Токиогийн олимп
| Зуны олимпийн XVIII наадам XVIII Olympic Winter Games |
|
| Зохиогдсон хот | |
|---|---|
| Оролцсон улс | 93 |
| Оролцогчдын тоо | 5151 |
| Зохиогдсон спортын тэмцээнүүд |
19 спорт, 163 цогц медаль |
| Нээлтийн ёслол | 1964 оны 10 сарын 10 |
| Хаалтын ёслол | 1964 оны 10 сарын 24 |
| Наадмыг нээгч | Эзэн Хаан Шоова |
| Тамирчдын тангараг | Оно Такаши |
| Бамбар асаагч | Сакаи Ёшинори |
| Төв цэнгэлдэх хүрээлэн |
Олимпийн цэнгэлдэх хүрээлэн |
Зуны олимпийн XVIII наадам буюу Токиогийн олимп (англ. XVIII Olympic Summer Games) нь 1964 оны 10 сарын 10-наас 10 сарын 24-нд Японы Токио хотноо зохион байгуулагдсан зуны олимп юм. Токио хот нь 1940 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийг авсан ч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас Хельсинки хотод эрхийг нь шилжүүлсэн ч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас уг олимп зохиогдож чадаагүй билээ. Ийнхүү 1964 онд Ази тивд анх удаа олимпийн наадам зохиогдсон нь энэ юм. Апартеидийг өөгшүүлж байсан Өмнөд Африк улсыг уг олимпод оролцохыг нь хориглосон[1].
Агуулга |
[засварлах] Зохион байгуулах хотыг сонгосон нь
1959 оны 5 сарын 26-нд Баруун Германы Мюнхен хотод болсон ОУОХ-ны 55-р чуулганаар болсон санал хураалтаар Токио хот Детройт, Брюссель, Вена хотуудыг ялж, зуны олимпийн XVIII наадмыг зохион явуулах эрхтэй болсон.
ОУОХ-ны санал хураалтуудын үр дүнг харуулсан вэб хуудсаас доорх дүнг авав.
| 1964 оны зуны олимпийг зохион байгуулах хотыг сонгох санал хураалтын дүн | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Хот | Улс | 1-р шат | ||||
| Токио | 34 | |||||
| Детройт | 10 | |||||
| Вена | 9 | |||||
| Брюссель | 5 | |||||
[засварлах] Медалийн хүснэгт
Медалийн чанараар тэргүүлсэн 10 улсыг доорх хүснэгтэд жагсаав:
| Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | 36 | 26 | 28 | 90 | |
| 2 | 30 | 31 | 35 | 96 | |
| 3 | 16 | 5 | 8 | 29 | |
| 4 | 10 | 22 | 18 | 50 | |
| 5 | 10 | 10 | 7 | 27 | |
| 6 | 10 | 7 | 5 | 22 | |
| 7 | 7 | 6 | 10 | 23 | |
| 8 | 6 | 2 | 10 | 18 | |
| 9 | 5 | 6 | 3 | 14 | |
| 10 | 4 | 12 | 2 | 18 |
[засварлах] Монгол улс Токиогийн олимпод
Монгол улс зуны олимпод анх удаагаа оролцсон нь 1964 оны Токиогийн олимп байлаа. Спортын 5 төрөлд 21 тамирчнаа оролцуулсан ч медаль хүртэж чадаагүй.
[засварлах] Эшлэл
- ↑ Past Olympic Host City Election Results. GamesWeb.com. 2009 оны 6 сарын 7-д хандсан.
| Олимпийн наадам | |||||
|---|---|---|---|---|---|
| Спортууд • Медалийн хүснэгтүүд • Олимпийн хороод Медальтнууд • Бэлгэдлүүд |
|||||
|
|||||
| Бээжин 2008 — Ванкувер 2010 — Лондон 2012 — Сочи 2014 — Рио-де-Жанейро 2016 — Пёнчан 2018 | |||||
| Өсвөрийн Олимпийн наадам | |||||
|---|---|---|---|---|---|
|
|||||
| Сингапур 2010 — Инсбрук 2012— Нанкин 2014 | |||||