Тогоонтөмөр хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тогоонтөмөр
Юань улсын эзэн хаан
YuanEmperorAlbumToghunTemürPortrait.jpg
Хаанчлал 1333-1370 (37 жил)
Хаан ширээнд
суусан
1333
Хэргэм, цол Ухаант хаан
Төрсөн 1320
Нас барсан 1370
Нас барсан газар Инчан фу
Өмнөх хаан Ринчинбал хаан
Угсаа залгамжлах
хунтайж
Аюушридар
Дараагийн хаан Билигт хаан Аюушридар
Их хатан Данашири хатан
Баян Хутаг хатан
Өлзий Хутаг хатан
Эцэг Хүслэн хаан
Эх Харлукын Маaлайдай
Ухаант хаан Тогоонтөмөрийн хөрөг.

Ухаант хаан хэмээн алдаршсан Тогоонтөмөр хаан нь Хүслэн хааны хүү бөгөөд Их Монгол Улсын 14 дэх их хаан юм[1][2][3]. Түүний хаанчлалын сүүлийн жилүүдэд Их Монгол Улс Хятад дахь хяналтаа алдаж, Хятадад Мин улс байгуулагдсан. Тогоонтөмөр хаан нь Буддын шашны Гармапа урсгалыг дагадаг байв.

Бага нас[засварлах]

1320 онд Хүслэн хааны гэрт Маалаадай хатнаас төрсөн. Хүслэн хааныг нас барсны дараа түүнийг Хүслэн хааны хүү биш гэсэн худал цуу үгийг Төвтөмөр хааны талынхан тараасан ба тэр явдлаас болж түүнийг эхлээд Чэжү арал уруу, дараа нь Гуаньсид тус тус цөлсөн байна. 1332 онд Төвтөмөр хаан нас барахдаа түүнийг үе залгамжлагчаар нэрлэсэн бөгөөд түүнийг хүрэлцэн ирж хаан ширээнд суух хүртэлх түр хугацаанд түүний дүү Ринчинбалыг хаан болгосон. Түүний дүү Ринчинбалыг хордуулж хороогоод 6 сарын дараа буюу 1333 онд Тогоонтөмөр нийслэлд ирсэн тул тэрээр хаан ширээнд өргөмжлөгдсөн.

Хаанчлал[засварлах]

1333 онд Тайпин ван Яньтөмөр нас барсан тул Будашири хатан тэрггүтэй олон ноёд түүнийг хаан ширээнд өргөмжилжээ. Түүнийг хаан болсоноос хойш Хятад оронд бослого хөдөлгөөн ихсэх болсон. 1340 онд өөрийн эцэг эхийн өшөөг авч, Будашири хатан, Яньтөгс хан хүү, болон Төвтөмөр хааны талын ноёдыг төрийн эрхээс зайлуулж, цөллөгт явуулсан. Түүний тушаалаар Алтан улсын түүх, Сүн улсын судар, Хятан улсын судар зэрэг түүхийн бүтээлийг туурвисан. Энэ үеэс эхэлж түүний засаглалын ноёдын дотоод тэмцэл эхэлсэн. Энэ тэмцэлд Мэргидийн Баян, Тогтох, Хама, Бортөмөр... зэрэг цэргийн томоохон зүтгэлтнүүд нэг үе оройлж байсан боловч цөм Тогоонтөмөрийн нөлөөгөөр үхсэн. Мөн 1360 аад оноос түүний хүү Аюушридар нь хаан сэнтийг булаах оролдлого удаа бүр хийж байсан нь Юань улсын хүчийг мохооход хүргэсэн ба энэ нь өмнөд Хятадад гарч байсан бослогуудыг дарахад хүндрэл учруулж байв.

Юань улсын мөхөл[засварлах]

1350 оноос Хятадад улаан алчууртны бослого дэгдэж эхэлсэн.Мөн энэ үед Юань улсын дотор дотоодод хагарал их болсон нь Юань улсыг мөхөлд дуудсан. Энэ нь улмаар улам бүр хүчээ авсаар 1368 онд Жу Юань Жанаар толгойлуулсан улаан алчууртнууд Юань улсыг мөхөөж, Мин улсыг байгуулсан. Тогоонтөмөр хаан 1368 оны 9 сард нийслэлээс зугтаж Шанду хотод очсоноор Юань улс мөхсөн.

Нас барсан нь[засварлах]

1370 онд Инчан фу хотод 50 насандаа таалал төгсчээ. Түүнийг нас барахад түүний мэдэлд цагаан хэрэмнээс хойших газар үлдсэн байсан.

Эх сурвалж[засварлах]

  1. Micheal Prwadin - The Mongol Empire and its legacy
  2. J.J.Saunders - The history of Mongol conquests
  3. Rene Grousset - The Empire of Steppes
Өмнөх
Ринчинбал хаан
Юань улсын хаан
1333-1368
Дараах
Сүүлчийн хаан
Өмнөх
Ринчинбал хаан
Монгол улсын хаан
1333-1370
Дараах
Билигт хаан Аюушридар