Терри Винэйблс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Терри Винэйблс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Теренс Фредерик Винэйблс
Өсвөрийн баг
1958–1960 Челси
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1960–1966 Челси 202 (26)
1966–1969 Тоттенхэм Хотспур 115 (19)
1969–1974 Күйнз Парк Рэйнжерс 179 (19)
1974–1976 Кристал Палэс 014 0(0)
1976 Сент-Патрикс Атлетик 002 0(0)
Шигшээ баг
1964 Англи 002 0(0)
Дасгалжуулсан багуудууд
1976–1980 Кристал Палэс
1980–1984 Күйнз Парк Рэйнжерс
1984–1987 Барселона
1987–1991 Тоттенхэм Хотспур
1994–1996 Англи
1997–1998 Австрали
1998–1999 Кристал Палэс
2000–2001 Миддлесбру (Брайан Робсонтой хамт)
2002–2003 Лидс Юнайтед
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

"Эл Тел" гэж алдаршсан Теренс Фредерик "Терри" Винэйблс (англ. Terence Frederick "Terry" Venables, 1943 оны 1 сарын 6-нд Дагенхэмд төрсөн) нь Английн хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч юм. 1960, 70-д онд тэрээр Челси, Тоттенхэм Хотспур, Күйнз Парк Рэйнжерс зэрэг хэд хэдэн багт тоглож байснаас гадна Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 2 тоглолтод оролцжээ. Түүнчлэн тэрээр 1994 - 1996 онд Английн шигшээ багийг дасгалжуулж, багаа 1996 оны Европын АШТ-ий хагас шигшээд хүргэж байсан. Мөн 1997 - 1998 онд Австралийн шигшээ багийг дасгалжуулж байв. Клубүүдийн хувьд Английн Кристал Палэс, Күйнз Парк Рэйнжерс, Тоттенхэм Хотспур, Лидс Юнайтед, Испанийн Барселона зэрэг алдартай багуудыг удирдаж байв.