Jump to content

Тогоон (Хубилай хааны хүү)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тогоон нь Хубилай хааны Баяд овгийн Баяужин хатнаас мэндэлжээ. Сэцэн хаан түүнийг Вьетнамыг дайлах цэргийн ерөнхий захирагчаар томилоод, Өмнөдийг тохинуулах Жэнь Нань ван цол шагнан, алтан тамга хүртээж өмнө зүгт илгээсэн. Гэвч тэрээр уг дайнд ялагдаж, их хэмжээний гарз хохирол амссанд нилээн гэм хүртээд Янжоу хотын захирагчаар томилогджээ. 1301 онд таалал төгссөн.

Эцэг: Хубилай хаан

Эх: Баядын Борагчингийн охин Бавужин хатан

Хөвүүд:

  1. Жэнь Нань ван Луужан
  2. Жэнь Нань ван Тобуха
  3. Вэй Шүнь ван Хонжибуха
  4. Хуай ван Төмөрбуха
  5. Вэнь Жи ван Манзи
  6. Ань Дэ ван Будашири