Талархлын баяр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Талархлын баярын өдөр нь Америк (АНУ) болон Канадын үндэсний баяр ба мөн өөр өөр улс орнууд ч энэ баярыг өргөн тэмдэглэдэг. Америкт 11 сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр (пүрэв гарагт), харин Канадад 10 сарын хоёр дахь долоо хоногийн нэг дэх өдөр буюу даваа гарагт тэмдэглэдэг байна. Хэдийгээр талархлын баярын өдрийг ёс заншил, итгэл бишрэлээрээ тэмдэглэж өнгөрүүлдэг онцлогтой баяр хэдий ч өнөөдөр дэлхий нийтээр хүмүүс зүгээр л, ямар нэгэн утга агуулалгүй тэмдэглэдэг болсон байна.

Түүх[засварлах]

Энэ баяр нь Ургац хураалтын дараа бүх шашин шүтлэгтэнгүүд талархал өргөж залбирдгаараа онцлогтой. Өмнөд Америкын Талархлын баярын өдрийн түүх нь англи ёс заншил уламжлалаас үндэслэгдсэн. Хэдийгээр Шинэ Англи (АНУ-ын нэг бүс)-ийн ургац нь орчин үеийн талархлын баярын өдрөөс өмнө сайн гардаг ч одоо талархлын өдөр нь ургацын баярын илэрхийлэл байдаг. Англи ёс заншил, уламжлалд католик хуанлид олон шашин шүтлэгийн өдөр байсантай холбогдуулан талархлын баярын өдөр нь английн өөрчлөлт болон Хенригийн VIII зууны үед маш ихээр чухалчлагдаж үзсэн гэдэг. 1536 оноос өмнө христийн сүмүүд 95 баярт өдрүүдтэй, түүгээр ч зогсохгүй ням гаргуудад 52 баяр, зарим тохиолдолд мөнгө төлж баяр ёслолд оролцдог байв. 1536 онд болсон энэ өөрчлөлтүүд сүм цуглааны баярт өдрүүдийг 27 хүртэл багасгаж, гэхдээ зарим пуритан хүмүүс энэ бүх баяруудыг арилгахыг хүссэн (христмас буюу Есүс Христ мэндэлсэний болон дахин амилсаны баярыг оруулсан). Энэ баярын өдрүүдийг талархлын өдөр бас мацаг барилтын өдрөөр орлуулахыг хүссэн. Хүсээгүй болон гэнэтийн гамшиг сүйрэл болох үед мацаг барилт нь ивээл ерөөлийг дагуулдаг, харин бурханаас ирсэн гэж болох баярт явдал тохиож ивээл ерөөл ирэхэд талархлын баярын өдрийг тэмдэглэдэг болсон. Жишээлбэл, 1611 онд болсон ган гачиг, 1613 онд болсон үер, 1604 он болон 1622 онд болсон тахал ядуу тарчиг байдалд нэрвэгдсэн хүмүүс Мацаг барилтын өдрийг тэмдэглэж, мацаг барьсан. 1588 онд Испанийн агаарын цэргийн хүчин ялахад, мөн 1705 онд Аннаг хатан болгоход Талархлын баярын өдрийг тэмдэглэсэн.

Канадад[засварлах]

Хэдийгээр олон судлаачид Канадын анхны талархлын баярын өдрийг яг нарийн сайн тодорхойлох боломжгүй гэж үздэг ч, Канадын талархлын баярын өдрийг 1578 он болон жуулчин Мартин Фробишертой холбон авч үздэг. Фробишер нь Номхон далайд хүрэх хойд гарцыг эрэн хайх явцдаа Талархлын баярын өдрийг хийсэн гэдэг. Энэ нь ургац хураасандаа бус харин аялалын явцад англиас олон мөсөн уул, аюултай цасан шуурганаас эсэн мэнд, амьд гарсандаа баярлан талархлын баяр хийсэн гэдэг. Канадын талархлын баяр нь мөн аялагч жуулчин Самуэл Чамплинтай хамт францын нүүн суурьшигчид Шинэ Францад ирээд 17-р зуунд Талархлын баярыг тэмдэглэсэнтэй холбогдуулан авч үздэг. Францын нүүн суурьшигчид ургацын улирлын дараахан талархлын баярын өдрийг бүтэн өвлийн туршид тэмдэглэж, мөн тэр хавьд амьдардаг уугуул иргэдтэй хоол хүнсээ хуваалцаж байсан. Америкийн талархлын баярын гол бэлэг тэмдэг, илэрхийлэл бол цацагт хяруул эсвэл мадгаскараас гаралтай гүйнпөвл (цацагт хяруултай төстэй нэгэн төрлийн шувуу) зэрэг юм. Эдгээр гол бэлэг тэмдэг гэгдэх цацагт хяруул болон гүйнпөвл нь нэгдсэн хаант улсыг дэмжигчид америкийн хувьсгалын үеээр канад руу зугтах үеээр дэлгэрсэн. Талархлын баяр бол одоо ханхүү Эдвардын арал, Ньюпондланд ба Лабрадор, Шинэ Брансвик болон Нова Скотыг эс тооцвол олон олон харьяат нутгуудад хуулиар тогтоогдсон баяр болсон.

АНУ-д[засварлах]

Сүүлийн үед Нэгдсэн улсад талархлын баяр нь олон нийтийг хамарсан үндэсний том баярын нэг болсон. Гэхдээ энэхүү талархлын баярыг дэлхийн бүх улс орон тэмдэглэдэггүй. Талархлын баярын талаар 1621 онд Массачусетстын Плэймоутад тэмдэглэгдсэнээр бэлгийн өдөр гэсэн байдаг. Өөрөөр мөн арвин их ургац авсан жилд талархлын баярыг тэмдэглэдэг гэж тэмдэглэгдсэн байдаг. Түүнээс хойш хэдэн жилийн дараа хотын удирдлагууд буюу засаг захиргааны удирдлагууд шашны шинжтэй баяр болгон тэмдэглэж байхаар зарласан. Энэ нь 1623 оны сүүл үе байсан юм. 1660 оны сүүл үе хүртэл энэхүү ургацын баяр нь Шинэ Англид жил бүр тогтмол тэвдэглэгддэг баяр хараахан болоогүй байсан. 1620-1630 он хүртэл Пилгрим ба Пуритан гэх 2 урсгалынхан хуучны английн үндэсний харуул хамгаалалтын өдөр, талархлын баярын өдрийг шинэ англид тэмдэглэж таниулж эхэлсэн. Тухайн үед Шинэ Английн түүхэнд 1621, 1623онд Плэймоутад Пилгрим урсгалын нөлөөгөөр анхны талархлын баярууд, 1631 онд Бостонд Пуритан урсгалын нөлөөгөөр тэмдэглэж байсан гэж тэмдэглэгджээ. 1682 он хүртэл Шинэ Анлид талархлын баярын уриа буюу тунхаглалыг христийн сүм цуглааны ахлагч удирдагч нар хийдэг байсан ба энэ нь АНУ-ын хувьсгал хүртэл үргэлжилсэн. Хувьсгалын үед засаг захиргааны удирдлагын зохион байгуулалтын нөлөөгөөр талархлын баярын тунхаглал уриа нь олон нийтийн хэвлэл мэдээллээр тархаж олонд хүрч эхэлсэн. Жон Хангкок, ерөнхийлөгч Жорж Вашингтон эх газрын конгрессийн гишүүд тунхаглалыг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж гаргаж байсан. Бурханы өгсөн зүйлд талархах баярын үйл ажиллагаа гэж өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байсан. Хамгийн анх талархлын баярыг (үндэсний хэмжээний) Нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Вашингтон 1789 оны 10 сарын 26-ны өдөр дэмжиж тусалдаг бурхандаа олон нийтийн талархлын буюу бурханаас авсан ивээл ерөөл, тусламж дэмжлэгээ санаж ухаарч чин сэтгэлээсээ талархаж, ёсыг бодож ачийг хариулах залбирлын өдрийг тэмдэглэж байя гэж тунхагласан. Палгримийн музейн захирал түүхч Жереми Бангс 1574 онд буюу Лейдений бүслэлтийн үед талархлын баярыг хүмүүсийг тайвшруулж хөгжөөх зорилгоор хийдэг байсан нь түүнд ихэд нөлөөлж сэтгэлийг нь хөдөлгөсөн бөгөөд тухайн үед Пилгрим нь Лейденд амьдардаг байжээ.

Анхны баярын өдрийн тухай хэлэцүүлэг[засварлах]

Талархлын баярын анхны тэмдэглэлт үйл явдал нь АНУ-д болсон ба Талархлын баяр нь америкчуудын дунд талархлын баяр болон талархлын шашны баяр гэж хоорондоо андуурагддаг байжээ. Флоридагийн их сургуулийн Робин Жиоа, Майкл Ганнон нар хамгийн анхны талархлын баярыг тэмдэглэж ирсэн газрыг Испаничуудаар 1565 оны 9 сарын 8 ны өдөр америкт тэмдэглэж байсан гэж маргалдацгаадаг ба энэ нь одоогийн Флорида Сайнт Августинд тэмдэглэдэг юм байна. Талархлын баяр нь анх 1619 онд Вержинагийн Чарлез хотод хууль тогтоомжинд орсон байна. Зохиолч Жемес Бакер хэлэхдээ ямар ч баярт тэмдэглэлүүд манай одоогийн орчин үеийн амралтын баяраас илүү байж чадахгүй гэсэн ба Америкийн баярын анхны тэмдэглэлт газар нь Жинэ Англид Калвинист талархлын баяр гэж тэмдэглэгдэж байсан.

Амралтын өдрийг зохицуулах нь[засварлах]

Канадад талархлын баяр эрт бодог шалтгаан нь ихэвчлэн хойд хэсгийн өвлийн эхэн сард тэмдэглэдэг юм байна. Канадад талархлын баярын өдрийг 19-р зуун хүртэл тогтсон өдөрт хийж байгаагүй ба ихэвчлэн ард иргэд нь болон засгийн газар нь өөрсдийнхөө боломжит өдрийг гарган тэмдэглэдэг байсан байна. Канадын хамгийн анхны талархлын баярын тогтсон өдөр нь 1872 оны 4 сарын 15 болсон ба энэ нь Вэйлсийн хунтайж хүнд өвчнөөсөө эдгэрсэн өдөрийг тохиолдуулан болсон байна. 19-р зууны сүүл үеээс эхлэн талархлын баярыг 11сарын 6-ны өдөр тэмдэглэдэг байсн ч дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа “Эвлэрлийн буюу зэвсэг хураалтын өдөр” гэх баяр нь ихэвчлэн талархлын баяр болдог долоо хоногт давхар болдог байжээ. Энэ 2 баярын өдрийг зохицуулахын тулд 1957 онд Канадын засгийн газраас талархлын баярыг 10 сарын хоёр дахь долоо хоногийн нэг дэх өдөр буюу даваа гарагт тэмдэглэдэг болгохоор тогтсон байна.