Тигр мөрөн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эхээсээ 100 км урсан ирэх Тигр мөрөн Туркийн Диярбакирын орчимд үржил шимтэй нутгийг бий болгодог.

Тигр мөрөн (араб. نهر دجلة) нь Туркийн зүүн өмнөд зүгийн уул нуруудаас эх аван урсаж, Ирак улсын нутаг дундуур урсан Персийн буланд цутгадаг. Нийт урт 1862 км юм. Голын адагт хүрэхээс өмнө Евфрат мөрөнтэй нийлэн Шатт-ал-Араб мөрнийг үүсгэнэ.

Хүн төрөлхтний хамгийн анхны соёл иргэншил Дэлхийн дорно дахины Тигр, Евфрат 2 мөрний сав газарт (Месопотам) үүссэн байна. МЭӨ3200-500 он хүртэлх үеүдэд энэ нутаг дахь Шумер, Лагаш, Ур, Аккад, Урук, Ассир, Вавилон зэрэг хот улсуудаар дамжин эртний соёл иргэншил оршин тогтнож байсан байна. Месопотамийн хот улсуудаас хамгийн анх хүчирхэгжин гарч ирсэн хаант улс нь Эртний Шумер (МЭӨ 3500-3200) болно.