Тод бичиг
Тод бичиг нь Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) /1599-1662/-ийн 1648 онд зохиосон бичиг юм. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.
Намхайжанцан лам хүн байсан тул Бурханы шашныг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, бас Халх-Ойрад монголчуудын тэмцлийг шашин соёлын нөлөөгөөр зогсоох, ойрад түмнийг гэгээрүүлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.
Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр түүх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал үлэмжхэн үлдсэн нь Улсын төв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын сан хөмрөгт хадгалагдаж байна . 1924 он хүртэл Халимагууд хэрэглэж байсан. 1991 оноос ОХУ байгуулагдсанаас хойш Халимаг улсад тод бичгийг сурах хөдөлгөөн өрнөж, тод үсгээр сонин сэтгүүл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна. Хятадын Шинжаан мужид Ойрадуудад Тод бичиг эдүгээ болтол хэрэглэгдэж байна.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Тод бичиг - зураг, дуу, бусад юмс |
- Ойрад Тод Бичиг - Omniglot
- Traditional Mongolian Notepad — худам, тод бичиг (Windows XP/Vista)
- Тод үсэг
| Монгол бичиг үсгүүд | |
|---|---|
| Монгол бичиг | Дөрвөлжин бичиг | Соёмбо үсэг | Тод бичиг | Али-Гали үсэг | Латин үсэг (Монголд) | Кирилл | |