Таана

Таана - (Англи: Allium polyrhizum), (Орос: Лук многокорневой)

Сонгинолог иш тус бүр гадна талаараа хуучин үлдэгдэл улаан хүрэн өнгийн угларгаар хучигдаж хамгаалагдах бөгөөд хэд хэдэн ургамал хамтран хэсэг товх маягийн хатуу дэгнүүл үүсгэнэ. Таана 10-20см өндөр ургамал. Сонгинолог ишийн доод хэсэгт хөрсөнд булагдан оршиж, түүнээс хэвтээ чиглэлээр үндэслэг иш гарна. Үндэслэг ишнээс саглагар дагавар үндэс үүснэ. Сонгиноны үнэр амт бүхий нарийн цоор навчтай. Цагаан ягаан цэцгүүдээс бүрдсэн энгийн шүхэр баг цэцэг үүснэ.

Таана ердийн хур бороотой жилд анхны борооны дараа 5-р сарын эхний хагасаас ургаж, 7-р сард цэцэглэнэ. Хүйтэрмэгц шарлаж хатаад хэврэг болж, салхи малын хөлд үрэгдэн үндсэн дээр хадгалагдахгүй. Элсэнцэр, хөвсгөр элсэнцэр, тоосорхог болон шаргал хүрэн хөрстэй налуу хажуу, тэгш талаар ургана.

Ашигласан эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 97