Сүвоний Самсон Блюуингз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
2008 оны улсын аварга баг

Өмнө Солонгос улсын Сүвонь хотод байрлаж, улсынхаа хөлбөмбөгийн дээд зиндаанд авъяас чадвараа шалгадаг хөлбөмбөгийн баг бол Сүвоний Самсон Блюуингз (англиар Suwon Samsung Bluewings, англиас галиглаж солонгосоор 수원 블루윙즈) юм. Самсон групп 1996 онд үүсгэн байгуулсан тус багийг Ким Ху (1996-2003), Ча Бом-гөнь (2004-2010) гэх алдартад эрхлэн залж байлаа. Сүвоний Блюуингз баг дөрвөн удаа (1998, 1999, 2004, 2008) улсын аварга болж, хоёр удаа аман хүзүүджээ. Азийн хошой аварга (2001, 2002) болж чадсан. 2002 оноос өмнө Сүвоний тамирын цогцолборын цэнгэлдэх хүрээлэн, түүнээс хойш шинэ цэнгэлдэхийг өөрийн талбай болгож байгаа.