Тарвага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Алтайн тарвага
Marmota baibacina.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Хэрэмнийхэн
Төрөл: Тарвага, Marmota
Дэд төрөл: Marmota (дэд зүйл)

Тарвага (Marmota) нь Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага (Marmota baibacina), хээрийн тарвага (Marmota sibirica) гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөнө. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг. Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг ан юм. Биеийн урт 47—58 см, жин 3—5 кг. Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12 мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байж өвсөн хоолонд орно. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идээшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идээшлэдэг.

Гадаад төрх[засварлах]

Алтайн тарвага биеэр арай том, тархац нь Монгол орны баруун хэсэг Ховд аймагт голчлон байдаг. Хээрийн тарвага нь биеийн урт 47—58 см, жин 3—5 кг, тархац нь илүү өргөн. Нас бие гүйцсэн тарвагыг юу гэх вэ?