Токиогийн олимп (1964 он)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Зуны олимпийн XVIII наадам
XVIII Olympic Winter Games
Зохиогдсон хот Япон Япон, Токио
Оролцсон улс 93
Оролцогчдын тоо 5151
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
19 спорт, 163 цогц медаль
Нээлтийн ёслол 1964 оны 10 сарын 10
Хаалтын ёслол 1964 оны 10 сарын 24
Наадмыг нээгч Эзэн Хаан Шоова
Тамирчдын тангараг Оно Такаши
Бамбар асаагч Сакаи Ёшинори
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Олимпийн цэнгэлдэх хүрээлэн

Зуны олимпийн XVIII наадам буюу Токиогийн олимп (англ. XVIII Olympic Summer Games) нь 1964 оны 10 сарын 10-наас 10 сарын 24-нд Японы Токио хотноо зохион байгуулагдсан зуны олимп юм. Токио хот нь 1940 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийг авсан ч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас Хельсинки хотод эрхийг нь шилжүүлсэн ч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас уг олимп зохиогдож чадаагүй билээ. Ийнхүү 1964 онд Ази тивд анх удаа олимпийн наадам зохиогдсон нь энэ юм. Апартеидийг өөгшүүлж байсан Өмнөд Африк улсыг уг олимпод оролцохыг нь хориглосон[1].

Зохион байгуулах хотыг сонгосон нь[засварлах]

1959 оны 5 сарын 26-нд Баруун Германы Мюнхен хотод болсон ОУОХ-ны 55-р чуулганаар болсон санал хураалтаар Токио хот Детройт, Брюссель, Вена хотуудыг ялж, зуны олимпийн XVIII наадмыг зохион явуулах эрхтэй болсон.

ОУОХ-ны санал хураалтуудын үр дүнг харуулсан вэб хуудсаас доорх дүнг авав.

1964 оны зуны олимпийг зохион байгуулах хотыг сонгох санал хураалтын дүн
Хот Улс 1-р шат
Токио Япон Япон 34
Детройт Америк Америк 10
Вена Flag of Austria.svg Австри 9
Брюссель Бельги Бельги 5

Медалийн хүснэгт[засварлах]

Файл:Astahova.JPG
Полина Астахова ЗХУ-ын гимнастикийн багийн бүрэлдэхүүнд дараалсан 3 дахь алтан медалиа хүртэв.

Медалийн чанараар тэргүүлсэн 10 улсыг доорх хүснэгтэд жагсаав:

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Америк Америк 36 26 28 90
2 Зөвлөлт Зөвлөлт 30 31 35 96
3 Япон Япон (зохион байгуулагч орон) 16 5 8 29
4 Германы Нэгдсэн багийн далбаа Германы нэгдсэн баг 10 22 18 50
5 Flag of Italy.svg Итали 10 10 7 27
6 Flag of Hungary.svg Унгар 10 7 5 22
7 Flag of Poland.svg Польш 7 6 10 23
8 Flag of Australia.svg Австрали 6 2 10 18
9 Flag of Czechoslovakia.svg Чехословак 5 6 3 14
10 Flag of the United Kingdom.svg Их Британи 4 12 2 18

Монгол улс Токиогийн олимпод[засварлах]

Монгол улс зуны олимпод анх удаагаа оролцсон нь 1964 оны Токиогийн олимп байлаа. Спортын 5 төрөлд 21 тамирчнаа оролцуулсан ч медаль хүртэж чадаагүй.

Эшлэл[засварлах]

  1. Past Olympic Host City Election Results. GamesWeb.com. 2009 оны 6 сарын 7-д хандсан.