Тархи

Шимпанзегийн тархи

Тархи нь бүх сээр нуруутан амьтан болон ихэнх сээр нуруугүй амьтдын мэдрэлийн системийн төв эрхтэн юм. Тархи нь толгойд, ихэвчлэн харах, сонсох, амтлах, үнэрлэх, тэнцвэрийн зэрэг гол мэдрэх эрхтнүүдийн ойролцоо байрладаг. Тархи нь сээр нуруутнуудын биеийн хамгийн нарийн бүтэцтэй эрхтэн юм. Мөн хэдэн мянган эд эсээс бүрддэг. Зүүн, баруун, өнчин тархи гэж хэд хэд ангилна.

Тархины бүтэц[засварлах | кодоор засварлах]

Тархийг олон хэлбэрээр ангилж үздэг. Бүтэц, хөгжилөөр нь их тархи, telen¬cephalon, завсрын тархи, diencephalon, дунд тархи, mesencephalon, арын тархи, rhombencephalon, үүнийг дотор нь жинхэнэ арын тархи, metencephalon, уртавтар тархи, myelencephalon гэж хоёр хуваагаад бүгд таван хэсэг болгон авч үздэг. Тархины физиологи мэдрэлийн эмгэг судлалын талын зарим ойлголтыг ойлгоход дөхмийг нь харгалзаад их тархи, cerebrum, бага тархи, cerebellum, тархины багана, truncus cerebri гэж гурав ангилдаг.

Хүний тархи толгой ясны дотор байх учир түүний дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна. Хүний тархины жин нь дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г-аас хэтэрдэггүй юм. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм. Их тархины дээд гадаргуу буюу орой нь бөмбөрцөг хэлбэртэй учир spheria, бөмбөлөг гэж нэрлэсзн бөгөөд тэрээр голын сагитталь гүн ховил-fissura longitudi-nalis cerebri-гээр баруун ба зүүн хоёр хагас бөмбөлөг-hemispherii dextrum et sinistrum болон хуваагдана.

Их тархины баруун, зүүн хоёр хагас бөмбөлөг нь тархины их холбоос-эвэрлэг бие, corpus callosum ба түүний дэргэдэх бусад холбоосуудаар холбогдоно. Бага тархи нь их тархинаасаа хөндлөн ховил-fissura transversa cerebri-гээр тусгаарлагдах бөгөөд толгой ясны суурь хэсгийн хойт хонхор-fossa cranii pos-terior-т оршино. Үүнээс бусад тархины голоо дагаж байгаа хэсэг нь түүний багана-truncus cerebri юм. Тархины доод суурь-basis cerebri, хавтгайвтар бөгөөд энэ талаас зөвхөн их, бага тархины доод тал болон тархины гол багана бүтнээрээ болон тархины 12 хос мэдрэлийн ёзоорууд харагдана. Хэрвээ бид суурийн өмнө хэсгээс эхэлбэл: Дух магнайн хэсгийн доод гадаргуу дээр үнэрийн бүлцуу, bulbi olfactorii байх бөгөөд түүнд хамрын хөндийн үнэрийн хэсгээс гарсан үнэрийн мэдрэлийн утаслаг ширхгүүд-fili olfactoria самалдаг ясны, шүүрсэм ялтас, lamina cribrosa-raap гавлын хөндийд ордог. Энэ нь цааш төв рүүгээ явсан зам-tractus olfactorius болон үргэлжилж хоёр салан гурвалжин, trigonum olfactorium үүсгэн төгсөнө. Эдгээр нь бүгд тархины I хос мэдрэл-n.olfactorius-ын бүрдэл бөгөөд trigonum olfactorium дээр олон нүхтэй талбар-substatia perforata an¬terior байдаг. Энэ нүхнүүдээр тархинд цусны судас орно. Хоёр талын энэ олон нүхт талбарын хооронд X маягийн хэлбэртэй харааны мэдрэлийн зөрлөг-chiasma opticum оршино.

Харааны зөрлөгийн яг дор ард бор төвгөр tuber cinereum, түүний юүлүүр-infundibulum, түүний доод үзүүрт нь өнчин тархи-hypophysis cerebri дүүжлэгдэж байна. Өнчин тархи нь түрк эмээл дээр байрлана. Бор төвгөрийн арын хос цагаан овгорыг хөхлөг бие-corpora mamillaria гэнэ. Эдгээрийн хоёр талаар тархируу шигдэн орсон, хос бүдүүн цагаан багц нь тархины хөл-pedunculus cerebri бөгөөд түүний хооронд гарсан дөрвөлжин маягын хонхорыг fossa interpeduncularis гэнэ. Энэ хонхорын ёроолд олон нүхт бодис, substan¬tia perforata posterior байна.

Тархины хөлийн дотно гадаргууд нүд хөдөлгөгч мэдрэл, n.oculomotorius (III хос мэдрэл) гардаг ховил-sulcus oculomotorius байрлана. Тархины хөлийн гадуур ар талаас нь ороож, буланцар мэдрэл - n.trochlearis (IY-хос мэдрэл) гарч ирнэ.Тархины хөлийн хойно тархины гүүр, pons артал руугаа бага тархины дунд хөлөөр pedunculus cerebellaris medius-ээр бага тархитай залгаж хөндлөн байрлана. Гүүр ба бага тархины энэ хөл хоёрын зааг болох газраас гурвалсан мэдрэл, n.trigeminus (Ү-хос) гарна. Гүүрний доор уртавтар тархи-medulla oblongata залгаж байрлана.

Гүүр уртавтар тархины хоорондох хөндлөн ховилд төв шугамын хоёр хажуугаас холдуулагч мэдрэл, n.abducens (Yl-xoc) гарна. Түүний гадна хажуу талаас нүүрний мэдрэл, n.facialis (Yll-xoc), сонсгол-тэнцвэрийн мэдрэл, n.vestibulo cochlearis (Ylll-xoc) тус тус зэрэгцэн гарна. Уртавтар тархины өвөр талын голоор төв ховил-fissura mediana anterior байрлах ба үүний хоёр хажуугаар цац-pyramides (пирамидын зам явдаг тул ингэж нэрлэсэн) гэдэг хоёр гүвгэр харагдана. Түүний хоёр хажуу талаар sulcus lateralis anterior гэсэн ховилоор зааглагдсан олив, oliva (товх) гэдэг зууван овгор байна. Товх ба цацын хоорондоос хэлэн доорхи мэдрэл, n.hypoglossus (Xll-xoc), товхын араас хэл залгиурын мэдрэл, n.glossopharyngeus (IX хос) ба тэнэгч мэдрэл, n.vagus (X-xoc), түүний доорхиноос нэмэгдэл мэдрэл, n.accessorius (Xl-хос) түүний ёзоорууд тус тус гардаг.

Арын тархи, rhombencephalon. Арын тархины доод хэсэг нь уртавтар тархи, дээд хэсэг нь жинхэнэ арын тархи юм. Уртавтар тархи, myelencephalon, medulla oblangata, (bulbus, medulla spinalis) Уртавтар тархи, medulla oblongata нь 2,5-3 см орчим урттай, 1,5 CM өргөн, 1 CM зузаантай нугасны шууд үргэлжлэл бөгөөд дагз ясны налуу дээр байрласан байна. Доод хагас нь бүтцээрээ нугастай адил төстэй, харин дээд хагас нь үеллийн зарчмаа алдаж, нугасанд бөөн байдаг бор бодис тасран хэсгүүд болоод тархины мэдрэлийн бөөм буюу төвүүд болон хувирдаг. Гадаад хэлбэр нь мөн доод хэсгээрээ нугастай төстэй нугасанд байдаг завсар ховил бүгд байх ба урд гадаргуу дээр нь pyramides гэсэн хоёр гүвгэр, хажууд нь oliva хэмээх товх оршино. Мөн ар гадаргуу дээр нь tuberculum gracile et cuneatum гэсэн хос овгор харагдана. Уртавтар тархины доод хязгаар нь нугасны 1-р хос мэдрэлийн ёзоор буюу дагз ясны, foramen magnum-тай харалдаалах хэсэг юм. Уртавтар тархины ар хэсэг нь голын ховил-sulcus medianus posterior хэмээх ховилоор 2 хуваагдах бөгөөд энэ хоёр хэсгийн доод үзүүр нь obex-т хүрнэ. Харин дээд үзүүр нь хоёр тийш ярагдан өргөсөж нугасны төв сувгийн бор бодис гадар дээрээ гаран гүүрийн арын гурвалжинтай нийлж ромбо хэлбэрийг олж, тархины дөрөвдүгээр ховдлын ёроол болно. Үүнийг ромбо хонхор, fossa rhomboidea гэх бөгөөд үүний тухай доор өгүүлнэ. Уртавтар тархины нугасруу шилжих хэсэгт өмнөд гол ховил, fissura mediana anterior -ийн хоёр талаар уруудан ирсэн пирамидын дотуур уруудаж яваа ширхгүүдийн 80% нь нүдэнд үзэгдэхээр зөрж, decussatio pyramidum хэмээх зөрлөг үүсгэнэ. Fissura mediana anterior энд түр тасалдаад, дахин тодорч дээш өгсөн тархины гүүр хүрч төгсөнө. Үүнийг уртавтар тархины дээд хязгаар гэнэ. Уртавтар тархины дотоод бүтэц: Уртавтар тархийг ромбо хонхрын доод үзүүрийг дайруулан огтлоход хэлэн дорхи мэдрэлийн төвөөс гарсан багц ширхгүүд талбайг гурван хэсэг болгон хуваана. Үүний дотно хэсэг нь бараг бүхэлдээ цагаан бодис бөгөөд үүний дундуур дотно гогцоо, leminiscus medialis-aap өгсөх замууд явна. Нөгөө 2 хажуугийн хэсгүүдэд бор бодис нь IX, X мэдрэлийн болон V хос мэдрэлийн бөөмийг үүсгэн байрлана.

Жинхэнэ арын тархи, metencephalon А. Варолевын гүүр. pons varoli Гүүр нь metencephalon-гийн өмнөд хэсэг юм. Тархины суурь хэсэгт уртавтар тархи ба тархины хөл хоёрын хооронд хөндлөн орших 25 мм орчим цагаан гөвгөрийг Варолевын гүүр буюу гүүр, pons гэнэ. Түүний хоёр хажуу хязгаар тодорхойгүй учир гурвалсан мэдрэл, n.trigeminus-ийн ёзоор болон нүүрний мэдрэл, n.facialis-ийн ёзоорыг дайруулан татсан linea trigeminofacialis гэдэг хос шугамаар тооцдог. Шугамны гадна үлдсэн тал үргэлжлэн бага тархины дунд хөл, pendunculus cerebellaris medius болно. Гүүрийн ар тал нь бага тархинд хучигдсан 4-р ховдлын ёроол болох ромбо хонхрын дээд гурвалжинг бүтээнэ. Гүүрийн өвөр гадарга нь хөндлөн ширхгүүдээс бүтнэ. Өвөр гадаргын голоорхи том ховилыг суурийн ховил, sul¬cus basilaris гэх бөгөөд түүгээр суурийн атрери, a.basilaris явна. Гүүрийн дотоод бүтэц Гүүрийн ихэнх өвөр талыг pars basilaris pontis seu basis pontis, суурь хэсэг, ap тал нь pars dorsalis pontis seu tegmentum, дээвэр гэнэ. Энэ хоёр хэсгийн зааг дээр трапец бие, corpus trapezoideum байна. Үүний хажуу ба дээд талд нь дээд олив, oliva superior ба VI, VII мэдрэлийн төвүүд байдаг. Доод олив ба трапец бие нь сонсголын замд оролцоно. Pars basilaris pontis нь дагуу ба хөндлөн ширхгүүдээс бүтэх ба тэдгээрийн завсар хооронд гүүрийн бор бодис байрладаг. Үүнийг nuclei pontis гэнэ. Дагуу ширхэгийг нь пирамидын зам, tractus cortico spinalis tractus corticonuclearis бүтээдэг бол хөндлөнг нь гүүрийн доторх өөрийн бөөмтэй холбоотой ба тэндээс эх авсан хөндлөн ширхэг болох бага тархины зам tractus pontocerebellars үүсгэнэ. Энэ бүх дамжуулах зам нь гүүрээр дамжин их тархи багатайгаа харилцах харилцаа юм. Pars dorsalis хэсэгт торлог байгууламжийн гүүрний хэсэг, formatio reticularis pontis байхаас гадна VIII мэдрэлийн төв уртавтар тархинд байдаг оливын хоорондох зам дотно, гадна гогцоо, lemniscus medialis et lateralis болон өгсөх, уруудах зам дайрч өнгөрнө.

Stub icon

Энэ нейросайнсын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ сэтгэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ анагаах ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ мэс заслын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ өвчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.