Тажикистан
| Бүгд Найрамдах Тажикистан Улс
Ҷумҳурии Тоҷикистон
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: Тажикистан улсын дуулал (Суруди миллӣ) |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Душанбе | |||||
| Албан ёсны хэл | Перс (Тажик) | |||||
| Угсаатны бүтэц (2000) |
79.9% Тажик 16.5% Узбек 1.1% Орос 1.1% Хиргис 1.3% бусад |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг | |||||
| - | Ерөнхийлөгч | Эмомали Рахман | ||||
| - | Ерөнхий сайд | Окил Окилов | ||||
| Хууль тогтоох байгууллага | Дээд Хурал (Мажлиси Оли) |
|||||
| - | Дээд танхим | Үндэсний хурал (Мажлиси милли) | ||||
| - | Доод танхим | Төлөөлөгчдийн хурал (Мажлиси намояндагон) | ||||
| Үүсэл, тусгаар тогтнол | ||||||
| - | Саманы улс байгуулагджээ | 875 он | ||||
| - | ЗСБНХУ-аас тусгаарласан | 1991 оны 9 сарын 9 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 143,100 км2 (102) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 1.8 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2010) | 7,995,754 (96) | ||||
| - | Тооллого (2000) | 6,127,000 | ||||
| - | Нягтрал | 48.6 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2009 оны тооцоо | |||||
| - | Нийт | $13.666 тэрбум[1] | ||||
| - | Нэг хүнд | $2,103[1] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2009 оны тооцоо | |||||
| - | Нийт | $4.982 тэрбум[1] | ||||
| - | Нэг хүнд | $767 [1] | ||||
| ОТББИ (2004) | 33.59 (дундаж) | |||||
| ХХИ (2007) | ▲ 0.688[2] (дундаж) (127) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Сомони (TJS) |
|||||
| Цагийн бүс | +5 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .tj | |||||
| Утасны дугаар | 992 | |||||
Бүгд Найрамдах Тажикистан Улс (таж. Ҷумҳурии Тоҷикистон, "тажикистан" гэдэг нь ОУ-ын авиан галигаар [ˈtɔdʒikɪsˈtɔn], дуудлагад дөхүүлвэл Тожикистон[3] гэж бичигдэнэ) — Дундад Азид оршдог улс. Тажикистан нь Узбекистан, Кыргызстан, Хятад, Афганистан, Пакистантай хиллэдэг далайд гарцгүй уулын орон юм. Нийслэл - Душанбе хот.
Дэвсгэр нутгийн талбай - 143,100 км2, хүн амын тоо - 7,995,754[4]. 2000 онд хүн амын 79.9% нь Тажикууд, 16.52% нь Узбекууд байсан аж.[5][6] Албан ёсны хэл нь Тажик Перс.
[засварлах] Төрийн байгуулалт
1994 оны 11 сарын 6-д батлагдсан үндсэн хуульд зааснаар тус улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай. Ерөнхийлөгч улсын (төрийн) тэргүүн болон засгийн газрын тэргүүн болдог. 2003 оны 6 сарын 22-д бүх нийтээр зөвшөөрүүлээд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон үндсэн хуулиа засварлацгаасан.[7] 1994 онд ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон 1999, 2006 онуудад дахин сонгогджээ. Хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимт Дээд Хурал (таж. Мажилиси Оли) эдлэнэ. Үүний дээд танхим нь Үндэсний хурал (таж. Мажлиси милли), доод танхим нь Төлөөлөгчдийн хурал (таж. Мажлиси намояндагон).
[засварлах] Зургийн цомог
[засварлах] Зүүлт, тайлбар
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Tajikistan. International Monetary Fund. 2010-04-21-д хандсан.
- ↑ Human Development Report 2009: Tajikistan. The United Nations. 2009-10-18-д хандсан.
- ↑ forvo.com дахь дуудлага болон авиа зүйн галигийг харьцуулан үзээд Монгол Кириллээр "Тожикистон" гэж бичигдэнэ гэж үзлээ.
- ↑ 2011 оны 1-р сарын 1-ий байдлаарх хүн амын тоо
- ↑ Демоскоп. Национальный состав населения Таджикистана по переписи 2000 года
- ↑ По переписи 2000 года (и ранее) в составе таджиков включались памирские народы и ягнобцы (дана оценочная их численность на 2000 год), а некоторые тюркские народы (лакайцы, конграты, катаганы, барлосы, юзы), напротив, выделены отдельно (переписью 1989 года и ранее они включались в состав узбеков).
- ↑ Constitution of the Republic of Tajikistan as amended by referendum of 22 June 2003 (Орос хэл)
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |