Сүхбаатарын Мөнхбат

Сүхбаатарын Мөнхбат
Төрсөн өдөр1984 оны 8 сарын 24 (1984-08-24)
(одоо 39 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс аймгийн
Баруунтуруун сум
Алдар цол
Бөхийн цол'улсын аварга
Дууддаг нутагУвс аймгийн Баруунтуруун сум
Цол ахисан он жил
Улсын аварга2011
Улсын харцага2010
Улсын начин2009
Цэргийн арслан2009
Аймгийн заан2005
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2011)
Шөвгөрсөн10 (2009, 2010, 2011, 2013, 2014, 2016, 2017, 2018, 2019,2022)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2012)
Үзүүрлэсэн1 (2013)
2018-07-12-ны байдлаар мэдээлэв.

Сүхбаатарын Мөнхбат нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Тэрээр 2005 оны аймгийн заан цол хүртсэн. 2006 онд аймгийн заан цолтой 4 давж 5 даваанд нэг нутгийн Улсын заан /Улсын арслан/ Б.Ганбатад өвдөг шороодсон. 2009 онд улсын начин 2010 онд улсын харцага 2011 оны улс хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ойн их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас 5 даваанд аймгийн арслан А.Сүмбээг, 6 даваанд аймгийн арслан Ч.Цогбаярыг 7 даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан /Улсын гарьд/ Д.Рагчааг, 8 даваанд шинээр Улсын заан цолны болзол хангасан Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан /Монгол Улсын 22 дах аварга/ Чимэдрэгзэнгийн Санжаадамба-г, 9 даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Улсын өсөх идэр начин /Улсын гарьд/ /хоч - гуулийн талын/ Жанцангийн Бат-Эрдэнэ-г, 10 даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат шинээр улсын арслын цолны болзол хангасан Монгол Улсын начин /Монгол Улсын 21 дэх аварга/ Гунаажавын Эрхэмбаяр-г тус тус даван түрүүлж Монгол Улсын 20 дах аварга болсон түүхтэй. Тэрээр улсын баяр наадамд найраанд орж үзээгүй, өөрөө найраа хийж байгаагүй, үнэнч шудрага олны хайр хүндлэлийг хүлээсэн аварга юм. Түүхэн яруу алдарт улс хувьсгалын 100 101 жилийн ойд 7 даван их шөвөгт үлдэж 10 дах удаагаа шөвгөрөн энэ цагийн хүчтин дундаа 10 даван шөвгөрсөн анхны бөх болсон билээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол
  • 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол
  • 2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
  • 2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол
  • 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол
  • 2012 онд Улсын наадамд 4-ын даваанд оноолтоор наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст өвдөг шороодсон
  • 2013 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2014 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
  • 2016 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2017 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
  • 2018 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2019 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
  • 2022 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Сүхбаатарын Мөнхбат[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Аварга 4
2022 Улс 1024 Улсын Аварга 7 Үлэмж Хичээнгүй
2021 Цуцлагдсан Улсын Аварга Ковидоос болж тэмцээн цуцлагдсан
2020 Улс 512 Улсын Аварга 4
2019 Улс 512 Улсын Аварга 6 Цогт Гарамгай
2018 Улс 512 Улсын Аварга 7 Өлзий Бадрах
2017 Улс 512 Улсын Аварга 6 Үнэн Зоригт
2016 Улс 1024 Улсын Аварга 7 Хуйрнан Шуугигч
2015 Улс 512 Улсын Аварга 4
2014 Улс 512 Улсын Аварга 5 Өсөх Идэр
2013 Улс 512 Улсын Аварга 7 Саруул Сайжрах
2012 Улс 512 Улсын Аварга 3
2011 Улс 1024 Улсын Харцага 10 Улсын Аварга
2010 Улс 512 Улсын Начин 6 Улсын Харцага
2009 Улс 512 Цэргийн Арслан 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан


  1. "Сүхбаатарын Мөнхбатын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.