Тим Форсайт

Тим Форсайт
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: АвстралиАвстрали Австрали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тим Форсайт
Төрсөн огноо 1973 оны 8 сарын 17 (1973-08-17) (50 настай)
Төрсөн газар Мирбүү Норт
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Барселона 1992 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Хүрэл Афин 1997 Өндрийн харайлт

Тим Форсайт (Англи: Tim Forsyth, 1973 оны 8 сарын 17-нд Мирбүү Нортод төрсөн) нь Австралийн хөнгөн атлетикч, 3 удаа олимпод оролцсон (92, 96, 00) өндрийн харайлтын тамирчин юм.[1]

Тэрээр анх 1990 онд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн тавцанд гарч иржээ. 1992 онд 19-тэйдээ олимпийн хүрэл медаль хүртэхдээ хувийн дээд амжилт болох 2.34 м-ийн үзүүлэлтээ давтсан байна. Тэр жилдээ өсвөрийн ДАШТ-ээс дахин мөнгөн медаль хүртэхдээ Стив Смитийн ард оржээ. Харин 1994 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд мөнөөх Смитийг ялж алтан медаль зүүсэн аж.

Форсайтын хувийн дээд амжилт нь 2.36 м бөгөөд 1997 онд тогтоожээ. Түүнээс 5 сарын дараа Афинд зохиогдсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 1998 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас хүрэл медаль зүүсэн нь Тимийн олон улсын тэмцээнээс хүртсэн сүүлчийн медаль байв. 2.36 м нь түүний тогтоосон Австралийн 9 дэх удаагийн дээд амжилт, мөн Далайн орнуудын дээд амжилт билээ. Форсайт өндрийн харайлтын төрлөөр улсынхаа 6 удаагийн аварга юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Tim Forsyth profile at ABC News". Archived from the original on 2000-05-21. Retrieved 2010-11-14.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]