Тольт монхдой

Тольт монхдой

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Дэд овог: Merginae
Төрөл: Melanitta, Монхдой
Зүйл: M. fusca
Латин нэр
Melanitta fusca
(Карл Линней, 1758)
Melanitta fusca

Тольт монхдой (Melanitta fusca), урьд Дөрт нугас гэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн хойд хэсэг, Енисей мөрний сав газар, алслагдсан зарим хэсэг нь Туркийн зүүн хэсэг зэрэгт нутаглана. Энэхүү шувуу нь өвлийн улиралд Европын өмнөд хэсэг, Хар ба Каспийн тэнгис орчим өвөлжинө.


Тольт монхдой тэнгис, нуур цөөрөм болон голын эрэгт эгнээгээр үүр засан өндөглөдөг. Голдуу 7-9 өндөг гаргаж, 26-29 хоног дарна. Усанд шумбаж сэлэн гол идэш тэжээл болох нялцгай биетэн, усны шавьж барьж иддэг.


Томхон бие, өргөн хошуутай ба биеийн урт 51-58 см юм. Эрэгчин тольт монхдой нүдийг тойрсон цагаан, далавчны уг хэсгийн үзүүрийн цагаан өднүүдээс бусад бие нь хар өнгөтэй. Шар хошууны уг нь хар байна. Эмэгчин нь толгойн хажууд цайвар давхар судалтай, далавчиндаа цагаан зураастай ба бор зүстэй.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Тольт монхдой – Викимедиа дуу дүрсний сан