Тариалан сум (Хөвсгөл)
Тариалан сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно. 2007 оны байдлаар сумын хүн ам 5,855 байсан нь Хөвсгөл аймагтаа аймгийн төв Мөрөнг эс тооцвол хамгийн том сум болж байна. Сумын төв Бадрах нь 2007 оны байдлаар 2,981 оршин суугчтай. Сумын төв нь Мөрөнгөөс зүүн зүгт 160 км, нийслэл Улаанбаатараас 521 км зайд оршино.
Агуулга |
[засварлах] Түүх
1921 оны 8 сард одоогийн Тариалан сум болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн заагт Барон Унгерн баривчлагдаж байсан түүхтэй.
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Тариалан сум бий болжээ. 1933 оны байдлаар 908 өрхийн 3,000 орчим оршин суугч, 50,000 орчим толгой малтай байв. 1937 онд хадуурын бригад бий болж, 1938 оноос газар тариаландаа трактор ашиглах болжээ. 1943 онд сангийн аж ахуй үүссэн байна.
[засварлах] Эдийн засаг
Газар тариалан нь тус сумын эдийн засгийн үндсэн салбар тул хүн амын ихэнх нь сумын төвдөө амьдарна.
2007 оны байдлаар 153,000 орчим толгой мал тоологдсоны 69,000 нь ямаа, 59,000 нь хонь, 17,000 нь үхэр, сарлаг, 8,000 нь адуу, 23 нь тэмээ байв[1].
[засварлах] Боловсрол
Тариалан сумын дунд сургууль 1939 онд байгуулагдсан.
[засварлах] Эшлэл
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.129
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|