Торонто

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Торонто хот
City of Toronto
Хотын зураг
Сүлд туг
Туг
Хоч нэр: "T.O., Hogtown, The Big Smoke, Toronto the Good, T-Dot"
Уриа: "англ. Diversity Our Strength (Олон үндэстнээс бүрэлдсэндээ бид хүчтэй)"

Торонто хот-н байршил
Торонто болон түүний метрополитан бүсийн Онтарио муж дахь байршил

Солбицол: 43°39′N 79°23′W
Улс Канад
Муж Онтарио
Дүүргүүд Зүүн Йорк, Этөүбикөүк, Хойд Йорк, Хуучин Торонто, Скарборо, Йорк
Түүх  
Байгуулагдсан 1793 оны наймдугаар сарын 27
Хотын статустай болсон 1834 оны гуравдугаар сарын 6
Нэгдсэн 1998 оны нэгдүгээр сарын 1
Засаглал  
 - Хотын дарга Жон Тори
 - Зөвлөл Торонто Хотын Зөвлөл
Газар нутаг  
 - Нийт 630 км²
Өндөр 76 м
Хүн ам  
 - Нийт (2006) 2,503,281 [1][2]
 - Нягтрал 3972/км²
 - Хүй дүүргийн хамт 5,555,912
Цагийн бүс UTC-5
 - Зун   UTC-4
Шуудангийн код M
Утасны код (416) ба (647)
Цахим сүлжээ: toronto.ca

Торонто нь Канадын хамгийн том хот бөгөөд Онтарио мужийн нийслэл болно.[3] Тус хот Онтарио нуурын баруун хойд эрэг дээр оршдог. 2.5 сая гаруй оршин суугчтай тус хот нь Хойд Америкт хүн амаараа тавд орох хот юм.[4] Торонто нь Их Торонтогийн бүсийн төвд байрладаг бөгөөд 8.1 сая оршин суугчтай Алтан тах хэмээх Онтарио мужийн төв өмнөд хэсгийн хүн ам шигүү суурьшсан бүсэд багтдаг.[5][6][7] Канадын 2006 оны хүн амын тооллогоор Метрополитан бүсийн хүн ам 5,113,149,[1] бөгөөд Их Торонто бүсийн хүн ам 5,555,912.[6]

Канадын эдийн засгийн нийслэлийн хувьд Торонто нь дэлхийн хот гэж тооцогддог[8] ба дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг юм.[9] Торонтогийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудаас дурдвал санхүү, бизнесийн үйлчилгээ, цахилгаан холбоо, агаар-сансар, тээвэр, мэдээллийн хэрэгсэл, урлаг, кино, телевиз, хэвлэл, компьютерийн програм хангамж, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, спортын салбарууд болно.[10][11][12] Торонтогийн хөрөнгийн бирж нь дэлхийд долоод ордог том бирж бөгөөд Канадын олон корпорациудын нэгэн адил тус хотод төв байртай юм.

Торонтогийн хүн ам олон үндэстэн ястнаас бүрдсэн,[13][14] бөгөөд Канад руу ирэх цагаачдын очдог нэг гол газар юм.[15] Торонто нь тухайн улсдаа төрөөгүй оршин суугчдын эзлэх хувиар дэлхийд хамгийн дээгүүр ордог. Тухайлбал хүн амынх нь 49% нь Канадаас өөр улсад төрсөн ажээ.[13][14][15] Хотын эмт хэргийн хувь хэмжээ бага, байгаль орчин цэвэр, амьжиргааны түвшин өндөр, олон үндэстэн ястанд найрсаг тул Торонто дэлхийн хамгийн амьдарч болмоор хотуудын нэгэнд тооцогддог.[16][17] Үүний зэрэгцээ Торонто нь 2006 оны байдлаар Канадын амьжиргааны өртөг хамгийн өндөр хот болсон.[18] Residents of Toronto are called Torontonians.

Эгч дүү хотууд[засварлах]

Түнш хотууд
Найрамдалт хотууд

Ашигласан материал[засварлах]

  1. 1.0 1.1 Population and dwelling counts, for Canada, census metropolitan areas, census agglomerations and census subdivisions (municipalities), 2006 and 2001 censuses - 100% data. Statistics Canada, 2006 Census of Population (2007-03-13). 2007-03-19-д хандсан.
  2. Population and dwelling counts, for urban areas, 2006 and 2001 censuses - 100% data. Statistics Canada, 2006 Census of Population (2007-03-13). 2007-03-19-д хандсан.
  3. History of Ontario's Legislative Buildings. Government of Ontario. 2007-07-13-д хандсан.
  4. City of Toronto: Toronto Overview. City of Toronto (2007).
  5. Total population of the Greater Toronto Area comprises the regional municipalities of Durham (561,258), Halton (439,256), Peel (1,159,405) and York (892,712). These population figures are taken from Population and dwelling counts, for Canada, provinces and territories, and census divisions, 2006 and 2001 censuses - 100% data. Statistics Canada (2007-03-13). 2007-03-18-д хандсан.
  6. 6.0 6.1 The fact that these municipalities form the GTA is stated in Ontario Population Projections Update, 2005-2031 Ontario and Its 49 Census Divisions. Ministry of Finance, Government of Ontario (April 2006). 2007-03-18-д хандсан. “The Greater Toronto Area (GTA), comprised of the City of Toronto and the regional municipalities of Durham, Halton, Peel and York, ...”
  7. Portrait of the Canadian Population in 2006: Subprovincial population dynamics, Greater Golden Horseshoe. Statistics Canada, 2006 Census of Population (2007-03-13). 2007-03-13-д хандсан.
  8. "What makes a global city?", (2007)
  9. "[1]", Toronto Star (2004). Retrieved on 2007-07-08.
  10. City of Toronto (2007) - Toronto economic overview, Key industry clusters and A Diversified Economy. Retrieved on 2007-03-01.
  11. ICF Consulting (February 2000). Toronto Competes. 2007-03-01-д хандсан.
  12. ICF Consulting (February 2000). Toronto Competes. 2007-03-01-д хандсан.
  13. 13.0 13.1 Flew, Janine; Humphries, Lynn ; Press, Limelight ; McPhee, Margaret (2004). The Children's Visual World Atlas. Sydney, Australia: Fog City Press, 76. ISBN 1 740893 17 4. 
  14. 14.0 14.1 City of Toronto, Ontario. 2007-07-06-д хандсан.
  15. 15.0 15.1 Citizenship and Immigration Canada (September 2006). Canada-Ontario-Toronto Memorandum of Understanding on Immigration and Settlement (electronic version). the original on 2008-08-25-с архивлагдсан. 2007-03-01-д хандсан.
  16. "Vancouver is 'best city to live'", CNN, 2005-10-05. 2007-03-05-нд авсан. 
  17. Mercer Human Resource Consulting (2006). Mercer 2006 Quality of Living Survey. 2007-03-05-д хандсан.
  18. Beauchesne, Eric. "Toronto pegged as priciest place to live in Canada", CanWest News Service, 24 June 2006. 2007-03-05-нд авсан. 
  19. Prefeitura.Sp - Descentralized Cooperation.

Гадны холбоос[засварлах]