Тонхил сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тонхил нь Говь-Алтай аймгийн сум юм. 1924 онд байгуулагдсан. Алтан-Соёмбо, Алтайн-Оргил, Тамч, Бүс, Зүйл гэсэн 5 багтай. Улаанбаатар хотоос 1200 км, Говь-Алтай аймгийн төвөөс 210 км зайд оршдог, алслагдсан сум юм.
[засварлах] Газарзүй
Тус суманд 2008 онд ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн тахилгат" уул болсон Сутай хайрхан, мөн Хараат, Ширээт, Бамбагар Ямаат, Бүс-Хайрхан зэрэг Монгол Алтайн нурууны 1-р салбар эгнээ болсон уул нуруудтай. Нутгийн өмнөд хэсгээр Хонин усны говь байх ба уг говь нь хулан, хар сүүлт, тахь зэрэг ховордсон амьтад, мөн ховордсон ургамалтай. Байгалийн бүсийн хувьд говь-цөлийн, хээрийн, өндөр уулын гэсэн 3 бүстэй. Тонхил, Хулам, Амттай зэрэг нуурууд, Зүйл, Хужирт, Хулд зэрэг гол, горхитой.
| Говь-Алтай | |
|---|---|
| Алтай сум | Баян-Уул сум | Бигэр сум | Бугат сум | Дарви сум | Дэлгэр сум | Есөнбулаг сум | Жаргалан сум | Тайшир сум | Тонхил сум | Төгрөг сум | Халиун сум | Хөхморьт сум | Цогт сум | Цээл сум | Чандмань сум | Шарга сум | Эрдэнэ сум Аймгийн төв: Алтай хот |
|