Тайпаны бослого

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873 оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

онг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ. XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпингийнх юм. Тайпингийн бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ. Британи хар тамхины хориогоо цуцла гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840) сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа).

Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна. Эхэн үедээ тэд үлэмж амжилт олж Жянси, Жэзян муж, Аньхуйн ихэнх, Гуансийн тал, Хубэйн бараг талыг эзэлсэн Тайпиний улсыг байгуулжээ. Нийслэл нь Нанжин.

Тэдний цэрэг итгэл сүсэг ихтэй ч, удирдагчид нь шашинд хэт мунхран, Библийн сургаалийн дагуу дайтаж байв. Нийслэл Бээжин рүү бус, Дорно зүг рүү хөдөлсөн нь их алдаа болжээ. Мөн мэдэл дорхи нутгууддаа хятад соёлыг устгаж, ноёд баячуудыг алж, хөрөнгийг нь хураан, армийг сөнөөж байв. 25 гэр бүлээс бүрдэх 25-тын систэмдээ л гол найдлага тавина.

Хэт туйлширсан байдлаасаа болж, эхэндээ тэднийг дэмжиж байсан ард олны итгэлийг алджээ. Үүнийг далимдуулж, баячууд бослого дэгдээн, их хэмжээний нутгийг хяналтаас нь гаргав.

Бээжин рүү довтлохын чухлыг 1853 онд ойлгож, хойд зүг рүү хөдөлж, Тяньжин орчимд ирэв. Манжийн хаан Бээжингээс эрдэнэсээ авч зугтлаа. Энд тайпинчууд Хятадын уламжлалт өмнөд-хойдын зөрчилтэй тулгарав. Хойдынхон өмнөдийнхний хэл усыг ч, зорилгыг ч ойлгосонгүй.

Хар тамхины II дайн гарч, өрнөдийн гүрнүүд Манж руу довтолсныг тайпинчууд шашин нэгтнүүд маань туслав гэж андуурчээ. Өрнөдийнхөн Тайпингийн бослогыг эзэрхий зорилгодоо л ашиглаж байсан нь мэдээж.

Санаандгүй юм болж, Сэнгэринчин гэдэг монгол жанжнаар удирдуулсан цэрэг тайпинчуудад үхлийн цохилт өглөө. Хааны цэрэг, Тайпиний эсрэг давшилтад орлоо. Олзлогдсон босогчдыг бараг бүгдийг нь хороож, тэдний байсан нутагт аймшигт аллага хядлагыг эхлүүлжээ. Өмнийнхөн үүнд хилэгнэн, хааны цэргийг эсэргүүцэж, иргэний дайны шинж тодров.

Тайпиний хүчнүүд хоорондоо ч хагаралдан дайтав. Хаос, өлсгөлөн, инквизици, сүйтгэл хаа сайгүй. Тайпингийн бослого олон арван сая хятад хүний амь насыг авч оджээ. Тайпингийн бослогоос өмнө Хятадад 400 сая хүн буюу, дэлхийн хүн амын 40 хувь нь амьдарч байсан бол 280 сая болтлоо буурчээ. Хятадад тэр үед, охидыг “зарлага үрлэгээс бусдыг эс авчрах лай ланчиг” хэмээн егүүтгэх явдал өргөн байгаагүй бол хүн ам нь дэлхийд бүр их хувийг эзлэх байсан биз. Тэр үед 10 хөвүүнд 2-3 охин оногддог, охидын 10 хувийг бүрэлгэдэг байжээ.

Тайпинчууд хүйсийн тэгш эрхийг тунхаглаж, охидыг хороох, хөлийг нь нугалж хатаан жижигрүүлэхийг хориглосноороо багагүй дэмжлэгийг олж байсан. Цэрэгт нь элсэн тулалдаж, хойд насандаа диваажинд залрах гэсэн бүсгүйчүүдээр тусгай эмэгтэйчүүдийн батальонууд байгуулж байв.

Тайпиний арми заримдаа сая хүнтэй болдог байжээ. Нанжингийн дэргэдэх нэг тулалдаан сая хүний амь үрэгдэж ч байв.

Тайпиний удирдагч Хун Сю Цюань бусадтайгаа адилаар амьдарна гэсэн ч хаан мэт тансаглаж, зуу зуун шилмэл бүсгүйчүүдтэй амраглаж, нэр хүндээ алдаж, хагаралд хүргэж байв.

Дайны зорилгоор Хуанхэгийн их далан сэтлэгдсэнээс 11 хот, 300 тосгон үерт автаж, зургаан сая хүн үхэж байлаа. Нийтдээ Тайпингийн бослогын үеэр (1850-1864) үеэр 118 сая хүн үхсэн нь хамгийн олон хүний амь насыг бүрэлгэсэн дайн гэж хүн төрөлхтний түүхэнд үлджээ.

Тайпин гэдэг нь урт үст (гэзэг биш) гэсэн үг бөгөөд, Христийн үсийг хэлж буй юм. Удирдагч Хун Сю Цюань нь өөрийгөө Христийн дүү гэдэг байлаа. Тэрбээр христ, күнз, дао, буддаг хольсон тайпиний шашны урсгалыг үүсгэжээ. Гэхдээ Христийн шашин гол нь байв.

Тайпиний тэнгэрийн улс нь 30 сая хүн амтай байлаа. Тайпиний улсад хар тамхи, архи, мөрий, сексийг бараг хорьсон, дайнд оролцон яваа 25-тын систэмийн гэр бүлүүдэд бол бүрмөсөн хориглож байв. Тэр улсад тэгш эрхтэй гэх коммуны нийгэм тогтножээ. Тайпинчууд Манжтай холбоотой бүхнийг устгаж байсан (Наньжинг эзлээд 20 мянган манж хүнийг хүүхэд хөгшид, эмэгтэй гэлгүй бүгдийг хядсан) бол, 1864 онд бослого нь дарагдсаны дараа хааны талынхан тайпинтай холбоотой бүхнийг устгажээ.