Тахт-и-Сулейман

Тахт-и Солейман*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Сулейманы сэнтий
Улс Иран Иран
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv, vi
Дугаар 1077
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2003  (27-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Тахт-и Сулейман (Перс хэл:تخت سليمان) нь Ираны баруун Азербайжан мужид буюу Тегеранаас баруун тийш 400 км алслагдсан Такаб тосгоны ойролцоо оршдог цайзын туурь юм.


Эртний Азеруудын Атропатен улсын нийслэл Фрааспа хотын туурь нь өнөөгийн Тахт-и Сулейман хэмээн үздэг. Уг цайзад Сассанид улсын үед Зороастрийн шүтлэгийн байгууламжуудтай байсан бөгөөд Ил Хаант Улсын үед дахин сэргээгдэж байв. Домогт өгүүлснээр Хаан болохын тулд сүмд орших ариун их галын хоорондуур гарах ёслол үйлддэг байв. Соломон хаан мангасуудыг барьж, 100 м гүн галт уулсын тогоонд дарж орхижээ. Дараа нь уг хотыг үндэслэсэн байна. Исламын байлдан дагуулагчид Перс орныг эзэлж, зороастризм мөхөж, Исламын эсрэг гэсэн болгоныг, түүний дотор Тахт-и Сулеймани, Пасаргадыг эвдлэн сүйтгэжээ.

Галерей[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Тахт-и-Сулейман – Викимедиа зураг, бичлэг, дууны сан