Тож хошуу

Тож хошуу
хошуу
орос. Тоджинский район
тув. Тожу кожуун
Тува орон дахь Тож хошуу
Тува орон дахь Тож хошуу
Улс  Орос
Бүгд Найрамдах Улс  Тува
Хошуу Тож
Дотроо (6) Зургаан сумтай
Хошууны төв Тоора-Хем суурин
Газар нутаг 44100 км²
Хүн ам (тооц.) 2014 онд 6200 хүн
Ард түмэн тож тува, тува, орос

Тож хошууОрос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.

Хошууны хүн ам — 10 мянга. Засаг захиргааны төв — 2 мянган хүнтэй Тоора-Хем суурин.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Тож хошуу Тува орны дорно умард нутагт 44100 км² газар (хамгийн том нутаг) эзлэн оршдог. Хойд талаараа Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Буриад орон, бусад талаараа Биехэм, Кызыл, Хаахэм хошуутай хиллэдэг.

Хошууны нутагт Тожийн хотгор хотойж болон баруун зүүн Соёны нуруу сүндэрлэдэг. Бага Енисей (Бий-Хем), Хамсара, Улуг-Оо, Сыстыг-Хем, Кижи-Хем зэрэг гол, Тожа (Тож), Нойон (Ноён) нуур, Биехэмийн хүрхрээ бий.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

1990 2000 2014
6,407 5,991 6,200

Хүн амын 45% тож тува (цаатан), 36% тува ястан, 20% орос үндэстэн.

Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]

Азас, Ий, Сыстыг-Хем, Тоора-Хем, Чазылар, Ырбан зургаан суманд хуваагддаг. 14 сууринтай.