Сүхбаатарын Батболд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сүхбаатарын Батболд

Сүхбаатарын Батболд (1963 - ) нь Монгол улсын улс төрч, бизнесмэн, тус улсын 26 дахь Ерөнхий сайд юм.

[засварлах] Намтар

Тэрээр 1963 онд Улаанбаатар хотод төржээ. 1980 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны "Монгол импекс" нэгдэлд экспорт фирмийн дарга болов.

Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ.

2000 - 2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа 2002 онд Москвагийн Дипломатын академийг төгсчээ.

2004 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болжээ. 2004 - 2006 онд Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн, эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.

Тэрээр 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон. УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байв.

Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээж, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна.

Өмнөх
Санжаагийн Баяр
Монгол Улсын Ерөнхий Сайд
2009 оны 10 сарын 29 -
Дараах
одоо хашиж буй

[засварлах] Эшлэл

Монгол Улсын Засгийн газрын вэб сайт дахь профиль

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр