Тармаширин

Тармаширин нь 1331-1334 онуудын хооронд Цагадайн улсыг захирч байсан хан юм. Түүний нэр алдар түүхэнд 1327 онд Энэтхэгийн хойд зүгт оршиж байсан Делийн султант улс руу хийсэн аян дайнаар басхүү алдаршсан. Тэрээр эхэндээ Бөө мөргөл болон Буддизмыг шүтдэг байсан агаад түүний нэр нь Санскрит гаралтай юм. Харин хожим нь Исламын шашинд орж Ал-ад-дин хэмээх нэр авсан. Тэрбээр засаглалын охорхон хугацаандаа Их Засаг хуулийг баримтлахыг хичээж, бүх хэрэг явдалыг хуралдайгаар шийддэг байсанаараа түүхэнд сайнааар үлдэж чаджээ.

Өмнөх
Дува Төмөр
Цагадайн улсын хан
1331-1334
Дараах
Бузан