Тони Снелл

Тони Рина Снелл-бага (Англи: Tony Rena Snell, Jr; 1991 оны арваннэгдүгээр сарын 10-нд Уоттс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Чикаго Буллз» багт тоглодог. 2013 оны драфтаар №20-иор «Чикаго Буллзэд» хуваарилагдаж байв.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Снелл Мартин Лютер Кингийн нэрэмжит бага сургуулийг Кауай Леонардын хамт 2009 онд төгсчээ.[1] Дараа нь Нью-Мексикогийн «Нью-Мексико Лобос» багт элсэж, 2010/2011 онд 34 тоглолтонд 4,4 оноо, 1,9 самбар 0,9 дамжуулалтыг 17,5 минутанд дунджилсан бөгөөд 2011/2012 онд 35 тоглолтонд 10,5 оноо, 2,7 самбар, 2,3 дамжуулалтыг 25,6 минутанд дунджилжээ. Төгсөх жилдээ буюу 2012/2013 онд 35 тоглолтонд 12,5 оноо, 2,6 самбар, 2,9 дамжуулалтыг 31,2 минутанд дунджилж Маунтин-Уэст бүсийн үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн юм.[2]

2013 оны долоодугаар сарын 11-нд «Буллз» Тони Снеллтэй 1,2 сая доллараар гэрээлсэн билээ.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Joel Francisco. "Leonard's stock keeps rising". ESPN.com.
  2. "Player Bio: Tony Snell – draftexpress" (in англи). draftexpress.com. Archived from the original on 2014-12-27. Retrieved 2014-12-07.
  3. "«Чикаго» подписал контракты с двумя новичками". sports.ru. 11 июля 2013 года. Retrieved 2013-08-05. {{cite news}}: Check date values in: |date= (help)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]