Тосонцэнгэл сум (Завхан)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тосонцэнгэл нь Завхан аймгийн сум юм. Аймагтаа аймгийн төв Улиастайн дараа 2-т орох том сум, суурин газар болно. 9000 орчим оршин суугчтай, дунд сургууль, сум дундын эмнэлэгтэй.
Агуулга |
[Засварлах] Газарзүй
Тосонцэнгэл сум Завхан аймгийн зүүн хойд хэсэгт оршино. Идэрийн гол сумын нутгийг 2 хэсэгт хуваадаг. Голын хойд талын хэсэг нь Хөвсгөл, Завхан аймгийг заагласан Булнайн нурууны бэл болно.
Сумын төв нь Идэрийн голын хойд эрэгт байрлана. Сумын нутаг дахь цорын ганц бетонон гүүр нь сумын төвийн баруун өмнөд захад байдаг.
Сумын өмнөд хэсэг нь Хангайн нурууны салбар болох Тарвагатайн нурууны бэлд оршино. Сумын хамгийн өндөр цэг нь Марз уул (3205 м) юм.
[Засварлах] Эдийн засаг
Социализмын үед Монгол улсад томоохонд тооцогдох мод боловсруулах үйлдвэр ажиллаж байсан. Идэрийн гол дээр бага оврын усан цахилгаан станц бий.
[Засварлах] Зам харилцаа
Тосонцэнгэл сум нь харьцангуй зам харилцаа сайтай. Улиастай (181 км), Мөрөн (213 км), Цэцэрлэг (361 км), Улаангом (573 км) хотуудтай холбогдсон. Мөн Оросын хилээс 307 км зайтай.
Тосонцэнгэлийн нисэх онгоцны буудал сумын төвд, Идэрийн голын баруун эрэг дээр бий.
[Засварлах] Эшлэл
- Завхан аймгийн албан ёсны сайт.
- Орон нутгийн 22 нисэх онгоцны буудал (PDF). Иргэний Нисэхийн Ерөнхий Газар. 6 сарын 9, 2009-д авсан.
| Завхан | |
|---|---|
| Алдархаан сум | Асгат сум | Баянтэс сум | Баянхайрхан сум | Дөрвөлжин сум | Завханмандал сум | Идэр сум | Их-Уул сум | Нөмрөг сум | Отгон сум | Сантмаргац сум | Сонгино сум | Тосонцэнгэл сум | Түдэвтэй сум | Тэлмэн сум | Тэс сум | Ургамал сум | Цагаанхайрхан сум | Цагаанчулуут сум | Цэцэн-Уул сум | Шилүүстэй сум | Эрдэнэхайрхан сум | Яруу сум Аймгийн төв: Улиастай |
|