Сүхбаатарын бунхан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Төрийн ордны өмнө байсан Сүхбаатарын бунхан

Сүхбаатарын бунхан (Sühbaatar's mausoleum) нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг байсан Д.Сүхбаатарын бунхан юм.

Уг бунхан нь Х.Чойбалсанг нас барсны дараа 1952 онд баригдсан. Бунханд байх занданшуулсан шарилыг Сүхбаатар мөн эсэх талаар эргэлзэх хүн байдаг нь Сүхбаатарыг 1923 онд нас барсны дараа Алтан өлгийд оршуулсан бөгөөд сүүлд тэндээс шилжүүлсэнтэй холбоотой.

Лениний бунхантай өнгө нь ялгаатай боловч, загвар нь төстэй. Коммунист Монголын удирдагч агсан Х.Чойбалсангийн занданшуулсан шарил мөн хадгалагддаг байв. Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн шарилыг буддын шашны уламжлалын дагуу 2004 онд чандарлажээ.

2005 онд Чингис хааны дурсгалд зориулан, Төрийн хүндэтгэлийн цогцолбор барихаар болж, бунханг буулгажээ.

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр