Тажик улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Тажик» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Тажик Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠲᠠᠵᠢᠻ ᠤᠯᠤᠰ
Ҷумҳурии Тоҷикистон (тажик)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
таж. «Суруди миллӣ» (Төрийн дуулал)
Дэлхийн тал бөмбөрцөгт Тажикийг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Тажикийг улаанаар
Нийслэл Coat of Arms of Dushanbe.png Душанбе
Том хот 1. Душанбе (70 түмэн)
2. Хужанд (15 түмэн)
Албан хэл тажик хэл
Ард түмэн 
(2011 он)
Тажикийн ард түмэн →
84.3% – тажик үндэстэн
13.8% – узбек үндэстэн
   0.8% – хиргис үндэстэн
   1.0% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон Тажикийнхан
(Тажик улсынхан)
Төр засаг Ээлжгүй нэг нам, нэгдмэл
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Эмомали Рахмон (1994)
 -  Ерөнхий сайд Кохир Расулзода (2013)
Улсын хурал «Маҷлиси Олии»
(Дээд Хурал)
 -  Дээд танхим таж. «Маҷлиси миллӣ»
(Улсын Хурал)
 -  Доод танхим «Маҷлиси намояндагон»
(Төлөөлөгчдийн Хурал)
Түүхэн үйл явдал
 -  875 он Саманы улс байгуулагджээ 
 -  1991-09-09 ЗСБНХУ-аас тусгаарласан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 143,100 км2 (94)
 -  Гадаргын ус (%) 1.8 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2013) 7,839,000 хүн (91)
 -  Тооллого (2010) 7,564,500 хүн 
 -  Нягт сийрэг 54 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $16.221 тэрбум[1] 
 -  Нэг хүнд $2,066[1] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $6.523 тэрбум[1] 
 -  Нэг хүнд $831 [1] 
ОТББИ (2004) 33.59 (дундаж
ХХИ (2013) 0.622[2] (дундаж) (127)
Мөнгөний нэгж Тажикийн сомони (TJS)
Цагийн бүс Тажикийн цаг (НЗНЦ+5)
Утас, домэйн +992 / .tj1
Нэр томъёо TJ, TJK / БНТажУ
Алс дээрээс харсан зураг
Алс дээрээс харсан зураг
«Тажик» оноосон нэрийг энэ хуудаст холбов. Мөн үг бас «Тажик үндэстэн»-д хамаарна.

Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн дэлхийн 94-р том Тажик орон (бас Тажикистан ч гэнэ, тажикаар Тоҷикистон [тожикистон]) Дунд Азийнхаа Хиргис, Узбек болон төрөл хэлтний Афган, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог. Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий.

Дэлхийд 99-р олон буюу 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.

МЭӨ Согд, 819 оны Саман гээд Тажикт эрт дээрээс перс хэлтэн (тажикууд) амьдарч иржээ. XI зуунаас түрэгүүд нэвчиж, 1880-аад он болоход Оросын харьяанд орсон. 1924 онд тажикуудаар гол болгон ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх улс болоод өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогтносон бүрэн эрхт улсад дэвшээд Бүгд Найрамдах Тажик Улс (БНТажУ) болон өөрчлөн байгуулагдаж, тажик хэлээр улсын албан хэрэг бичдэг болов. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай.

Эдийн хөгжлөөр тааруу, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр (2011 онд 2000 ам.доллар) дэлхийд 159-р байрт жагсаж байгаа.

Төр засаг[засварлах]

Э. Рахмон

1994 оны 11 сарын 6-д батлагдсан үндсэн хуульд зааснаар тус улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай. Ерөнхийлөгч төр улс болон засгийн газрын тэргүүн болдог. 2003 оны 6 сарын 22-д бүх нийтийн зөвшөөрлөөр үндсэн хуулиндаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон зассан.[3] 1994 онд БНТажУ-ын ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон 1999, 2006, 2013 онд дахин сонгогдоод байгаа.

Хууль тогтоох эрх мэдэл 5 жилээр сонгогдох «Мажилиси Олии» (Дээд Хурал)-д оногдоно. 33 суудалтай «Мажилиси милли» (Улсын Хурал), 63 суудалтай «Мажилиси намояндагон» (Төлөөлөгчдийн Хурал) хоёр танхимаас бүрдэнэ.

Эмомали Рахмон даргатай Тажик Улсын Ардын Ардчилсан Нам олон жил дангаар шахуу төр барьж байгаа бол Тажик Улсын Коммунист Нам, Тажик Улсын Исламын Сэргэл Нам, Тажик Улсын Эдийн Засгийн Шинэчлэлийн Нам, Тажик Улсын Хөдөө Аж Ахуйн Нам зэрэг хүч сул хэдэн нам парламентат ганц хоёр суудал авсан байдаг.

Орон нутаг[засварлах]

Газрын зураг д/д Нутаг Төв Дотроо Талбай (км2) Хүн ам (2010)
Tajikistan, administrative divisions - Nmbrs - colored.svg
1 Согд муж Хужанд 18 25400 2,233,500
2 Улсад шууд захирагдах нутаг Душанбе 13 28600 1,722,900
3 Душанбе хот Душанбе 4 100 724,800
4 Хатлон муж Курган-Тюбе 21 24800 2,677,300
5 Уулын Бадахшаны өөртөө засах муж Хорог 7 64200 206,000
Нийлбэр 63 143100 7,564,500

Уул ус[засварлах]

Тажик орон 90 хувь уулархаг, тал хувь нь далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт оршдог. Нутгийн дорнод хагас-Уулын Бадахшанд Памирын нуруу, умард хэсэгт Тэнгэр уулын муж Алай нуруу оршдог. Энд Исмаил Саманийн (хуучнаар Коммунизмын) оргил (7495 м), Ибн Сины (Лениний) оргил (7134 м) гээд өндөр уул олон байдаг.

Памирын өмнөд тал, Афгантай хиллэх зурвасаар Амударья мөрний эхэн Панж гол урсдаг. Алайн араар Ферганы хөндийн нам газар бий. Алай Памирын завсраар Вахш гол урсаж Амударьяд цутгадаг.

Нутгийн 2 хувийг эзэлсэн нуур цөөрмийн дотроос том нь гэх Каракуль (хар нуур) 380 км² талбайтай, ёроолдоо 236 м гүнд хүрдэг.

Нийгэм[засварлах]

Мөн үзэх[засварлах]

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 "Tajikistan profile at". International Monetary Fund website.
  2. Human Development Report 2009: Tajikistan. The United Nations.
  3. Constitution of the Republic of Tajikistan as amended by referendum of 22 June 2003 (Орос хэл)

Холбоос[засварлах]

Вопросы палеонтологии Таджикистана]