Токио

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Их Токио
東京都
Тоокёо-то
Хотын зураг
Марүноүчигээс авсан зураг
Сүлд тэмдэг
Сүлд

Их Токио-н байршил
Улаан өнгөөр дэвсгэрлэсэн нь Токио

Улс Япон
Муж Токио
Бүс Канто
Арал Хоншюү
Засаг дарга Ишихара Шинтаро
Газар нутаг  
 - Нийт 2,187.08 км²
Хүн ам  
 - Нийт (1.10.2007) 12,790,000 (тусгай хороодод 8,652,700)
 - Нягтрал 5796/км²
Цагийн бүс UTC+9
ISO 3166-2 JP-13
Цэцэг Сакүра
Мод Гинкго мод (Ginkgo biloba)
Шувуу Хар толгойт Цахлай (Larus ridibundus)
Цахим сүлжээ: metro.tokyo.jp (Англи)

Токио (Япон: 東京 Дуудлага Тоокёо, "зүүн нийслэл"), албан ёсоор Их Токио (東京都 Тоокёо-то) нь Японы 47 мужийн нэг нь юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын бөөгнөрөл болох Өргөн Токиогийн гол хот гэгдэнэ.

Засгийн газрын болон эзэн хааны ордон байрладаг тул албан ёсоор зарлаагүй ч угаасаа л Японы нийслэл нь юм. Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг.

Хотын өөртөө засагладаг 23 онцгой эрхт дүүрэг болон баруун талын 39 дүүргүүд нийлж, 1943 оноос хотжсон Их Токио муж болон өөрчлөн байгуулагджээ. Онцгой дүүргүүдэд 8 сая, муж даяар 13 сая гаран хүнтэй.

Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.

Нэр [засварлах]

Урьд нь Эдо (江戸, "булангийн үүд") гэх нэртэй байснаа, 1868 оны шинэчлэлээр Киото хотоос зүүн зүгт оршдог, эзэн хааны ордон байрладаг тул "Зүүн нийслэл" гэх утгатай Тоокёо (тоо (зүүн) + кёо (нийслэл)) хэмээн нэрлэгджээ.



Гадаад холбоос [засварлах]

Commons
Commons: Токио - зураг, дуу, бусад юмс