Тосонцэнгэл сум (Хөвсгөл)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тосонцэнгэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,050 км² газар нутгийн 1,800 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар Тосонцэнгэл суманд 4,161 хүн амьдарч байв. Сумын төв Цэнгэл нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 64 км, нийслэл Улаанбаатараас 607 км алслагдан оршино.
Агуулга |
[засварлах] Түүх
1931 онд Хөвсгөл аймаг анх байгуулагдахад Тосонцэнгэл сум бий болжээ. 1933 оны байдлаар 842 өрхийн 3,100 хүн, 99,000 орчим толгой малтай байв. 1956 онд "Ардын Зориг" нэгдэл тус суманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугджээ.
[засварлах] Эдийн засаг
2004 оны байдлаар нийт 137,000 толгой мал тоологдсоны 64,000 нь ямаа, 57,000 нь хонь, 8,800 нь үхэр буюу сарлаг, 7,200 нь адуу, 33 нь тэмээ байв[1].
[засварлах] Эшлэл
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.133
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|