Токио цамхаг

Токио цамхаг

Токио цамхаг(Англи: Tokyo tower, Япон:, 東京タワー) нь Японы нийслэл Токио хотын бэлэг тэмдэг болсон байгууламжуудын нэг бөгөөд дэлхий дээрх хамгийн өндөр цамхаг юм. Өндөр нь 333 м бөгөөд Францын Эйфелийн цамхгаас 9 метрээр өндөр ажээ. Тус цамхаг нь 1958 онд баригдсан юм.

Энэхүү цамхаг нь Аналог цацалт, Телевизийн дижитал цацалт, Телевизийн цацалтVHF, UHF) болон радио, FM радио долгионы антены зориулалтаар ашиглагдахаас гадна, төмөр замын нийтийн зорчигч тээврийн утасгүй холбооны систем, цаг уур судлалын төхөөрөмжүүд суурилуулагдсан байдаг байна.

Мөн дотоод гадаадын олон хүн үзэхээр ирдэг аялал жуулчлалын цэг гэдгээрээ олонд алдартай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Роппонгийн өндөрлөгөөс харагдах Токио цамхаг
  • 1957 оны 5 сар: Японы долгионы цамхаг ХК (日本電波塔株式会社) байгуулагдав.
  • 1957 оны 6 сарын 29: Барилгын ажлын нээлт.
  • 1958 оны 10 сарын 14: Барилгын ажил дуусав.
  • 1958 оны 12 сарын 7: Ашиглалтанд оров.
  • 1958 оны 12 сарын 23: Нээлтийн ажиллагаа.
  • 1959 оны 1 сарын 10: NHK Боловсролын Суваг 1-р сувгаар нэвтрүүлгээ дамжуулж эхлэв. Хожим Эн Эйч Кэй үндсэн суваг нь 1-р сувгаар нэвтрүүлгээ цацаж, Боловсролын суваг нь 3-р сувгаар нэвтрүүлгээ цацахаар болов.
  • 1959 оны 2 сарын 1: Японы Боловсролын Телевиз(одоогийн Асахи ТВ)10-р сувгаар нэвтрүүлгээ цацаж эхлэв.
  • 1959 оны 3 сарын 1: Фүжи ТВ 8-р сувгаар нэвтрүүлгээ цацаж эхлэв.
  • 1964 оны 4 сарын 12: Японы шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн (日本科学技術振興財団) телевизийн хэсэг (одоогийн Токиогийн ТВ テレビ東京)12-р сувгийг нээв.
  • 1970 оны 4 сарын 26: Эф эм токио нээлтээ нэвтрүүлгээ цацаж эхлэв.
  • 1984 оны 11 сарын 1: Японы зайны сургалтын Хоосо ИС (放送大学) туршилтын нэвтрүүлэг цацаж эхлэв.

Цамхагийн онцлогууд[засварлах | кодоор засварлах]

  • Тус цамхаг нь 1958 он буюу японы тооллоор Шовагийн 33 онд ашиглалтанд орсон ажээ. Мөн өндөр нь 333 метр тул цээжлэхэд хялбар байдаг байна. Уг нь бол цамхагийн өндөр 380 метр байхаар яригдаж байсан ч, мэргэжилтэнүүд цамхагийн өндөр нь хүчтэй салхийг тэсвэрлэх боломжгүй хэмээн шаардлагат хамгийн бага өндөрөөр хийхээр болсон нь энэ гэнэ.
  • Цамхагийн араг ясанд Солонгосын дайнд хэрэглэгдэж байсан танкны хаягдал тодорхой хэмжээгээр хэрэглэгдсэн юм байна.
  • "Токио цамхаг" гэдэг нэр нь ашиглалтанд орсоны дараахан буюу 1958 онд хуралдсан хяналтын хуралдааны шийдвэр ажээ. Олон нийтээс цамхагийг хэрхэн нэрийдэх талаар захидалаар санал хүлээн авахад нийт 86 мянга 260-н захидал иржээ. Эдгээрээс хамгийн нийтлэг байсан нэрсээс танилцуулбал, нэгдүгээрт "Шова цамхаг", удаалан "Япон цамхаг", "Энх тайвны цамхаг" гэсэн нэрс иржээ. Мөн сонирхол татсан нэрнүүдээс гэвэл, тухайн үед АНУ, ЗХУ улсууд хиймэл дагуулаараа өрсөлдөж байсан учир "Сансрын цамхаг", мөн одоогийн эзэн хаан яг гэрлэх гэж байсан учир "Принц цамхаг" гэсэн санал хүртэл байсан аж. Гэсэн хэдий ч, "Токио цамхаг" гэдэг нь хамгийн зөв зүйтэй нэр хэмээн комиссд зөвхөн 225 санал ирсэн энэ нэрээр нэрийджээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]