Сүлжээний дизайн хэрэгжүүлэх

Сүлжээг хэмжих шаардлага[засварлах | кодоор засварлах]

Бизнес өргөжих тусам сүлжээний шаардлага өндөр болдог. Бизнесүүд нь чухал үйлчилгээг үзүүлэхэд сүлжээний ерөнхий бүтцэд найддаг. Сүлжээний доголдолоос болж орлого үйлчлүүлэгчдээ алдаж болох юм.Сүлжээний дизайнерууд өндөр чанартай ба өсөхүйц аж ахуйн сүлжээ хийх ёстой. Энэ бүлэг нь байнга өндөр түвшинд ажилладаг сүлжээ хийх аргуудыг үзүүлнэ. Нэг сүлжээний төхөөрөмж дээр алдаа зааснаас бусад төхөөрөмжид халдахыг хязгаарлах өргөжих зам төлөвлөгөө гаргах, найдвартай сүлжээ хийх зэрэг нь сүлжээний дизайны зорилго юм. Чиний ажил олгогч цоо шинэ оффисын салбар нээж байна. Чи тэр салбарын зураг төслийг гаргах ба шинэ салбарын сүлжээг тогтмол байлгах үүрэгтэй админаар томилогдсон . Сүлжээний админууд СИСКОгийн 3-н түвшинт шатчилсан моделийг ашиглан өөрсдийн сүлжээний зураг төслийг хийдэг. Чи тийм ч аргыг хэрэглэхээр шийдлээ. Шатчиласан моделийг ашиглах талаар мэдмээр байвал дараах сэдвийг судлана уу. http://cisco.edu.mn/CCNA_R&S_3_(Scaling%20Networks)/course/files/1.0.1.2%20Network%20by%20Design%20Instructions.pdf[permanent dead link] Сүлжээний зураг төсөлийг ашиглах нь Бизнесүүд чухал үйлчилгээгээ үзүүлэхийн тулд өөрсдийн сүлжээндээ илүү их найдах хэрэгтэй болдог. Бизнес өсөж өргөжих тусам тэд илүү их ажилчид авч, шинэ салбар оффис нээн, олон улсын зах зээлрүү өргөждөг. Энэ өөрчлөлтүүд нь сүлжээний шаардлагад шууд нөлөөлдөг. Маш олон хэрэглэгч, байршил, аж ахуйн нэгж гэж заасан системуудийг дэмжихэд хэрэглэгддэг сүлжээ. Ажиллуулахын тулд дарна уу гэсэн товчлуурын дүрсэнд жижиг сүлжээ том аж ахуйн сүлжээ болж өргөжиж байгаа нь харагдана. Аж ахуйн сүлжээнд олон төрлийн сүлжээний солилцоог таниж явуулж байх ёстой: Өгөгдлийн файлууд, и-мэйл, IP дугаар болон хэд хэдэн байгууллагын бичлэгэн аппликейшн зэрэг орно. Бүх аж ахуйн сүлжээнүүд: -Чухал хэрэглээний програмуудыг дэмжих – Нэгдсэн сүлжээний замыг дэмжих – Олон төрлийн бизнесийн шаардлагуудыг дэмжих –Төвийг сахисан удирдлагатай байх ёстой.

Large Enterprise Network Design

Аж ахуйн бизнес төхөөрөмж[засварлах | кодоор засварлах]

Хэрэглэгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг жишээ зурганд үзүүлсэн шиг байхыг 99,999 хувь үед шаардана. Аж ахуйн сүлжээний доголдол нь бизнесийн орлого алдагдал, үйлчлүүлэгчдийг бухимдуулах, мэдээлэл алдах болон боломж алдахад хүргэх ердийн ажиллагаа хийж чадахгүй болно. Энэ түвшний найдвартай байдалыг олж авахын тулд аж ахуйн классын багаж нь ихэнхидээ аж ахуйн нэгжийн сүлжээнд суулгасан байдаг. Доод түвшний төхөөрөмжүүдээс илүү өндөр стандартад зориулж загвар гаргасан аж ахуйн нэгжийн багаж нь илүү их хэмжээний сүлжээний хөдөлгөөнийг явуулдаг. Аж ахуйн нэгжийн класс багаж нь илүү цахилгаан хэрэгсэл болон нөөц чадвартай чанарууд агуулсан найдвартай байлгахын төлөө хийгдсэн.Нөөц чадвар гэдэг нь ажилахгүй байгаа ямар нэгэн төхөөрөмжийг аль нэг ажилж буй төхөөрөмжөөр солих чадварыг хэлнэ. Аж ахуйн нэгжийн класс багажийг худалдаж аван суулгах нь сүлжээний дезайны хэрэгцээг байхгүй болгохгүй.

Сүлжээний шаталсан дизайн[засварлах | кодоор засварлах]

Аж ахуйн нэгжийн сүлжээний утасны зузааныг тохируулахын тулд сүлжээний урсгал нэг газраа байх ёстой байх ба сүлжээний өөр өөр хэсэгрүү шилжих ёсгүй юм. 3 шатласан дезайны модел нь сүлжээг тохируулахад тусладаг. Энэ модел нь сүлжээний ажиллагааг 3н түвшинд хуваадаг: - Аксесс түвшин – Түгээх түвшин – үндсэн түвшин. Түвшин тус бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Аксесс түвшин нь хэрэглэгчдийн сүлжээг хангадаг. Түгээх түвшин нь нэг газраас нөгөөд сүлжээний урсгал дамжуулахад хэрэглэдэг. Эцэст нь 3 дахь түвшин буюу үндсэн түвшин нь тархсан сүлжээнүүдийн өндөр хурдтай мэдээлэл дамжуулах үндэс нь болж өгдөг. Хэрэглэгчийн урсгал нь аксесс түвшингөөр эхлээд өөр түвшингүүдээр хэрэгтэй гэж үзвэл дамждаг. Шатласан модел нь 3н түвшинтэй ч зарим аж ахуйн нэгжийн сүлжээнүүд 2 түвшинтэй шатласан дезайнтай ч байдаг. 2 шатласан дезайнд үндсэн болон түгээх түвшнүүд 1 түвшин болж нийлэн үнийн өртөг ба төвөгтэй байдлыг багасгадаг.

Сиско аж ахуйн нэгжийн архитектур[засварлах | кодоор засварлах]

СИСКО-гийн аж ахуйн нэгжийн бүтэц нь сүлжээний үндсэн хэсгүүд болох үндсэн түгээх аксесс түвшнийг хадгалан сүлжээг хуваадаг. Зурагт үзүүлснээр үндсэн СИСКО-гийн аж ахуйн нэгжийн бүтэцийн модуль нь аж ахуйн кампус аж ахуйн Эдж үйлчилгээ үзүүлэгчийн Эдж удирдлага орно. Аж ахуйн кампус Аж ахуйн кампус нь аксесс түгээх үндсэн түвшингүүдийг агуулсан. Аксесс түвшний модуль нь 2 юмуу 3-н түвшинт свитч агуулдаг ба энэ нь портын нягтралыг хангахад хэрэглэгддэг. Түгээлтийн түвшнийг барихад Ви ЛАНууд болон линкүүд хэрэгжүүлдэг. Байгуулгын түгээлтийн свитчүүдийг нөөц холбогдох нь маш чухал. Түгээх түвшний модуль нь 3-р түвшнийг ашиглан байгууламжийн аксесстийг агуулдаг. Роутинг, аксессийн хяналт, Ку О Эс нь түгээх түвшний модульд хийгддэг. Үндсэн түвшиний модуль нь түгээх түвшний модуль болон серверийн мэдээлэлийн сангийн хооронд өндөр хурдны харилцан сүлжээг бүрдүүлж өгдөг. Энэ модулиуд дээр нэмж хэлэхэд аж ахуйн кампус нь саб модулиуд оруулж болно: -Серверийн фарм болон өгөгдлийн төвийн модуль. Энэ хэсэг нь серверд өндөр хурдны холбоо болон хамгаалалтаар хангадаг. Хамгаалалт, Нөөц холболт болон гэмтэлээс тэвсэртэй байх нь тун чухал. Сүлжээний системийг хянадаг дэлгэц нь төхөөрөмж болон сүлжээ байгаа эсэхийг шалгаж ажилладаг. - Үйлчилгээний модуль. Энэ хэсэг нь Интернет, ВиПиН болон ВАН-гийн модулиудаас бүрддэг ба аж ахуйн нэгжийг үйлчилгээ хүргэгчийн сүлжээнд холбож өгдөг. Энэ модуль нь аж ахуйн нэгжийн үйлчилгээг тэлдэг ба аж ахуйн нэгжийг интернет болон хамтрагчийн өгөгдөлд холбож өгдөг. Энэ нв QoS, бодлого хэрэгжүүлэлт болон, үйлчилгээний түвшингүүд болон аюулгүй байдлыг өгдөг. Үйлчилгээ хүргэгчийн Эдж - Үйлчилгээ хүргэгчийн Эдж нь интернет, олон нийтийн утасны сүлжээ болон ВАН-гийн үйлчилгээг хүргэдэг. Бүх өгөгдөлүүд ECNM-ээр орж гараад Эдж төхөөрөмжөөр дамжин явдаг. Энэ цэг дээр бүх пакетууд шалгагдаж болдог ба энэ пакетыг цаашаа дамжуулах эсэхийг аж ахуйн нэгжийн IDS нь шийддэг ба IPS нь аж ахуйн нэгжийн эджийг хор уршиг тарихуйц үйлдлүүдээс хамгаалдаг.

Доголдолтой домайн[засварлах | кодоор засварлах]

Сайн дизайныг нь гаргасан сүлжээ зөвхөн урсгалыг ханадаггүй ба домайны алдааны хэмжээг хязгаарладаг. Алдаатай домайн гэдэг нь чухал төхөөрөмж юмуу сүлжээний үйлчилгээний асуудалаас болж үүсэх сүлжээний нэг хэсэг юм. Төхөөрөмжийн функц нь алдаатай домайныг олж илрүүлэх юм. Жишээ нь доголдолтой свитч нь сүлжээнд ерөнхийдөө зөвхөн тухайн хэсэгтээ л нөлөөлдөг. Тэгсэн ч гэсэн роутер энэ хэсэгийг өөр алдаануудтай холбох юм бол үр дагавар нь илүү том байх болно. Нөөц холбогдсон линк болон найдвартай аж ахуйн нэгжийн класс багажийг хэрэглэсэнээр сүлжээний доголдолыг хязгаарладаг. Доголдолтой домайнууд бага байх тусам байгуулгын үйл ажиллагаанд алдаа доголдол бага нөлөөлнө. Мөн тэд алдаа олж засах процессийг хялбарчилсан ба хэрэглэгчдэд ажиллагаагүй үеийн цагийг багасгасан. Хэлбэр дээр дарч сүлжээний төхөөрөмж тус бүрийн доголдолтой домайныг харна уу. Доголдолтой домайны хэмжээг хязгаарлах нь. Доголдол нь сүлжээний үндсэн давхарга дээр байдаг бөгөөд сүлжээний дизайнерд маш их нөлөөлдөг ба тэрээр доголдолоос сэргийлж үүн дээр их анхаардаг. Энэ анхаарал нь сүлжээний хэрэгжүүлэлтийг маш ихээр ихэсгэж мэднэ: Энэ нь хамгийн зардал багатай ба түгээх давхарга дээрх домайны доголдолын хэмжээг хянах хамгийн энгийн арга юм. Түгээх давхарга дээр сүлжээний алдаа нь жижиг хэсгээс ч бүрддэг ба дээрээс нь багахан хэрэглэгчид нөлөөлдөг. Түгээх давхаргын 3 дугаар давхаргыг ашиглаж байх үед бүх роутерууд тоотой хэдэн аксесс давхаргын үйлчлүүлэгчдад хаалга болон үйлчилдэг. Свитчийн блокийг босгох. Роутерууд эсвэл олон давхаргат свитчууд хос хосоор нь босгосон байдаг, аксесс давхаргаар свитчууд ижилхэн зайтай хоорондоо хуваагдсан байдаг. Энэ тохиргоо нь барилгууд болон хэлтсийн свитчийн болкуудад ажиглагддаг. Свитчийн блок тус бүр бусдаасаа тусдаа ажилладаг. Үүний үр дүнд нэг төхөөрөмжийн доголдол серверийг унтраахгүй юм. Нэг бүхэл свитч блок нь нөлөөлөхүйц хэмжээний их хэрэглэгчдэд нөлөөлөхгүй юм.

Өргөжүүлэх дизайн[засварлах | кодоор засварлах]

Design for Scalability

Аж ахуйн нэгжийн сүлжээг дэмжихийн тулд сүлжээний дизайнер нь сүлжээг идэвхижүүлэх, байлгах болон хурдацтай, амархан өргөжих стратеги боловсруулах хэрэгтэй. Энд хэдэн зөвлөгөө байна: - өргөждөг модуль багаж юмуу чадавхийг нь сайжруулж болдог төхөөрөмж ашиглах. Төхөөрөмжийн модулиуд нь өөр байгаа багажинд нэмж хийхэд ямарч нэмэлт сайжруулалтгүйгээр ажиллаж болно. Зарим төхөөрөмжүүд нэгдээд бөөгнөрөл үүсгэн нэг төхөөрөмж шиг хамтран ажиллаж болдог ба тохиргоо болон зохицуулалтыг хялбарчилдаг. – Өөр ямар нэгэн сүлжээний хэсгийг гэмтээлгүй нэмж, сайжруулж, өөрчилж болдог модулийг хэрэглэхийн тулд шатласан сүлжээг бүтээнэ. Жишээлбэл, кампус сүлжээний түгээх болон үндсэн давхаргуудад нөлөөлдөггүй дэлгэрдэг тусдаа аксесс давхарга хийх. – Ipv4 болон ipv6 хаяг хийх нь шатласан сүлжээ юм. Ipv4 хаяг төлөвлөлт нь нэмэлт хэрэглэгч төхөөрөмжид зориулж сүлжээг дахин хаяглах шаардлагыг байхгүй болгодог. – Роутер юмуу олон давхаргат свитч сонгох нь бусад зорилгогүй урсгал болон цацалтыг хязгаарладаг. 3-р давхаргын төхөөрөмжүүдийг ашигласанаар сүлжээний үндэсрүү явдаг урсгалыг багасгах болон шүүхэд хэрэглэдэг. Зурагт үзүүлсэнээр илүү нарийн сүлжээний дизайны шаардлаганд дараах зүйлс орно: - Нөөц холбогдсон линкүүдийг сүлжээнд чухал төхөөрөмжүүдийн хооронд болон аксесс болон үндсэн давхаргын төхөөрөмжүүдийн хооронд хэрэгжүүлэх – Олон төрлийн линкүүдийг линкийн нэгдэл юмуу ижил үнэ ачаалалын тэнцвэрийг утасны зузааныг ихэсгэхийн тулд хэрэглэж багажуудын хооронд хэрэгжүүлэх. Этернет линкийг нэг болгон этернет сувгийн тохируулгыг хослуулан хийснээр утасны зузааныг ихэсгэдэг. Этернет сувгийг зардалын хязгаарлалтанд хүрч өндөр хурдны интерфейс болон шилэн шугамыг худалдан авахыг хориглосон үед хэрэгжүүлдэг. – Утасгүй холбоог хөдөлгөөнт болон дэлгэрүүлтэнд хэрэгжүүлдэг. – Өсдөг роутинг протоколыг түүний чанаруудтай ашиглах нь роутингийн сайжруулалт болон роутингийн тавцангийн хэмжээнээс тусгаарладаг.

Хэрэгжүүлэлтийн нөөц холболт[засварлах | кодоор засварлах]

LAN Redundancy

Маш олон байгуулгуудад сүлжээний бэлэн байдал бизнесийн хэрэгцээг хангадаг. Нөөц холболт нь нэг цэг дээр үүсэх сүлжээний саадыг багасгаж хамгаалах сүлжээний дезайн юм. Нөөц холболтыг хэрэгжүүлэх нэг арга нь давхар багаж ашиглах ба алдаа гарсан чухал төхөөрөмжүүдэд хангах. Зураг дээр үзүүлсэн шиг нөөц холболтын зам нь нөөц холболтыг хэрэгжүүлэх өөр нэг арга юм. нөөц холбогдсон зам нь сүлжээн дундуурх өөр нэгэн физик зам болж өгдөг. Асаасан сүлжээнд нөөц холбогдсон зам нь өндөр боломжийг олгодог. Ямар ч байсан свитчүүдийн ажиллагаанаас болж нөөц холбогдсон замаас үүдэн Этернет сүлжээнд 2 дугаар давхаргад давталт үүсгэж мэдэх юм. Ийм учраас STP хэрэгтэй байдаг. STP нь найдвартай байлгахад хэрэгтэй Нөөц холболтыг зөвшөөрдөг боловч свитчингийн эргэлтийг зогсоодог. Үүнийг Нөөц холболтын замыг зам хэрэгтэй болох, алдаа заах хүртэл хийн свитч хийсэн сшлжээнд болиулдаг механизм хийдэг. STP бол эргэлтгүй свитчтэй нөхцөлд логик топологи үүсгэхэд ашиглагддаг стандарт протокол юм.


Аксесс түвшнийг өргөжүүлэх[засварлах | кодоор засварлах]

Wireless LANs

Сүлжээ нь хувь хүнд болон төхөөрөмжүүдэд өргөжих боломжтой сүлжээний нэвтрэх эрхийг шаардлагын дагуу зураг төсөлд хийсэн байх ёстой. Аксесс түвшнийг өргөжүүлэх үндсэн асуудал нь утасгүй холбоогоор шийдэгддэг. Утасгүй холбоог дамжуулах нь илүү уян хатан байдал, бага үнэ, болон сүлжээ ба бизнесийн шаардлага өөрчлөх үед дасах өсөх чадвар зэрэг маш олон давуу талтай. Утасгүйгээр харьцахын тулд эцсийн төхөөрөмжүүдэд утасгүй NIC хэрэгтэй ба энэ нь радио хүлээн авагчийг тусган шаардлагатай програмын драверыг ажиллуулахын тулд ашигладаг. Нэмж хэлэхэд утасгүй роутерууд болон утасгүй аксесс цэг нь зурагт үзүүлсэн шиг хэрэглэгчдэд холбогдоход хэрэгтэй байдаг. Утасгүй сүлжээг ашиглах үед хэрэглэж болох олон төрлийн утасгүй төхөөрөмжүүд, утасгүй холбооны дамжуулах зай, бодлогын дүгнэлт болон хянах зэрэг маш их авч үзэх зүйл байна. Утасгүй сүлжээний үйлдлүүд болон хэрэглээ нь Утасгүй лан гэсэн хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарлагдсан байгаа.Сүлжээний дизайн гаргаж байх үед зөв техник төхөөрөмж сонгон тухайн сүлжээний шаардлаганд нийцүүлэх нь маш чухал. Аж ахуйн нэгжийн сүлжээний хүрээнд свитч роутер хоёр хоёулаа сүлжээний холбоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]