Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Сүхбаатарын талбай» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Чингисийн талбай
Чингисийн талбайд наадмын лазер шоуны үеэр

Чингисийн талбай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай юм. Хуучнаар Сүхбаатарын талбай хэмээн нэрийддэг байсан.

Талбайн төвд Сүхбаатарын хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий. Монголын Хөрөнгийн Бирж, Сэнтрал Тауэр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Соёлын Төв Өргөө, Нийслэл хотын захиргаа зэрэг барилга, албан байгууллагууд байрлана.

Нэршил[засварлах]

Анхны нэр нь Сүхбаатарын талбай бөгөөд улсынхаа нийслэлийн төв талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хаанаараа нэрийдэх үүднээс 2013 оны 7-р сарын 15-с НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Чингисийн талбай хэмээн нэрийдэхээр тогтсон[1].

Эх сурвалж[засварлах]