Сүн улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Их Сүн улс
960–1279
Умард Сүн улс 1111 оны үе
Нийслэл Кайфэн (汴京)
(960–1127)

Ханжоу (臨安)
(1127–1276)
Хэл аялгуу Хятад хэл
Шашин шүтлэг Күнзийн суртал
Буддын шашин
Төр засаг Хаант засаг
Хуанди
 - 960-976 Сүн Тайзу (түрүүч)
 - 1126-1127 Сүн Чинзун
 - 1127-1162 Сүн Гаозун
 - 1278-1279 Сүн Хуайзун (сүүлч)1
Түүх
 - Жао Куанинь Сүн улсыг байгуулав 960 он
 - Умард Сүн улс мөхөв 1127он
 - Линьань хот Монголчуудад эзлэгдэв 1276 он
 - Яамэний тулалдаан 1279 он
Хүн амын тоо
 - 1120 он тооц. 118,800,000 гаруй 
Мөнгөний нэгж Жяози, Хуйзи, бусад мөнгөн тэмдэгт


Сүн улс (Хятад: 宋朝пиньинь: Sòng Cháo) - Хятадад тогтон байсан таван улс, арван ванлигийн үеийг төгсөн Хятадыг нэгтгэж 960 оноос 1279 он хүртэл Юань улсад мөхөөгдөх хүртэл тогтносон эзэнт улс. Сүн улсын үед хэрэглэгдсэн цаасан мөнгө, байнгын усан цэргийн флот, умард зүгийг заах луужин, дарь зэрэг нь дэлхийн түүхэнд анх удаагийн тохиолдол байжээ.

Сүн улсын түүхийг хоёр үе болгон тэмдэглэдэг. Түрүү үед Бянжин (одоогийн Кайфэн)-д нийсэллэж, бүх Хятад үндэстэнг захирч байв. Үүнийг түүхэнд Умард Сүн (Хятад: 北宋, 960–1127) гэдэг. Хожим умард нутгаа Алтан улсад алдан Хөх мөрний өмнө Линан (одоогийн Ханжоу)-д нийслэлсэнээс хойш үеийг Өмнөд Сүн (Хятад: 南宋, 960–1127) гэж тэмдэглэдэг.

Шар мөрний дагуу Хятадуудын амьдарч байсан газруудын захиргааг Өмнөд Сүн авч үржил шимтэй хөдөө аж ахуйн газрын ихэнхийг нь эзэмших болж, дагаж хүн ам хурдацтай өссөн. Өмнөдийн эзэнт гүрэн нь хилийн чанадад далайн аялалуудыг их хийдэг учраас ус ба газар дээрх хилүүдийг хамгаалах тэнгисийн цэргийн хүч хэрэгтэй байсан учраас төрөөс дэмжин ажилласан. Жин гүрэн болон Монголыг бут цохихын тулд дарийн хэрэглээг ихэсгэж, цоо шинэ цэргийн технологи бүтээсэн. 1234 онд Өмнөд Сүн нь хойд Хятадын хяналтыг авсан Алтаны улсыг Монголчуудаар даруулсан. 1259 онд Монголын эзэнт гүрний дөрөв дэх агуу хаан Мөнх нас барсан бөгөөд түүний дүү Хубилайг хаан ширээнд залгамжлуулахаар болов. 1271 онд Хубилай хаан Хятадыг эзлэн авснаа зарлан тунхаглав. Дайны удаан жил өнгөрсний дараа, Хубилай хааны арми 1279 онд Сүн улсыг ялсан. Хятадын эзэнт гүрнийг Юань улсын доор нэг удаа нэгтгэн захирч чадсан. 10-11 зууны үеэр Хятадын хүн ам хоёр дахин ихсэж байв. Хойд Сүнгийн тооллого Хань ба Тан гүрнүүд шиг их, ойролцоогоор 50 саяын хүн тооллогдсон. Хэдий тийм боловч Mингийн эзэнт гүрний үед 200 сая ба, тэр Хойд Сүн ойролцоогоор 100 сая хүн амтай байсан гэж тооцдог. Хүн амын энэ их өсөлт Хятадад гарсан эдийн засгийн хувьсгалыг бий болгосон. Хүний нэмэгдэл хагас хүчтэй зах зээлийн эдийн засгаас сэргийлж төвлөрсөн засаглалын чиглэл рүү аажим буцааж авахад тулгуурлаж байсан. Мужийн төвүүд ба орон нутаг дахь тохижуулсан ажилтнууд дотоод хяналт ба санхүүжүүлэлт, тэдний үйлчилгээнд эрдэм шинжилгээний ноёдод үүрэг хариуцлага оногдуулсан. Сүн улсын нийгмийн амьдрал үргэлж хөл хөдөлгөөнтэй ба нийгмийн дээд хэсгийнхэн үнэт зургийн худалдаа эрхэлж бас баярын үер ард олон бүгд олон нийтийн арга хэмжээнд оролцож, ба хотууд зугаа цэнгэлийн хэсгүүдтэй байсан. Хүн ардын уран зохиолын мэдлэгийг дээшлүүлж, хамрах хүрээг нь ихэсгэхийн тулд модон бараар хэвлэдэг төхөөрөмжийг гаргасан. Уран зохиол ба түүний мэдлэгийн тархцыг нэмэгдүүлэхийн тулд 11-р зуунд модон бараар хэвлэдэг төхөөрөмжийг нээн гаргасан. Орчин үеийн технологи, шинжлэх ухаан, гүн ухаан, математик, инженер ба бусад оюуны ажлууд Сүнгийн үед цэцэглэн хөгжсөн. Жү Ши ба Чэн И зэрэг гүн ухаантнууд Күнзийн сургаалийн шинэ тайлбарыг гаргаж, ашиглан Шинэ-Күнзийн гол онолыг гаргаж ирсэн. Энэ үеийн хамгийн том ололт болох хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр нь нийгмийн гарал угсаа, хөрөнгө, чинээний байдлыг үл харгалзан нийт ард иргэдийг хамруулсан төрийн албаны сонгон шалгаруулж төрийн /ордны болон мужийн засаг дахиргааны аппаратанд авч ажиллуулах журам/ албанд авч ажиллуулах явдал байв. Төрийн ажилтны шалгалтуудын байгууллага Сүй улсын эзэнт гүрнээс хойш байсан боловч тэр Сүн улсын үед илүү их анхаарал татах болсон.Энэ тухай та бидний сайн мэдэх "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" шаштирийн гол баатар Тансан ламын намтарт түүний эцэг ордны түшмэлийн шалгаруулалтанд тэнцээд эхнэрийн хамт буцаж явахдаа бусдад хорлогдсон тухай өгүүлдэг билээ.

Түүх[засварлах]

Умард Сүн улс (960-1127)[засварлах]

Сүн Тайзу

Сүн улсын захирагч Тайзү таван эзэнт гүрэн ба арван хаант улсын үеийн эрс өөрчлөлтийг дуусгаж өөрийн хаанчлалын үеэр нутгаа нэгтгэх,тэлэх бодлогыг барьж байсан. Кайфенг хотод тэр төвлөрсөн засгийн газар байгуулж чадсан. Тэр төрийн ажилчны шалгалтын системд туслах удирдлагын тогтвортой байдлыг дэмжих бодлого үүсгэсэн. Тайзу хаан улсынхаа хөгжлийн төлөө олон бүтээн байгуулалт, олон олон шинэ шинэ санаанууд гаргаж байсан. Түүний нэг нь улсынхаа газрын зургийг зуруулах байв. Инженер Жан Сишүний барьж ба зохиосон одон орны тооллын цамхгийн ажлуудыг дэмжиж ажилласан ба шинжлэх ухаан ба технологийн шинэчлэлтүүд ахицтай явагдаж байв. Сүн улс нь худалдааны олон түншүүдтэй байсан ба төв Азийн улс орнууд болон, Ширивжияа, Египет, Энэтхэгтэй дипломат харилцаатай байсан. Дотоодын тэмцэл хагаралаас болж гадны бодлогоо цуцлахаар болж байсан. Тайзу хаан Сүн улсын баруун хойд хэсэгт Шяогийн эзэнт улсын Тангуд болон зүүн хойд Ляо улсын Хятантай хоёр талт гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Сүн улс Ляогийн эзэнт улсыг цэргийн хүчээр дайран, Хятан улсыг өөрийн бүрэн хяналтандаа оруулж 16 мужуудыг нь өөртөө нэгтгэсэн байна. Ляо улс нь Сүн улстай тэмцэлдэх эрчимтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1005 онд хил хязгаарын тохиролцооны Шаньюанийн гэрээг байгуулж дуусгавар болгосон. Сүн улсаас бараа таваар оруулж ирдэг байсан учраас Хятанчуудыг улсад нь алба гувчуур төлөхийг шаардаж байв. 11-р зууны эхэн үед Сүнгийн төрийн зүтгэлтэн Шен Күо нь Тангудыг ялж ялалт байгуулахад чухал нөлөө үзүүлсэн. Ли-гийн эзэнт гүрэн Вьетнам улстай хилийн маргаанаас болж 1075-1077 оны хооронд Дай Ко Вьетийн хаант улстай худалдаа арилжаагаа тасалсан байна. Дараа нь Гүанши хот руу Ли улс хүчтэй цохилт хийсэн бөгөөд Сүн гүрний жанжин Гүо Күй Танг Лонг руу дайран нэвтэрч рож чадсан. Тиймээс хоёр талууд их хохирол амсч Лигийн удирдагч Түон Кьет энхийн гэрээ байгуулахаар болж хоорондын эзлэн авсан нутаг болон олзлогдсон цэрэг, хүн ардаа солилцон хоёр талт гэрээ байгуулжээ. 11-р зуун үеэр улс төрийн өрсөлдөөн нийтийг хамарч Сүн улс хэцүү байдалд орж эдийн засаг бага зэрэг уналтанд орж эхэлсэн. Фан Жоугуан гэдэг хүн нь улс төрийн үйл ажиллагааг сайжруулан өөрчилж, цэрэг татлагыг бүрэн гүйцэт явуулах цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Фан ажлаа хүлээлгэж өгөхөөр болж түүний дараа Ванг Анши гэгч түүний албан дээр суусан. Ванг шинэ шинэ шинэчлэлүүдийг хийж, улсын авлига болон хээл хахуулийг хайхрамжгүй байдал гэж нэрлэн туслан зогсоохыг зорилоо. Шинэчлэлүүд шүүхэд улс төрийн бүлгүүд бий болгосон. Вангийн хэрэгжүүлж байгаа эрс шинэчлэлийн буюу Шинэ улс төрийн бүлгийг Сина Гүань тэргүүтэй хуучныг баримтлагч ноёдуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Сүн улсын Тон Гүань болон эзэн хаан Хүйзон нар нийлж 1125 онд Ляо улсын нутаг дэвсгэр лүү дахиад дайрсан.

Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл[засварлах]

Дэлхийд дундад зууны үед Сүн улс нь эдийн үасгийн хөрөгө чинээгээрээ нэгт ордог байсан. Хятадын энэ их өсөлт нь Хөх мөрний дагуух том хоолойн гадаад дотоод худалдаанаас олсон орлого нь юм. Алдартай наймаачин гэр бүлүүдэд засгийн газраас монополь өмнө байхгүй үйлдвэрүүдийг эзэмшихийг зөвшөөрсөн. Хувийн ба засгийн газрын үйлдвэрүүд Сүн улсад нэмэгдэж байгаа Хятадын хүн ардын хэрэгцээг хангахын төлөө юм. Төмрийн үйлдвэрийг засгийн газар хянахаа больж хэсэг хэсгээр өөр өөр хувийн хоёр бизнес эрхлэгчдээр үргэлжлүүлсэн. Хятадад том хэмжүүрийн цутгамал төмрийг хайлуулахад хайлах пийшингүүдэд модны нүүрсний оронд нүүрсний хэрэглээ 11-р зууны үед шинэчлэгдээгүй бол үргэлжлэх байсан. Төмрийн хэрэгцээг хангахын тулд олон төмөр бүтээгдэхүүний загвар гаргадаг боловч цэргийн болон зэвсгүүдийг бүтээх хэрэглээнд хадгалсан. Хятадын дотор төмрийн худалдаа нийслэл хотод олсон том захын үйлдвэрлэлийн төвүүдээс төмөр бүтээгдэхүүнүүдийн урсгалд тусалсан шинэ сувгуудын барилгаар ахиулсан. Ганцаар 1085 оны байдлаар цутгасан зэсийн мөнгөний жилийн гаралт ойролцоогоор 6 тэрбумын зооснуудад хүрсэн. Сүн улсын эдийн засагт хамгийн алдартай ололт Жиаози гэж мэддэг, Энэ нь мөнгөний цаас хэвлэгч байсан. Цаасан мөнгөний үйлдвэрүүд маш том хүчин чадалтай байсан, тэр Ханжоүгийн үйлдвэр өдөр мянгын ажилчид ажилладаг байсан гэж 1175 онд тэмдэглэгджээ. Хятадын Сүн улс нь эдийн засгийн хүч хүчтэй байсан болохоор хилийн чанадад гадны эдийн засгуудад нөлөөлсөн Маррокогийн газарзүйчийн 1154 онд бичсэн судалгаагаар Йемен, Инд мөрөн, Ирак шиг худалдаа наймаа хөгжсөн газрууд янз бүрийн нэхмэлүүд ба тэр шаазан, тансаг хилэн торго, сэлэмнүүд нь их ашиг орлого өгнө гэж тэмдэглэжээ. Зүүн африк, Исламынхан, Хиндичүүд дэлхий, Зүүн өмнөд номхон далайн улсуудтай далайн худалдаа хийж байсан нь улсын Фүжиэнь мужийн хөлөг онгоцны үйлдвэрт асар том өсөлтийг нэмсэн ба том хөрөнгийг худалдаачдад өгсөн.

Нийгмийн амьдрал болон соёл[засварлах]

Сүн улсын эзэнт гүрний нийгмийн засаг захиргаа нь маш нарийн төвөгтэй бөгөөд бүхэллэг зохион байгуулалттай байсан. Дэлхийн том том хотуудыг Хятадын энэ хаант улсаас олж болно. (Кайфэнь, Ханжоүгийн хүн ард нь сая саяар тоологдоно). Хүмүүс нь олон янзын нийгмийн хүрээлэлд багтах бөгөөд маш олон тооны сургууль байдаг бөгөөд тэдний зарим нь шашны чиглэлээр боловсрол эзэмшүүлдэг сүмийн сургуулиуд багтана. Засгийн газар нь нийгмийн хөгжлийнхөө төлөө олон янзын үйл ажиллагаа явуулж байсан агаад асрамжийн газар, олон нийтийн эмнэлэг, ядуусын шарилын газрыг байгуулахын тулд хангалттай хандив тусламж өгдөг байжээ. Улсынхаа өнцөг булан бүрийг холбохын тулд шууданг анх нээжээ. Олон шуудангийн газар байгуулж, түүндээ олон хүн ажилуулах болж тэрний ачаар ажлын байр нэмэгдлээ. Ажилчид дотроо үүрэг хариуцлагаасаа хамаарч олон янзийн хэргэм цолтой байсан. Хөдөөний тариалангийн талбай болон өөрийн өмчид байгаа талбайг эзэмшигч нь өөрийн хүслээр зарж, түрээслүүлдэг байв. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс доод нийгмийн давхарт байсан боловч , тэд тэдний өөрийн жижиг бизнесд ба гэрт нилээд хүчийг гартаа авсан ба их нийгмийн ба хуулийн онцгой эрхүүдийг эдэлдэг байсан. Сүн улсын байгууллага илүү чинээлэг ба илүү их байсан ба гэр бүлийн бэрийн талд эцгүүд түүний гэрлэлтэд их том инжнүүдэд өгсөн даруй, эмэгтэйчүүд ердийн зүйлийн эзэмшилд их шинэ хуулийн эрхүүд авсан. Тэд гэр бүлийн хөрөнгө өвлөх ба эмэгтэйчүүд адил байдлаар эзэмшинэ. Тэдний эрт залуу үед нь тэдний хүүг сургах ердийн практик байсан ба олон алдартай ба их мэдлэгтэй эмэгтэйчүүд байсан. Төрийн зүтгэлтэн Шэнь Күо ба дипломат, (нийтийн) ерөнхий, эрдэмтний ээж цэргийн стратегийн хэрэгтэй/чухал зүйлүүд тэрэнд заасан байдаг. Бас Ли Чинжао нарын тийм онцгой эмэгтэй зохиолчид болон яруу найрагчид байсан. Энэ цаг үеэр Хятадад шашины оюун санааны уран зохиолын нийтлэг байсан ба өдөр тутмын үйл ажиллагаанууд ба итгэлүүд, хүмүүсийн амьдралд их нөлөөтэй байсан. Хятадууд шашны их бурхан тэнгэрүүд ба удмын байдлууд, Буддизм ба Бумбын шашны гол бурхан тэнгэрүүдийг шүтсэн. Тансан лам Хятадаас бодь мөрийн зам хөөж аялалаа эхлүүлж, Энэтхэгт очоод Энэтхэгээс илүү их Буддизмын гэлэнгүүдтэй газар байхгүй гэж хэлсэн байдаг. Хятадууд их гадаад дотоод худалдаа хийх бөгөөд түүний хажуугаар гадаадын зүүн Ислам, Еврей, Персүүдийн шашнууд орж ирсэн байдаг.

Дарийн дайн[засварлах]

Газрын мина, их буу , галт зэвсэг, тэсрэх гранат, гал шидэгч төхөөрөмжүүд нь 13-р зууны Сүн гүрний эцсийн уналт хүртэл тэдний цэрэг дайснуудаас өөрсдийгөө хамгаалах боломж байсан. 1044 онд Вүжин Зоняо анхны цэрэг дайны холбогдолтой галт бөмбөг, дарийг яаж хэрэглэх, яаж үйлдвэрлэх талаар бичсэн байдаг. 129 онд Монголтой хийсэн тулаанд эдгээрийг ашигласан бөгөөд тэрээр номдоо Кэжай Загао, Шүгаохоү зэрэг хотуудад эдгээр багажуудыг үйлдвэрлэдэг бөгөөд цагт 10-20 мянган төмрөн бүрхүүлтэй нум, дарийг гаргадаг байсан гэжээ. Дараа нь Монголчууд түүнийг ашиглан Хятадын цэргүүдийг олзлон ажиллуулсан авсан байна. Харин 14-р зуунд түүнийг илүү боловсруулан Ислам, ойрхи дорнод, Энэтхэг, Европууд хэрэглэж эхэлсэн.

Хууль, шүүх ба шүүхийн шинжлэх ухаан[засварлах]

Эртний Тан гүрний барьж байсан хуулийн эхийг Сүн улс шүүхийн системдээ ашиглаж, орчин үеийн Хятад улсын хуулийн суурь болж байна. Шүүгч нь хуулийн биелэлтэд хяналт тавиад зогсохгүй, хуулийг зөрчүүлэхгүй байх шаардлагатай. Сүн улсын шүүгч гэмт хэрэгтнээс мэдүүлэх авах эрхтэй бөгөөд хэлэхгүй бол саваадаж болдог байжээ. Эрүүгийн гэмт хэргүүдийн гэм бурууг нь тогтоохоос нааш хорьж болохгүй. Эмч ба шүүгч үхэл хүн амины хэрэг, амиа хорлох, эсвэл зуурдын үхлээс үүдсэн эсэх, үхлийн шалтгааныг тодорхойлохын тулд цогцсыг задлан шинжилгээнд оруулна. Эрт тана гүрний үеэс Си(Ci) албаны ажилтнууд бүх задлан шинжилгээний албан ёсны мөрдөн байцаалтыг авч нарийн үзлэг ба задлан шинжилгээнүүдийг зохих цогцосон дээр хийж гүйцэтгэж байжээ.

Зассан: Х.Цэлмэг