Тиара (T-ara) хамтлаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тиара / 티아라 / T-ara
2013 оны 8-р сард. Зүүн гар талаас Суёнь, Хюминь, Жиёнь, Иньжон, Бурам, Кюри
2013 оны 8-р сард. Зүүн гар талаас
Суёнь, Хюминь, Жиёнь, Иньжон, Бурам, Кюри
Товч танилцуулга
Үндсэн нэр англ. tiara → лат-ү. T-ara
Бусад нэр сол. 티아라 [тиараа], яп. ティアラ
мон. Тиара, Ти-ара («титэм»)
Маягтай бичих T-ARA, T♔ARA
Бүрдсэн газар Өмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Дуулдаг хэл солонгос, япон
Зах зээл Өмнө Солонгос, Япон г.м
Урсгал поп, солонгос поп, бүжигт поп,
идэр залуусын поп, хип хоп
Танил үе 2009 он — одоо
Хөтөч Өмнөд Солонгос Core Contents Media
Япон EMI Music Japan
Одооны гишүүн (6) Бурам (보람)
Кюри (큐리)
Суёнь (소연)
Иньжон (은정)
Хюминь (효민)
Жиёнь (지연)
Орхисон гишүүн (4) Чиэ (2009 оны эхэн)
Чиүонь (2009 оны эхэн)
Хуаён (2011-2012)
Арым (2012-2013)
Цахим хаяг солонгос, япон хаяг

Өмнө Солонгос улсын “ССМ” урлагийн компанийн эрхлэн чиглүүлдэг энэ цагийн солонгос дуу хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болсон охидын хамтлагийг Тиара (T-ara, 티아라, «титэм»), Ти-ара гэдэг. Тиара хамтлаг 2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан. Харин явцын дунд хэд хэдэн гишүүн ороод гарсан. Солонгос хэлээр нэг бүтэн цомог (2009), таван өргөтгөсөн цомог (2010, 2011, 2011, 2012, 2013) гаргажээ. 2011 оноос Японы зах зээлд нэвтэрч япон хэлээр хоёр цомог (2012, 2013) гаргаад байгаа. 2010 оны эхэнд анх удаа долоо хоногийн тэргүүн дуу («Bo Peep Bo Peep »)-ны эзнээр шалгарч байсан Тиара 2011 он болоход оны шилдэгт нэр дэвшсэн дуу («Roly-Poly») бүтээтлээ өсч өндийжээ. 2012 онд нэр хүндээ өсгөөд бууруулсан. 2013 онд муугүй байна.

Нэр[засварлах]

“Дуу хөгжмийн урлагийн хатад болно” гэсэн хүслээс [1] “tiara” (титэм) гэсэн англи нэр өгөгджээ. Гэхдээ хамтлагийн нэрийг төрөлх солонгосоор 티아라 [тиара], гол ашигт зах зээл болсон японоор ティアラ гэж галиглан бичдэг бол олон ард түмэнд танигдахуйц латин үсгээр T-ara (ти-ара), солонгос үсгийн хэлбэрт тааруулж T-ARA, чамирхаж T♔ARA гэж бичиж хэвшсэн байна. Монгол улсад дээрхээс гадна монгол кирилээр Тиара, Ти-ара, Т-ара, Тара гэсэн хэдэн янзаар салаалуулан галиглаж байна.

Түүх[засварлах]

2009-2010: Эхний хоёр жил[засварлах]

“Mnet Media” компани Чиүонь, Чиэ, Өньжон, Хюминь, Чиёнь таван охиныг гурван жил дуулж бүжихэд сургаж нэгэн хамтлаг болгоод “Эрэгтэй үнсгэлжин” ОАК-ны «Чуөнь сарам» (좋은사람) дууг дуулуулсан нь 2009 оны 4-р сар юм.[2] 6, 7-р сард Чиэ, Чиүонь хоёр хамтлагаас гарч, Тиара (T-ara) өөрөө өмнөх том компаниасаа төрөлжсөн охин компани “Core Contents Media”[3] (CCM) –ийн удирдлаганд шилжжээ. Ахлагч Өньжон, хөөрхөн Хюминь, отгон Чиёнь гурав дээр дуучин жүжигчин хоёроос төрсөн хүүхэн Пурам, Сунё Шидэд багтах шахам бэлтгэгдэж асан Суёнь,[4] интернэтэд хөөрхөн царайгаараа танигдсан Кюри нарыг нэмж аваад зургаан гишүүнтэйгээр дахин зохион байгуулагдаад олны сонирхлыг татаж эхлэсэн гэдэг.[5] 2009 оны 7 сарын 29-нд «Кожитмал» (거짓말, Lies) зэрэг аятайхан дуугаа анх үзэгчдэд толилуулжээ. Ажигч гярхай нэтчдийн шударга шүүмжийг[6] ухамсарласан Тиара дахиж ам барьж дуулахгүй гэдгээ энэ үед амласан.[7] 9-р сард Өньжон, Суёнь, Хюминь, Чиёнь дөрөв Supernova хамтлагтай хамтран «Time to Love» дууг олонд таашаагдахаар дуулжээ. 11-р сарын 29-нд Тиарагийн анхны бүтэн (студын) «Absolute First Album» цомог худалдаанд гарсан.[8] Оны төгсгөлд Алтан диск шагналаас 4minute хамтлагийн хамтаар “Оны шилдэг шинэ уран бүтээлч” нэр зүүсэн нь өсөх ирээдүйг нь зөгнөсөн хэрэг болов.[9] Цомгийн олон дуунаас «Bo Peep Bo Peep» дууг онцолсон нь зөв болж KBS SBS хоёр гол телевизийн хөгжмийн хөтөлбөрүүд болох Musicbank-т хоёр, Inkigayo-д гурван долоо хоног тэргүүлсэн нь Тиарагийн анхны томоохон түрүү байлаа. 2010 оны 3-р сард өмнөх цомгийг «Но тэмүнэ мичё» (I Go Crazy Because of You) зэрэг дуунуудаар өргөтгөж «Breaking Heart» болгон гаргасан нь Gaon жагсаалтанд нэг удаа тэргүүлсэн байна. [10] 11-р сард «Вэ ирони» (Why Are You Being Like This), «Yayaya» зэрэг дуутай «Temptastic» өргөтгөсөн цомгоо шинэ гишүүн Хуаёнтойгоо хамт үзүүлжээ.

2011-2012: Оргил хоёр жил[засварлах]

2011-7-23-ны «Roly-Poly» үзүүлбэр

2011 оны 6-р сард хамтлагийн хоёр дахь гэж хэлэгддэг «John Travolta Wannabe» өргөтгөсөн цомог худалдаанд гарч хамгийн сайндаа 2, 3-р байр эзлэж байв. Харин энэ цомгийн зугаатай бүжигт «Roly-Poly» дуу нь Gaon-ы тоолсноор[11] тэр жилийн хамгийн олон буюу бүгд 2 сая ам.долларын үнэ бүхий [12] 4,680,253 удаа[13] татагдсан байна. Дараа нь Солонгост урьд шалгарсан дуунуудаа японоор дуулж Японд идэвхжүүлдэг болж ,[14] гадаадын хамтлаг дуучдаас анхныхаа долоо хоногт шууд тэргүүн байранд жагсахаар их хувь борлуулсан хамгийн эхний тохиолдол гэдэг шинэ түүхийг бичжээ. 2010 оны төгсгөлөөс хамтлагийн гишүүд нэг нэгээрээ ээлжлэн хамтлагаа ахладаг дүрэм тогтсноор Өньжонгоос Пурам (II), дараа нь Хюминь (III), тэгээд Суёнь (IV), Жиёнь (V)-д ахлагчийн алдар шилжиж байв. 2013 оны намрын байдлаар Кюри хамтлагийн ахлагч (зургаадугаар) гэдэг тодотголтой байна.[15]

2012 он гарснаар «Lovey-Dovey», «Day by Day» зэрэг дуугаараа үзэгч сонсогчдоо улам бишрүүлж чадсан. 2012 оны 6 сард 18 настай Арөм найм дугаар гишүүн болж, 14 настай Тани гишүүн болохоор бэлтгэгдэж байгаа нь ил болов. Тэр зун Тиара хамтлаг Японы олон хотуудаар аялан тоглосон. Харин 7-р сарын 30-нд Хуаён хамтлагаас гарч байгаа жигтэй мэдээ олны чихийг дэлдийлгэв. "CCM"-ийн захирал Ким Гуан-сү "Тиарагийн 19 ажилтны гомдлыг харгалзан Хуаёнгийг явуулж байна" гэжээ. Хуаён хамтлагийн бусад гишүүдтэй зөрчилдөн үл тэвчих байдал үүссэн шалтгааныг эрсэн хов жив цахим сүлжээгээр нэг тарж байв.[16][17] Намар нь Тиара (T-ara) «Sexy Love»-г солонгос, япон хоёр хэлээр дуулжээ.

2013: Монголд ирсэн жил[засварлах]

2013 он гараад «Bunny Style!» гэсэн шинэ япон дуу гаргасан. 7-р сард Арөм хамтлагаас гарч эргээд зургуулаа үлдээд байна. 9-р сард Монголын солонгос дуу хөгжим сонсогч хүүхэд, залуусын тав зургаан жилийн хүслийг биелүүлж, хүлээлт тайлсан нүсэр тоглолтыг авчирсан.[18][19] 10-р сард «Number Nine» дуугаар идэвхжүүлэн «Again» тал цомгоо гаргажээ.[20]

Бүрэлдэхүүн[засварлах]

Зургаан гишүүн[засварлах]

Тайзны нэр Төрсөн нэр Давуу чадвар Өндөр Төрсөн өдөр, газар
солонгос латин кирилл монгол
(тайлбарласан)
дан нэр
дуудлага
төрөлх бичиг монгол кирил
보람 Boram Пурам, Бурам [пураам] 전보람 Чонь Бу-рам дуулах 155 см 1986 оны 3 сарын 22 (1986-03-22) (28 настай)Чоньжү
큐리 Qri Кюри [кюрий] 이지현 И Жи-хёнь дуулах 163 см 1986 оны 12 сарын 12 (1986-12-12) (27 настай)Сөүл
소연 Soyeon Суёнь, Суён [суёонь] 박소연 Паг Су-ёнь голлон дуулах 163 см 1987 оны 10 сарын 5 (1987-10-05) (26 настай)Аньян
은정 Eunjung Өньжон, Өнжон, Ынжонг,
Инжон, Энжон, Эньжон
[өньжоонъ] 함은정 Хам Өнь-жон үглэх, бүжих 167 см 1988 оны 12 сарын 12 (1988-12-12) (25 настай)Сөүл
효민 Hyomin Хюминь, Хюмин [хиуминь] 박선영 Паг Сонь-ён үглэх, бүжих 167 см 1989 оны 5 сарын 30 (1989-05-30) (25 настай)Пүсань
지연 Jiyeon Чиёнь, Чиён, Жиён [чиёонь] 박지연 Паг Жи-ёнь бүжих, нүүр царай 167 см 1993 оны 6 сарын 7 (1993-06-07) (21 настай)Сөүл
Тайлбар: 1) Хэлний үзүүрийн "н" (n)-ийг угийн "н"-ээс (ng) ялгахын тулд кирилл монгол бичгийн 23-р дүрмийн дагуу ард нь эгшиг эсвэл "ь" (Суёнь, Өньжон, Хюминь, Чиёнь) бичнэ. Ингэснээр нэгдүгээрт дуудлага хэллэгээ ялгана. Хоёрдугаар залгавар залгахад баримжаа болно. Хэлний үзүүрийн "н"-ээр төгссөн нь мэдэгдэж байгаа бол тань-таны гэдэг хувирлын адилаар зөөлний тэмдгийг үгнээсээ чөлөөлж залгавар залгана. Жишээ нь Суёны, Суёноос, Хюминээр. Хэлний угийн "н"-ээр төгссөн нэрэнд залгавар залгахад байшин-байшингийн гэдгийн адилаар "г" гарч ирж бичигдэнэ. Жишээ нь Өньжон-Өньжонгийн-Өньжонгоос.
2) Солонгосоор нэг янзаар бичих мөртлөө үгийн эхэнд хатуу, үгийн дунд зөөлөн хэлэгддэг гийгүүлэгчүүд бий. Манай тохиолдолд "Чонь Бу-рам" гэж овог нэрийг хамт хэлэхэд "б"-ээр хэлэгдэх мөртлөө шууд нэрийг дуудахад "Пурам" [пураам] гэж "п"-ээр хэлдэг. Кирилл монгол бичигт дурын нэрийг, жишээлбэл "Grace"-г бичсэнээс нь Грасе гэх биш тухайн хэлний авиан дуугаар нь Грейс гэж галиглаж бичээд яг түүгээрээ дууддаг зүй тогтол бий. Тэгэхээр Жиёнь биш Чиёнь, Бурам биш Пурам, Өньжон гэж бичиж хэлэх нь уг хэлэнд нь илүү дөхнө. Худам монгол бичигт харин дээрх байдал эсрэгээрээ ᠵᠢᠶᠣᠨ, ᠶᠸᠨ᠋ᠵᠣᠩ байх боломжтой.

Бүлгийн гишүүн[засварлах]

  • T-ARA N4-ийн гишүүн 1998 он (15–16 настай)-нд төрсөн Тани (Dani)

Орхисон гишүүд[засварлах]

Он, сар Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр
латин монгол кирил дуудлага төрөлх бичиг монгол кирил
2009 оны эхэн Jiae Чиэ [чиээ]
2009 оны эхэн Jiwon Чиүонь [чиүонь] 양지원 Ян Жи-үонь 1988 оны 4 сарын 5 (1988-04-05) (26 настай)
2010-2012 Hwayoung Хуаён [хуаёонъ] 류화영 Рё Хуа-ён 1993 оны 4 сарын 22 (1993-04-22) (21 настай)
2012-2013 Ahreum Арөм [арөм] 이아름 И А-рөм 1994 оны 4 сарын 19 (1994-04-19) (20 настай)

Уран бүтээл[засварлах]

Солонгос цомог[засварлах]

Бүтэн цомог
  • «Absolute First Album» («түрүү цомог») (2009)
Өргөтгөн хэвлэлт
  • «Temptastic» (2010)
  • «John Travolta Wannabe» (2011)
  • «Black Eyes» (2011)
  • «Day by Day» (2012)
  • «Again» (2013)

Япон цомог[засварлах]

Бүтэн цомог
  • «Jewelry Box» (2012) (2009)
  • «Treasure Box» (2013)

Зарим дуу[засварлах]

Анх цацагдсан оноор
  • 2009 — «거짓말» (Кожитмал, Lies, «худал»)
  • 2009 — «Bo Peep Bo Peep» (Бо пип бо пип, аялга үг)
  • 2010 — «너 때문에 미쳐» (Но тимүнэ мичё, I Go Crazy Because of You, «чамаас болоод галзуурч байна»)
  • 2010 — «왜 이러니» (Вэ ирони, Why Are You Being Like This?, «юу буруу хийсэн юм бэ»)
  • 2009 — «Yayaya» (Яаяаяа, аялга үг)
  • 2011 — «Roly-Poly» (Роли-поли, аялга үг)
  • 2012 — «Lovey-Dovey» (Лови-дови, гэнэн байдал)
  • 2013 — «Number Nine» (намбээ найнь, «ес дугаар»)
  • 2013 - «Do you know me?»


Лавлах бичиг[засварлах]

  1. "티아라-티맥스, 이름의 뜻은? "가요계 여왕+최고 되겠다"", September 27, 2012. September 1, 2012-нд авсан. 
  2. "화제의 그룹 `티아라`, 26일 얼굴 공개", April 26, 2009 
  3. Jeon, Hyung-hwa. "티아라, 코어컨텐츠로 소속사 이전..양파와 한솥밥", July 9, 2009 (Korean) 
  4. "티아라 소연 "소녀시대는 과거일뿐, 선의의 경쟁 펼칠터"(단독 인터뷰)", July 5, 2009. September 2, 2012-нд авсан. 
  5. "티아라 소연 "소녀시대는 과거일뿐, 선의의 경쟁 펼칠터"(단독 인터뷰)", July 5, 2009 
  6. (Солонгос) '립싱크야? 더빙이야?' 티아라 데뷔무대 '혹평' (Is it Lipsynched? Is it Dubbing?" T-ara's Debut Receives "Harsh Criticism"). Segye. July 31, 2009. Retrieved August 3, 2009.
  7. (Солонгос) Lee, Jae-hwan. 티아라 “더이상 립싱크는 없다” 뮤뱅부터 라이브 무대 (T-ara: "No More Lipsynching"; Live from Music Bank Onwards). Joins.com/Newsen. August 1, 2009. Retrieved August 3, 2009.
  8. "티아라 ‘Bo Peep Bo Peep’ 뮤비, 정지아 파격 노출 "클럽녀"로 활약!", November 27, 2009. September 10, 2012-нд авсан. 
  9. Jin, Hyang-hui. "[골드디스크 포미닛-티아라, 신인상 수상...걸그룹 열풍 입증]", December 10, 2009. September 9, 2012-нд авсан. 
  10. :: 가온차트와 함께하세요 ::. Gaon. Korea Music Content Industry Association. September 1, 2012-д хандсан.
  11. 티아라 ‘롤리폴리’ 음원매출 20억 올 1위 등극, 아이유 ‘좋은날’ 제쳐 : 네이트 뉴스. News.nate.com. 2012-04-10-д хандсан.
  12. (Солонгос) 티아라 ‘롤리폴리’ 음원매출 20억 올 1위 등극, 아이유 ‘좋은날’ 제쳐. Nate (August 26, 2011).
  13. (Солонгос) 올해 가장 많이 팔린 음원은? 티아라 '롤리폴리'. Naver (December 14, 2011).
  14. T-ARAのCDシングルランキング、T-ARAのプロフィールならオリコン芸能人事典-ORICON STYLE. Oricon Style. Oricon Inc. September 10, 2012-д хандсан.
  15. (Солонгос) 티아라, 효민에서 소연으로 갑적스런 리더 교체 왜. Nate. December 7, 2011.
  16. by MountainMadman (2012-08-12). T-ara’s Soyeon interviewed about her new drama + Hwayoung incident. Allkpop.com. 2013-05-04-д хандсан.
  17. by carolicity (2012-08-28). [BREAKING] Hwayoung speaks on the controversy surrounding herself and T-ara. Allkpop.com. 2013-05-04-д хандсан.
  18. “T-Ara ба К-pop” тоглолт үнэхээр сайхан боллоо.
  19. T-ara ба K-pop одод тоглолт [Админы тэмдэглэл + Fancam]
  20. [Single Review T-ara 'Number 9']. allkpop.com.