Таньгүнь

Таньгүнь (Тангүн, оросоор Тангун, солонгос үсгээр 단군왕검, ханз үсгээр 檀君王儉, 2000 оны латин галиг нь Dangun Wanggeom, 1938 оны латин галиг нь Tan'gun Wanggŏm) - Кужусонь улсыг МЭӨ 2333 онд үндэслэсэн хэмээх домгийн хаан (ван).

Тангүний домог[засварлах | кодоор засварлах]

Домогт өгүүлснээр Тэнгэрийн хаан Хуан Инд нэгэн хүү байжээ. Түүний нэрийг Хуан Үн гэнэ. Хуан Үн хүний ертөнцөд буухыг хүсдэг байсан тул өөрийн эцгээс орчлонд буулгахыг гуйсан бөгөөд Хуан Ин хаан түүний хүсэлтийг биелүүлж, шадар бараа бологч 3000 зарцын хамт Пэкду ууланд буулгажээ. Хуан Үн газарт бууж ирээд тэр ууланд Синси буюу Бурхадын хотыг байгуулан хууль дүрэм, соёл урлагийг дэлгэрүүлэн аж төрж байжээ. Нэг өдөр Хуан Үнтэй бар, баавгай 2 ирж уулзаад хүн болгож өгөхийг гуйжээ. Хариуд нь тэр хоёрыг нэгэн агуйд ороод 100 хоног тэндээс гаралгүй зөвхөн овъёос идэж чадвал хүн болно гэжээ. Гэвч Бар тэсэлгүй гараад явсан. Харин баавгай тэсэж 100 хоноод тэр агуйгаас гарахад эмэгтэй хүн болжээ. Тэгээд баавгай хүүхэн, Хуан Үн 2-ын дундаас нэгэн өндөг гарав. Тэр өндөгнөөс Тангүн мэндэлжээ. Тангүн өсөж том болоод өөрийн улсаа байгуулан Жусонь хэмээв.