Тогрул Аскеров

Тогрул Аскеров
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх
АзербайжанАзербайжан Азербайжан -ыг3 төлөөлж
Зуны олимп
Алт Лондон 2012 60 кг
Дэлхийн АШТ
Мөнгө Москва 2010 55 кг
Европын АШТ
Алт Белград 2012 60 кг

Эрэгтэй чөлөөт барилдааны олимпийн (2012) аварга, Дэлхийн АШТ-ий (2010) мөнгөн медальт Азербайжаны бөх Тогрул Аскеров (азе. Toğrul Əsgərov) 1992 оны 9 сарын 17 (1992-09-17) (31 настай)-нд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гянжа хотод төржээ.

Одон медаль[засварлах | кодоор засварлах]

Азербайжаны бөх Тогрул Аскеров 2010 онд 55 кг жингийн Дэлхийн АШТ-д дөрвөн учраагаа ялаад аваргын төлөө Оросын Виктор Лебедевтэй тэмцээд дийлэлгүй мөнгөн медаль хүртэв. Дараагийн жил сураггүй. Харин 2012 оны 3-р сард 60 кг жинд Европын аварга, 8-р сард Олимпийн аварга болжээ. Олимпод эхлээд хийлж, Герман, Япон, Америкийн бөхчүүдээр гурав даваад Оросын Бесик Кудуховыг ялж түрүүлсэн.[1]

Азербайжаны ерөнхийлөгч, олимпийн хорооны дарга Ильхам Алиев нь 2012 оны 8-р сарын 31-нд «Шохрат» (монголоор «Алдар») одонг Т. Аскеровын энгэрт зүүж өгчээ.[2]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Дэлхийн бөхийн холбооны цахим сан
  2. Olimpiya yığmamızın üzvlərinə orden və medallar verildi (Memento 11. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт). Список награждённых олимпийцев.