиулвал амьдрал төдий л сайхан байхгүй”.

Энэ тухай ярьсан онцгой шинжтэй яриан дунд би орохоос татгалзсан юм. Учир нь танихгүй хүнтэй ярилцаж буй тэднй нарийн эмзэг сэдэвт хошуу дүрэхийг хүссэнгүй. Цаашлаад миний бодлын үргэлжлэлээс анхаарал минь сарниж байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Бодлын үргэлжлэл гэдэг нь “Үхэл ба Бэлгийн” хэмээх сэдэвтэй холбогдож болзошгүй. Би маш их хичээл зүтгэл гаргаж өвчтөнийг эдгэршгүй бэлгийн зөрчилтэй гэж эцэслэн дүгнэв. Энэ үйл явдал харамсалтай, бүх зүйлс үүнтэй холбоотой, мөн Herzegovina – д аялж байсан дурсамж миний ухамсарт бүрэлдэхгүй байсан зэргийг би гарцаагүй мэдэж байлаа. Гэсэн ч Trafoi, Boltraffio хоорондын зохицол миний ямар ч зориудын анхаарлыг үл хайхран дурсамжинд минь хүчээр буулгасан юм.

(d) Би богино хугацаанд Signorelli хэмээх нэрний марталтыг гэнэтийн тохиолдлоор ухаарав. Сэдлийн нөлөө болох энэхүү процессийг ойлгох ёстой болов. Тэдгээр сэдлүүд миний бодлуудын харилцаанд тасалдал, доголдол бий болгох өдөөгч хүч болдог байна (Туркчуудын зан заншилд төвлөрч байсан бодол). Дараа нь энэ хүчин зүйлс тэдэнтэй холбоотой миний ухамсарт бодол санаанаас гаргаж үгүй хийх гэж нөлөөлсөн юм. Холбоотой байсан гэдэг нь Trafoi – д болсон хэрэг явдалд төвлөрч байсан хэрэг. Би зарим зүйлийг мартахыг хүсч үр дүнд нь бодол санаа минь дарагдав. Цаашид би Orvieto – г зурсан зураачаас бусад нэрийг мартахыг хүсэв. Тэрхүү бусад бодол санаа нь нэр болон өөрийн холбоосын нийлэмжийг бий болгодог. Иймээс миний санах хүсэл зорилгодоо хүрэхээс татгалзсан. Миний сэтгэлийн тэнхээтэй сөргөөцөлдсөнийг би мартсан байх үеэр би бусад зүйийг зориудаар мартахыг хичээсэн байна. Эргэн санахыг хүсэхгүй байдал нь өөрийнхөө нэг агуулгатай шууд байдлаар тэрсэлддэг. Өөрөөр хэлбэл өөр зүйлийг санах нь боломжгүй байгаа хэрэг. Хэрвээ санах хүсэлгүй, боломжгүй байдлаар ижил төстэй агуулгад төвлөрч байгаа бол тухайн хэрэг явдлын учир начир ядах юмгүй тодорхой болно ... Тайлбарыг олсны дараа мартахыг хүссэн зүйл буюу обьект нь амжилт эсвэл бүтэлгүйтлийн аль нь ч биш гэдгийг харуулсан юм.

(e) Мартсан нэр болон дарагдсан сэдвийн (үхлийн, бэлгийн гэх мэт) хооронд тогтсон хэлбэрийн мөн чанар нь Bosnia, Herzegovina, Trafoi зэрэг харь хэлний нэрнүүд юм. 1898 онд тэдгээр холбоосуудын график дүрслэлийг гаргасан.

Signorelli гэдэг нэр хоёр хэсэг хуваагдана. Elli гэсэн хэсэг нь орлуулалтын нэгнийх нь солигдоогүй эргэж ирсэн хувилбар. Нөгөөх Signor гэснийг орчуулбал (Sir, Herr - Ноёнтоон) гэсэн утгатай. Дарагдсан сэдэвт нэрний агуулгыг бий болгохын тулд олон төрлийн холбоог бүрдүүлжээ. Гэвч дахин сэргээлтэнд энэ нь устаж үгүй болдог. Энэ орлуулалт “Herzegovina, Bosnia”-гийн ижил холбоосын дагуу үүссэн хэлбэрийг бий болгосон. Процесс, түүнд болж буй залруулга бичсэн өгүүлбэрээ хүснэгтэн зураганд шилжүүлэв.


Бусад сэтгэл судлаач нар холбоо, дараалал байгааг хичээн судалбал тэдний төсөөллөөр марталт болон ой тогтоолтын дахин сэргээх нөхцлийг тайлбарласныг үгүйсгэхгүй байж болох юм. Товчхондоо минийх илүүц тайлбар биш байх л гэсэн юм. Ой тогтоолтын алдаатай механизм ба нэр марталтын учир шалтгаан болох сэдэлжүүлэх өөр хүчин зүйлсийг бид танин мэдлээ ...

Алдаатай дурсамжтай нэрний марталтыг дүгнэвэл: - Нэрийг мартах тодорхой удирдлага (хандлага). - Хориглох процесс. - Урьдчилан хориглосон элемент ба нэрний төвлөрөлт хооронд байх гадаад нийлэмжийг бүрдүүлэх боломж.

... Бидний задлан шинжлэл хийснээр өөр нэгэн зүйлийг цохон тэмдэглэх ёстой. Алдаатай дурсамжит нэр марталтын салангид кейсүүд баталгаатай биш гэдэгт итгэх болсон юм. Орлуулах нэрс тэднээс салдаггүй хэрэг биш. Орлуулах нэрийг кейсүүдээс харж байхад аяндаа үүсдэггүй, харин анхаарлын төвлөрөлтөөр гадаад байдал нь бий болдог ... Орлуулах нэрсийг ухамсарт барьж тогтоохын тулд үүрэг гүйцэтгэдэг хоёр хүчин зүйлс нь: Эхнийх нь анхаарлын нөлөө, хоёр дахь нь сэтгэцийн баримтанд тулгуурласан дотоод шийдвэрлэх хүчин зүйлс юм. Эдгээр кейсүүдэд ямар ч эргэлзээ байхгүй ... Хэрэв бид энгийнээр нэр мартахас гадна, түүний зэргэлдээ гэж болох өөр нэгэн марталт нь дарагдсан сэдлээр үүсдэг гэдгийг баталчих юм бол бид марталтын үйл ажиллагааг хангалттай дүрсэлж чадна аа.


Хамгаалалтын механизм

Хамгаалах механизмууд бол дотоодод зөрчлийг шийдэх, стресс ба түгшүүрийг өөрөөсөө хамгаалах, өөрийн үнэлэмжээ авч үлдэхийг хичээдэг сэтгэл зүйн техник юм (Анх 1894 онд Фрейд тодорхойлж байсан). Хамгаалах механизм зарим талаараа ашигтай үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь биднийг цаашид өвдөг сөхрүүлчиж мэдэх маш хүнд бэршээлтэй зөрчлөөс биднийг хамгаалдаг аж. Түүний ачаар бид өөрсдөдөө итгэлтэй болох эерэг өөрийн үнэлэмжийг олж, мөн богино хугацааны стрессийн үеэр ашигтай нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Репресс - Айшигт дурсамжууд, хүлээн зөвшөөршгүй бодол ба сэдлүүд "дуртайгаар-өөрийн хүслээр" мартагдах юм уу дарагдаж алга болдог. Бодгалийн ухамсаргүйд, сэтгэл хөдлөлийн эрчмийг "эвтэйхэн" хүлээн аван барьж тогтоодог. Ой тогтоолт буюу дурсамжийн талаарх онолыг авч үзвэл репрессийн тухай ярих хэрэгтэй болдог. Репрессийн тухай жишээ авбал, шүдний эмч дээр очихоо сайн дураараа мартдаг. Үүний учир нь шүдний эмч дээр очихоос айж байгаа юм. Проекц - Тухайн хүн бусдад өөрийнхөө хүлээн зөвшөөршгүй бодол ба сэдлүүдээ илэрхийлэхийг проекц гэдэг. Жишээ нь, эмх замбараагүй хүн өөрийнхөө залхуу байдлаа өрөөнийхөө найздаа тохож зэмлэх. Эсвэл та хэн нэгнийг үзэн яддаг байхад, бусад хүмүүс таныг үзэн яддаг болохоор та тэр хүнийг үзэн яддаг болж байгаа юм. Фантаз - Хүн стресс, түгшүүрээс зугтахын тулд өөрийн бүхий л асуудлаа үгүй болж байна, юм бүхэн сайн сайхан байна гэж хий хоосон бодолд автах үзэгдлийг фантаз хамгаалах механизм гэж нэрлэдэг. Хүн бүр энэ техникийг хэрэглэдэг бөгөөд түр амсхийх дажгүй арга юм. Харин хий хоосон бодлоосоо салмагц хүн санаа зовж эхэлдэг. Регресс - Энэхүү хамгаалах механизм нь хүн бага нас руугаа ухран очиж, зан үйлийн хувьд бага насны хүүхэдтэй ижил хэлбэртэй болохыг хэлдэг. Бидний хувьд хүүхдүүд шиг цовхчин үсэрч, хашгирахын оронд хуруугаа хөхөх, хумсаа мэрэх зан үйл илэрч болно. Эсвэл ямар нэг асуудалд түгшүүрлэж байгаа бол хашгирах ч юм уу урвайж, унжийдаг. Эдгээр нь стрессийг түр зуурын гадагшлуулах үр дүнтэй юм. Компенсаци - Хүсч байгаа зан чанартаа анхаарч, мөн хөгжүүлснээр өөрийн дутуу дулимаг байдалтайгаа зохицохыг копенсаци гэдэг. Жишээ нь, математиктаа тааруухан хүүхэд нийгмийн ухааны хичээлдээ илүү шаргуу суралцах ч юм уу эсвэл аль нэг үйл ажиллагаагаар ялгарахыг хэлж байгаа юм. Энэхүү тэгшигтгэгчийн нөлөө бүхэлдээ үйлчилдэггүй. Учир нь төрөлхийн сул дорой байдлыг арилгаж чадахгүй. Рационалици - Бодит үнэн гэхээсээ илүү шударга мэт харагдах гэж шалтаг хайж байгаа үзэгдлийг рационалици хамгаалах механизм гэдэг. Жишээ нь, шалгалтандаа муу авсан оюутан бусдадаа сурч чадаагүй гэж үнэнээ хүлээн зөвшөөрөхөөс илүү лекцийн тэмдэглэлээ алга болгосон, өвчтэй байсан гэх зэрэг шалтаглан хэлдэг. Шилжилт - Хүний түрэмгийлэл, дайсагнал нэг чиглэсэн зүйл рүү гэхээсээ илүү хэн нэгэнд эсвэл обьектод чиглэхийг шилжилт гэдэг. Жишээ нь, бид ажил дээрээ хүнд хэцүү асуудалтай байсан бол гэртээ ирээд гэр бүлийнхэндээ уурлах, эгдүүцэх нь хамгаалах механизмын үйлчлэл юм. Сублимаци - Хүн нийгмийн хүлээн зөвшөөршгүй шаардлага, хүслээ нийгмийн хүлээн зөвшөөрч болохуйц зан үйл рүү дахин чиглүүлэхийг сублимаци хамгаалах механизм гэдэг. Жишээ нь, тухайн хүн хүчирхийлэх дуртай бол цагдаа болох ч юм уу эсвэл хэн нэгнийг зодох дуртай бол боксчин болох, мөн бэлгийн хүчтэй дур хүсэлтэй бол үүнийгээ зураач, барималчин болгон орлуулж болдог.









Ашигласан материал:

Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

The Basic Writings of Sigmund Freud, Dr. A. A. Brill, NY, 1938


Teach your self - Interpretation Dreams, Leila Bright, 2003


www.freud.org.uk