Тиесто

Тиесто
Тиесто 2005 оны 2 сарын 25-нд Германы Бингений Палаццо дахь Винтервөрлд шоуны үеэр .
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрТейс Михил Вервест
Тайзны нэрDJ Tiësto, Allure, Da Joker, Drumfire, Handover Circuit, Paradise In Dubs, Passenger, Roze, Steve Forte Rio, Stray Dog, Tom Ace, Wild Bunch
Төрсөн1969 оны 1 сарын 17 (1969-01-17) (55 настай)
Нидерланд, Хойд Брабант, Бреда
Хөгжмийн урсгалЭлектрон дэнс, транс, прогрессив транс,[1] электро хаус, хаус
МэргэжилХөгжимчин, диск жоки, бичлэгийн продюсер
Идэвхтэй1994–одоо
СтудиNoculan (1994)
Basic Beat (1994–1997)
Lightning (1995–1996)
XSV Music (1997)
Black Hole (1997–2009)
Ultra Records (2007-present)
Musical Freedom (2009–present)
Хамтардаг уран бүтээлчидОдоо: Jedidja, Clear View, Taxigirl
Хуучин: Gouryella, Kamaya Painters (more)
Цахим хуудасtiesto.com

Тиесто (нид. Tiësto) нь Нидерландын Бреда хотноо 1969 оны 1 сарын 17-нд төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Тейс Михил Вервест (нид. Tijs Michiel Verwest) юм. Тэрээр 8 настайгаасаа эхэлж хөгжимд сонирхолтой болж улмаар цаг хугацаа өнгөрч өнөө цаг ирэхэд электро хөгжмийг сонгож, түүгээрээ мэргэшин жинхэнэ амьд домог болсон дэлхийн номер нэг DJ юм. Тиестогийн хувьд хөгжим бол амьдралын нь нэг хэсэг болсон ба үүнийгээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Tэрээр 80-аад оны сүүлээр төрөлх нутаг болох Бредагийн “Spock” хэмээх жижиг клубт анх өөрийн микс сетээ тавиж эхэлcэн байна. “Spock”-т ажиллаж байх хугацаандаа тэрээр ихэнхдээ шинэлэг Beat, Acid House болон Мадоннагийн зарим дуунуудийг тоглодог байсан бөгөөд Мадоннагийн Vogue хэмээх дууг “Spock” клубт тэрээр хит болгож чадсан байна.

1985-аас 1993 оны хооронд тэрээр төрөлх хот Бредагаас гарч Нидерланд улс даяар нэр хүндтэй клубүүдэд Resident DJ хийдэг байжээ. Тэрээр 1997 онд Black Hole Records-т очиж өөрийн уран бүтээлээ сонсгосноор уран бүтээлийн гараагаа эхэлж аажмаар Black Hole Records-оос салбарлуулж өөрийн Magic Music Records-ийг байгуулсан байна. Энэ үеэс хойш Forbidden Paradise, Magik, In Search of Sunrise гэх мэт цувралуудаа гаргаж эхэлсэнд In Search of Sunrise цуврал нь Тиестог алдар хүндийн тавцанд хүргэсэнээр зогсохгүй, электро хөгжмийг дэлхийн түвшинд өндөр байр сууринд аваачсан сайн бүтээл болж чадсан. 1998 онд нутгийн анд болох Фелли Корстентэй хамтран Gouryella хэмээх нэрийн доор Gouryella, Ligaya, Tenshi болон Walhalla хэмээх гайхалтай мөрөөдлийн транс дуунуудыг бүтээж өөрсдийн нэр хүндийг өндөрт өргөж, электро хөгжмийн ертөнцийг мөрөөдөлд умбуулсан гайхалтай хамтрагчид байсан.

Тиесто нь электро, электро хаус, транс, прогрессив хаус, вокал зэрэг электроник хөгжмийн маш олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Түүний Flight 643, Lethal Industry, Urban / Suburban Train, In My Memory, Traffic, Dance for life гэх мэт уран бүтээлүүд нь түүнийг одоогийн шилдэг Dj хэмээн нэрлэгдэхэд хүргэсэн алдартай бүтээлүүд юм.

Түүний хамгийн сүүлд 2009 онд гаргасан Kaleidoscope цомог нь маш сайн цомог болж чадсан. Түүний энэ цомогт орсон I will be here, Who wants to be alone, Escape me, Century гэх мэт дуунууд нь гарсан даруйдаа хит болсон юм. Тэрээр өөрийнхөө set ийг Club life хэмээх нэрээр одоог хүртэл гаргаж уран бүтээлээ туурвисаар байгаа Dj юм.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Цомгууд[засварлах | кодоор засварлах]

  • In My Memory (2001 он)
  • Just Be (2004 он)
  • Parade of the Athletes (2004 он)
  • Elements of Life (2007 он)
  • Kaleidoscope (2009 он)

Аялан тоглолтууд[засварлах | кодоор засварлах]

  • 2002: Area2 аялан тоглолт
  • 2004: Just Be: Train аялан тоглолт
  • 2005: Tiësto in Concert: North America аялан тоглолт 2005
  • 2005: Central Eastern European аялан тоглолт 2005
  • 2006: In Search of Sunrise 5 Азийн аялан тоглолт
  • 2007–2008: Elements of Life Дэлхийн аялан тоглолт
  • 2008: In Search of Sunrise: Зуны аялан тоглолт 2008
  • 2009–2010: Kaleidoscope Дэлхийн аялан тоглолт

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "DJ Tiësto Biography". allmusic. Retrieved August 5, 2008.