Сүхбаатарын Янжмаа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сүхбаатарын Янжмаа

1920 оны үед

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
1953 оны 9 сарын 7 – 1954 оны 7 сарын 7
Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал
Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбал
Дашийн Дамба
Өмнөх Гончигийн Бумцэнд
Дараах Жамсрангийн Самбуу

Төрсөн 1893
Нас барсан 1963 (69–70 настай)
Улс төрийн нам Монгол Ардын Хувьсгалт Нам
Гэр бүлийн хүн Дамдины Сүхбаатар

Нэмэндэйн Янжмаа (1893-1962) нь Монголын төрийн зүтгэлтэн, жанжин Дамдины Сүхбаатарын гэргий. Сүхбаатарыг нас барсны дараагаар тэрээр нөхрийн нэрээр овоглох болж, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болжээ.

Тэрээр 1893 онд Нийслэл Хүрээний Элбэг-Амгаланд төржээ. Бага наснаасаа Сүхбаатартай үерхэж байсан ба түүнтэй гэрлэснээр хувьсгалт ажилд оролцож байсан.

1921 онд Монголын Хүүхэд Залуучуудын Эвлэлд, 1924 онд Монгол Ардын Хувьсгалт Намд тус тус гишүүнээр элссэн.

Цэргийн гap үйлдвэр, Улсын худалдааны газар, Намын Төв Хороонд нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн партизаны комиссын дарга зэрэг ажил хийж байгаад 1962 онд нас баржээ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүргийг гүйцэтгэж байснаар тэрээр түүхнээ бүгд найрамдах улсын хоёр дахь эмэгтэй төрийн тэргүүн болжээ. Анхных нь Тува улсын Хертек Амырбитовна Анчимаа-Тока байв.

Эшлэл[засварлах]