Сөүл
| Сөүл 서울특별시 Соул |
|
Сөүл үүр цайх үеэр |
|
|
|
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| Бүс | Сөүлийн үндэсний нийслэлийн нутаг дэвсгэр |
| Газар нутаг | |
| - Нийт | 605.33[1] км² |
| Хүн ам | |
| - Нийт (2006) | 10,356,000 |
| - Нягтрал | 17108/км² |
| Цагийн бүс | UTC+9 |
| Утасны код | (+82) 02 |
| Цахим сүлжээ: seoul.go.kr | |
Сөүл (서울 Соул) нь Өмнөд Солонгосын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Хүн ам нь 10 саяас илүү, дагуул хотуудын хамт 23 сая хүрнэ[2].
Тус хот БНСУ-ын хойд хэсэгт Хан мөрний эрэг дээр оршино. Хойд Солонгосын хилээс 50 км зайтай.
Сөүл хот нь МЭӨ 18 онд Бэкжэ улсын үед байгуулагдсан гэж үздэг ба Чусон династийн үед нийслэл хот болсон байна.
Өмнөд Солонгосын нийт хүн амын талаас илүү нь Сөүл болон Сөүлийн зэргэлдээ хотуудад амьдрах ба 2007 онд дэлхийн 3 дахь, Азийн хамгийн өндөр амьжиргааны өртөгтэй хот гэж тооцогдож байна[3].
Агуулга |
[засварлах] Газарзүй ба уур амьсгал
Сөүл хот Өмнөд Солонгосын хойд хэсэгт, Хан мөрний хойд ба өмнөд эрэгт оршино. Нийт талбай нь 605.39 км². Уг хот найман уулын дунд байх боловч хотын баруун хэсэг нь мөрний эрэг орчмын тэгш газар байна.
[засварлах] Уур амьсгал
Сөүл нь Өмнөд Солонгосын бусад нутагтай ижил, чийглэг уур амьсгалтай. Учир нь Солонгосын хойг гурван талаараа далайгаар хүрээлэгдэнэ[4]. Зундаа халуун, чийглэг, наймдугаар сард хамгийн их хална. Энэ үед дундаж температур 22-30 °C байна. Өвөлдөө дунджаар -7 °C-1 °C байна. Өвөлдөө харьцангуй хуурай байх ба жилд дунджаар 28 өдөр цас орно.
[засварлах] Засаг захиргааны нэгж
Сөүл нь 25 дүүрэгт (Gu буюу 구)[5], дүүрэг нь хороонд (Dong) хуваагдана.
|
|
БНСУ нийт 9 муж, 7 бие даасан хот, 1 нийслэлтэй. Томоохон хотуудад Инчон, Кванжу, Пусан, Тэгү, Тэжон, Улсан зэрэг хамаарагдана. БНСУ–ын нийслэл Сөүл хотод ойролцоогоор 10.5 сая гаруй хүн оршин суудаг. Сөүлд орчин үеийн өндөр байшин барилга сүндэрлэхийн зэрэгцээ эртний түүхэн дурсгалт ордон, цэцэрлэгт хүрээлэн байдаг. Сөүл хот нь анх 1394 онд 4 уулын дунд үүсэн байгуулагдсан ба тэр үедээ Ивансан, Намсан, Наксан, Пукагсан дотор оршиж байсан бол өнөө үед 602.52 хавтгай ам дөрвөлжин талбайтай болон өргөжсөн байна. Сөүл хот нийт 25 дүүрэгтэй, хамгийн том дүүрэг нь Сочугү ба хамгийн жижиг нь Чунгү дүүрэг юм.
[засварлах] Хүн ам
Сөүлийн оршин суугчид үндсэндээ Солонгосчууд бөгөөд цөөн тооны Хятад, Япончууд амьдарна. Гадаадын иргэд Сөүлийн нийт хүн амын 2%-ийг эзэлнэ[6]. Сөүлийн оршин суугчдын тоо 2007 оны эцсээр 10,421,000 байсан ба 229,000 гадаадынхан амьдарч байжээ[1].
Сөүлд гэмт хэрэг маш бага. Гол хоёр шашин нь Буддын болон Христийн шашин байна.
[засварлах] Мөн үзэх
[засварлах] Ишлэл
- ↑ Seoul Metropolitan Government - "A Clean, Attractive & Global City, Seoul!"
- ↑ R.L. Forstall, R.P. Greene, and J.B. Pick, "Which are the largest? Why published populations for major world urban areas vary so greatly", City Futures Conference, (University of Illinois at Chicago, July 2004) – Table 5 (p.34)
- ↑ Cost of living - The world's most expensive cities. City Mayors.
- ↑ http://www.bbc.co.uk/weather/world/country_guides/results.shtml?tt=TT002800 BBC Weather - Country Guide
- ↑ Administrative Districts (English). Seoul Metropolitan Government. 2008-05-02-д хандсан.
- ↑ Park, Chung-a. "Foreign Population in Seoul Stands at 175,000", Korea Times, 2007-07-24. 2008-01-06-нд авсан. (English)
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Seoul - зураг, дуу, бусад юмс |
- Seoul Metropolitan Government
- Highlights of Seoul: by Korean National Tourism Organization
- Seoul Map Browser (from Seoul Metropolitan Government web site)
- Seoul Photo Album
- Seoul subway map (pdf in zip format)
- Photos of Seoul, South Korea
